Дотоодын улс төрөөс илүү анхаарах ёстой геополитик! | News.MN

Дотоодын улс төрөөс илүү анхаарах ёстой геополитик!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Дотоодын улс төрөөс илүү анхаарах ёстой геополитик!

Дотоодын улс төрөөс илүү анхаарах ёстой геополитик!

Монгол Улсын иргэд өнгөрсөн долоо хоногт шатахуунгүй болж, “картын бараа”-ны үедээ эргэн очив. Импортлогчид шатахууны нөөцлөөгүй гэсэн шалтгаанаар, төр нь импортлогчидтойгоо, хоёр хөрштэйгөө учраа олоогүйнх нь горыг ард иргэд нь амссан. Хамгийн их хэрэглэдэг А92 шатахууны дөрөвхөн хоногийн нөөцтэй, иргэддээ зөвхөн 30 мянган төгрөгт л тааруулж шатахуун худалдаалж, ёстой л 1990 ондоо эргэн очсон долоо хоног байлаа.

Шатахууны хомсдолд орж, нөөцгүй болсон учраас Засгийн газраас яаравчлан ажлын хэсэг гаргаж, хоёр хөрш рүүгээ хөлгийн жолоо залж, царайчилсны хүчинд ирэх долоо хоногоос шатахуун шаглахгүй, хязгаарлахгүй болж байна. Гэхдээ ийм нөхцөл байдал цаашид дахин гарахгүй гэх баталгаа өнөөдөр ч алга. Олон улс судлаач Ж.Баясах гуайн тодорхойлсноор "Энэ хоёр ардчилсан Монгол Улсыг дэмжихгүй байна" гэсэн нь өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэсэн хамгийн зөв тодорхойлолт ч байж болох.

ОХУ-ын тал дахиад л шатахуунаа өгөхгүй гэж гэдийвэл, Хятадын тал төмөр замаа ашиглуулахгүй гэвэл бид яах вэ гэдгийг бодох, үр дүнтэй геополитикийн алхам хийхгүй бол болохгүй гэдгийг хатуухан санууллаа.

ЭДИЙН ЗАСГИЙН ХАРААТ БАЙДЛААС ГАРАХ  УЛС ТӨРИЙН ЗОРИГ!

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсад хоёр хөршөөсөө хамааралгүй болох цаг хугацаа, мөнгө байсан уу гэвэл, байсан. Гэхдээ бид хоёр хөршөө мөнхийн найрсаг хандана хэмээн зөвхөн дотооддоо улстөржиж, хэмлэлдсээр өнөөдрийг хүрсний гор нь гарч эхэлж байна. Хүссэн хүсээгүй ОХУ-аас эрчим хүч, шатахуун нь хараат, БНХАУ-аас хүнсний, хэрэглээнийхээ 80 хувийн хамааралтай.

Эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд ТЭЦ-5, усан цахилгаан станцуудаа барих, ажлыг нь эхлүүлэхээр бид олон жил ярьж байна. Харамсалтай нь энэ бүхэн өнөөдөр ч цаасан дээрээ, томилогдсон сайд нар нь зоригтой шийдвэр гаргахгүй явсаар бид өнөөдрийг хүрч. ОХУ-аас эрчим хүчээ хязгаарлахад л Баруун таван аймагт нь амьдрал тэг зогсоно. Гэтэл Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станцуудаа барьчихвал бид хараат байдлаасаа салах болно гэдгийг хэн хүнгүй ярьдаг ч барих, ашиглалтад оруулах талаар шийдэлгүй байсаар өнөөдрийг хүрэв.  Өчнөөн тэрбум төгрөг зарцуулсан нэртэй цаасан дээрх хэдэн төсөлтэйгээ бид 21-р зуунд амьдарсаар.

Хүнсний аюулгүй байдал гэж манай бүх улстөрчид ам уралдан ярьдаг ч өнөөдөр бид хүнсний хангамжийнхаа 80 гаруй хувийг урд хөршөөсөө авч байна. Ногоо тарьдаг, гурил үйлдвэрлэдэг цөөхөн бизнестэй ч тэд дотоодын хэрэгцээгээ хангаж чаддаггүй. Дотоодын хэрэгцээгээ хангах үйлдвэрлэлүүдээ ч дэмжиж чаддагүй, нам, улстөрч дагасан хэдэн хүний бизнес л өргөжиж, татаас авахаас цаашгүй.

Түлш эрчим хүчний хувьд Оросын харьяат, импорт, экспортын 80 гаруй хувь нь Хятадаас хараат байдлыг хэрхэх вэ гэдэгт дүгнэлт хийх цаг болсныг сануулав.

Одоо л бид зоригтой шийдэмгий улс төрийн зориг гаргаж, том төслүүдээ хөдөлгөн, гадаадын хөрөнгө оруулалтууд татаж хийхгүй бол цаашид хоёр хөршийнхөө царайг хэдэн жил харах вэ гэдэг геополитикийн асуудал хөндөгдөж байна.

АРДЧИЛСАН МОНГОЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ҮҮРЭГ!

30 жилийн өмнө бид улсаараа ардчиллыг сонгож, бэхжүүлсээр ирсэн. Гэхдээ сүүлийн хэдэн сонгуулийн үр дүн нэг намын дарангуйлал, нэг нам төрийн эрхийг барих сонголтыг хийснийг ардчиллаас ухарч буй үйлдэл гэж олон улсын судлаачид дүгнэж буй.

Үүний тулд бид гуравдагч хөршийн бодлого, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмждэг, хүний эрхийг дээдэлдэг, ард түмнийхээ сонгох эрхийг хүндэтгэдэг тийм улсын төлөө төр нь, иргэд нь сонголтоо хийдэг байх ёстой.

Бидний сонгосон ардчилал илүү бэхжих ёстой болохоос  сөрөг хүчингүй, нэг намын дарангуйлал руу явах нь буруу гэдгийг ч сонгуулийн үр дүнгийн дараа судлаачид дүгнэж буй. Тиймээс ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг зөрчихгүй байх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гуравдагч хөршийн бодлогыг дэмжих нь ардчиллыг бэхжүүлж буйн нэг хэлбэр. Ардчиллыг бэхжүүлэх нь иргэний ч, төрийн ч үүрэг.

Эцэст нь, Монгол Улс гурван тулгуурт гадаад бодлоготой, түүнийгээ ч илэрхийлсээр ирсэн. Бид хоёр хөрштэйгөө ч сайн харилцаатай байж, гуравдагч хөрш бодлогыг өргөжүүлэх чиглэлээр Төрийн тэргүүн тэмүүлдэг, улстөрчид нь попорч үргээдэггүй, Засгийн газар нь төлөвлөгөөтэй, зоригтой шийдэлтэй байх цаг болсныг олон улс судлаачид ч сануулж эхэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баяраа ах нь 2021-09-27 64.119.27.165

Дэлхий ганц төвт даяршилаас олон төвт хөгжлийн зүг ухарч байна.Манай гадаад бодлого маш зөв явж байна. Ардчилалын үр дүнд сайн ч муу ч өөрийн толгойтой болсон. Харин тэр толгой мэдлэг муутай,гэнэн, хувиа хичээсэн , шунахай байгаа нь ачир дээрээ Монгол ХҮН Бид юм. Монголчуудаа ажилтай болгохын тулд Хувьцаат компаниуд байгуулж, Төрийн хөрөнгө оруулалт, Хувийн хэвшилтэй хамт үйлдвэр барьдаг зоригтой алхам хийх ,хуулиа өөрчилье.Монгол хүн үйлдвэр байгуулсан туршлага хэд билээ. Бид залуу үндэстэн

Avatar

Зочин 2021-09-27 103.57.95.109

ҮХСЭН ХАТСАНЫ ЧИНЬ ЭДИЙН ЗАСГИЙН ХАРААТ БАЙДАЛ. ДЭЛХИЙН УЛСУУД БҮГД ХАРИЛЦАН ХАМААРАЛТАЙ БОЛЧИХООД БАЙХАД УНГАС АЛДАХ ЮМ.

Avatar

Зочин. 2021-09-27 202.55.188.89

АН-ыг эрх барьж байх үед Энэтхэгийн ерөнхий сайд Моди гэдэг хүн айлчилж , 1 тэрбум долларын зээлийн шугам гэгчийг нээж , манайх нефьтийн үйлдвэр барих хүсэлт тавьж , одоо МАН хэрэгжүүлээд явж байна.. Мөн АН эрх барьж байх үедээ АНУ – ын "Мянганы сорилын сан" тай компакт гэрээ гэгчийг байгуулж, Улаанбаатар хотын бохирын системийг шинэчлэх 350 саяын буцалтгүй тусламж авах болсон.. Одоо бас хэрэгжиж байна.Нохойн баас нэгэндээ тустай гэж үг бий.Улс болгон чухал байдаг юм шүү дээ.

Avatar

Зочин 2021-09-27 94.140.114.213

========= Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-27 192.82.77.137

Дандаа бурууг бусдаас хайх юм. Байнга шүү. Тэгэх тусмаа хоёр хөршөө ямагт муулна. Монголчууд энэ хоёр хөршөөсөө юугаараа дээр, юугаараа давуу юм бэ. Өөрсдөө ажлаа хийж чадахгүй байж. Ямар гавьяа байгуулчихаад хоёр хөршийн энэрэл хайрыг хүртэх ёстой гэж. Эцсийн эцэст 2 хөрш чинь л шатахуун түлшээ богино хугацаанд явууллаа шүү дээ. Америк түлш явуулаа юу. Ер нь бид аль хэдийн газрын тосны үйлдвэрээ барихгүй юугаа хмйж байсан юм. Битгий ингэж арчаагүй царайлж буруугаа буслаас хайж үз.

Avatar

зочин 2021-09-27 202.21.117.210

Сүржин нэртэй даржин нийтлэл байна. Сэтгүүлчид минь дээ!!! Та нар минь жаахан боловсрооч, мэргэшээч… юу ч мэдэхгүй байж юун геополитик вээ..

Avatar

Зочин 2021-09-27 103.229.121.240

Үнэндээ олон намын системтэй орон шүү дээ сонголт байхгүй болоод л МАНыг нийтээрээ сонгосон АН ыг сонгож үзээгүй биш бүгдийг даатгаж ч үзсэн тэгээд өөрсдийн муугаас үсгүй арчигдчихаад АРДЧИЛСАН ОРОН БИШ гэж солиорхоо болих хэрэгтэй энэ олон орны дипломатууд хар л байгаа ийм аймшгийн ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛСАН намыг ч мөн дүгнэж үзээд МОНГОЛЫН сонгуулийг бүггд хүлээн зөвшөөрсөн юм шүү цаашид БНН. ХҮН, НОГООН НАМУУД үйл ажиллагаа сайжруулж ажиллах хэрэгтэй байхх зөвхөн МАН ы эсрэг АН ай н

Avatar

Зочин 2021-09-27 66.181.185.234

Бие биенээсээ хамааралгүй улс орон хаана ч байхгүй гэдгийг бичигчид ойлгомоор юм. Засвартай гэсээр байхад бензинээ нөөцлөөгүй хэдхэн компанийг зөвтгөх гэж геополитик энэтэр гэж ярих хэрэггүй. Далиманд нь засгийг бужигнуулах гэж нэг хэсэг нь үзээд барсангүй.

Avatar

Зочин 2021-09-27 103.229.121.240

ЭНЭ ХЭДЭН КОМПАНИУД ҮГСЭН ХУЙВАЛДДАЖ УЛС ТӨРРИЙН АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН АН Ч ЗОХИОН БАЙГУУЛСАН АН УГААСАА АР НУРУУНААС НЬ ХУТГАЛАХДАА САЙН ШҮҮ ДЭЭ ТҮҮНИЙГЭЭ Л АРДЧИЛАЛ ГЭЖ ХУЦДАГ ЮМ

Avatar

Зочин. 2021-09-27 202.55.188.34

Хоёр хөрш маань манай ардчиллыг дэмжихгүй байна гээд ардчиллаасаа ухарвал байдал бүр л хүнд болно. Ер нь тэгээд бид хэнийг нь дагах ёстой юм. Бид зөвхөн хоёр хөрш төдийгүй дэлхийтэй учираа ололцдог байх ёстой. 100 жилийн дараа дэлхийн геополитикийн нөхцөл,байдал хэрхэн өөрчлөгдсөн байхыг бид мэдэхгүй. Манай урд талд нойрноосоо сэрсэн хүчирхэг луу өдөр бүр өргөжин тэлж хүчирхэгжиж байна.Харин хойд хөрш энэ луунд бууж өгч , хоёр гараа өргөсөн.Ирээдүйд хүчирхэг хэвээрээ байна гэж итгэхэд хэцүү дээ

Avatar

ylcuun xamgaaltad 2021-09-27 216.200.84.189

TSAAZ

Avatar

-ob ?! 2021-09-27 216.200.84.189

bydyylgeer xaldaj,chyj/o/n /yat.
(abt/delgp/bankr/Kamerun/dygaaraa? medgyi/brs zailyylj )

chadax ni ZASAGAA AB.

Avatar

МОНГОЛЧУУД НИЙТЭР МУНХАГААСАА СЭРЖ ГЭГЭЭРЭХГҮЙ Л БОЛ НЭН ГОРЬГҮЙ БОЛЖЭЭ 2021-09-27 202.126.89.127

ИРГЭДИЙНХ НЬ САНАА БОДОЛ , ҮЙЛДЭЛ БҮХЭН НЬ БУРУУ ‼️ ТӨРИЙН БОДЛОГО, АЖИЛ ХЭРЭГ НЬ Ч БУРУУ ‼️ БҮХ ЮМС НЬ БУРУУГААРАА ЭРГЭСЭН ОРОНД САЙНЫГ ҮЗЭХГҮЙДЭЭ БАРАГ…
САЙН САЙХАН АМЬДАРМААР БАЙВАЛ ЮУН ТҮРҮҮНД МУНХАГААСАА СЭРЖ ГЭГЭЭРЭЛД Л ХҮРМЭЭР БАЙНА ДАА ‼️

Avatar

oposaks/os 2021-09-27 216.200.84.189

opos olon yndestniix,baisaar irsen.cus gyilagchdiigs?prog+tex/texnlogictmx.

Avatar

Зочин 2021-09-27 202.9.40.34

Бензинээ хоёр хөршөөс авдаг оронд Америкийн ардчилал байлаа юу.

Avatar

Зочин 2021-09-27 103.212.119.171

Эгийн голын УЦС-ЫГ Хүрэлсүх гэдэг хүн хөөцөлдөж бүтээх ёстой.Нүүрсний цахилгаан станцад хөрөнгө оруулахаас Хятадууд татгалзаад эхэллээ.

Avatar

Зочин 2021-09-27 66.181.161.86

Бид одоо хэний ч дарамтанд орохгүй биеэ даасан улс гэдгээ ойлгох цаг нь болсон баймаар юм. Намайг бага байхаас өтөл нас хүртэл иймэрхүү юмыг үе үеийнхэн бичсээр үхсэн хойно ч бичих юм биш биз дээ. Зоригтойхон шиг шийд гаргаад бүрэн эрхэт улс гэдгээ хоёр хөршдөө цаашилбал дэлхий дахинд мэдрүүлэх хэрэгтэй.. Үр хүүхэд минь ч толгой дээгүүр хаа ч явсан нэр бүтэн хэнд ч өргүй хэний ч өмнө бөхийхгүй яваасай…

Avatar

ЗОЧИН 2021-09-27 192.82.92.201

Орос , Хятад ,,гэхээсээ илүүтэй , дотоодын энэ нам мам, гэсэн бодлогыг халмаар бна, Манай улсын хөгжилд гай болж бгаа нь энэ улс т,ж,лт, сэтгэлгүйтэл

Avatar

Зочин 2021-09-27 192.82.82.180

Оросын хийн хоолой Монголоор дайрахгүй болж бид Эгийн голын усан цахигаан станцаа өөрсдөө мэдэж бариад 30 жил эрчим хүчний хараат бус амьдаръя

Avatar

Зочин 2021-09-27 103.57.94.100

Ene bicjij baigaa gar neg ih mergen yum bichchihlee gej bodoj baigaa baihdaa. Ene sedviig bid bas 30 jil yarij baina shuudee. Bid 2 hurshteiguu muu hariltsaatai baosan geh gee yu. Harin ch hamgiin nairsag hariltsaatai baij bur strategiin tunshuud geed baigaa bizdee. Zugeer l namchirhdag, bulegerhdeg, nutgarhdag zan n mongolchuudiig eh oron geheesee heseg buleg, amin huviin ashigaa iluu zudeg bolgosnii l gor

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж