Өрхийн эмнэлгийн эмч нар амралтын өдрөөр ч ажиллаж байна | News.MN

Өрхийн эмнэлгийн эмч нар амралтын өдрөөр ч ажиллаж байна

Өрхийн эмнэлгийн эмч нар амралтын өдрөөр ч ажиллаж байна

Өрхийн эмнэлгийн эмч нар амралтын өдрөөр ч ажиллаж байна

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 292 мянга 308 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 29 мянга гаруй хүн нь гэрийн тусгаарлалтад байгаа юм. Эдгээр хүмүүстэй болон хавьтал болсон ар гэрийнхэнтэй нь байнгын харилцаа холбоотой байхаас гадна өнөөх багцаа хуваарилах, үндсэн чиг үүргийнхээ анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх гээд өрхийн эрүүл мэндийн төвийнхөнд чөлөө зав гарахаа болиод удаж байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар байгаа хүний нөөцөөрөө амралтын өдөр ч ажиллаж байгаа ч ачаалал нь огт буурахгүй байгаа аж.

Эрүүл мэндийн яам Баасан гаригийн ээлжит мэдээллийн үеэр "68 мянга гаруй хүн Өрхийн эмчийн хяналт дор эмчлүүлж байна. Эдгээр хүмүүсээ өрхийн эмнэлгийнхэн өвчний хүнд, хөнгөн байдлаар эрэмбэлж, эмнэлэгт шилжүүлж буй. Эмнэлэгт 21 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. Хүний нөөцийн асуудал маш хүнд байгаа учир ор дэлгэх боломжгүй. Өрхийн эмнэлгүүд ч маш ачаалалтай ажиллаж байна. Тиймээс ЭМЯ, Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтарч, өрхийн эмнэлгүүдэд сайн дурын ажилчдыг нэмэгдүүлнэ" хэмээн мэдээлсэн. Нийслэл болон орон нутгийн хэмжээнд 225 өрхийн эрүүл мэндийн төв ажиллаж буй.

Сайн дурын ажилчдыг дайчилсан ч өрхийн эмч нарын ачаалал буурахгүй  байгааг эмч нар хэлж байна.

Тухайлбал, шуурхай дуудлага, мэдээлэл, зөвлөгөө өгөх утсан дээр эмч нэг хүнтэй хамгийн багадаа 15-20 минут ярьдаг. Үүний дараагаар мөн 20 хүртэлх минутын үзлэг хийдэг гээд ачаалал их аж. Нийслэлийн өрхийн эмнэлэг тус бүр хүний нөөцийн хомсдолд орж 5-10 хүртэлх эмч, ажилтантай ажиллаж байна. Иймд иргэд та бүхэн харьяа дүүргийн өрхийн эмнэлэгтээ хүлээцтэй хандаж үйлчлүүлэхийг НЭМГ болон ЭМЯ-наас хүсчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2021-09-27 202.179.13.194

чингэлтэй дүүргийн 3р хорооны өрхийн эмнэлэг амралтын өдрөөр ажилладаггүй ш тэ

Avatar

Зочин 2021-09-27 203.91.118.150

Ажилгүй амаа билүүдээд сууж байгаа нөхдүүд ядаж Өрхийн эмнэлэгүүдэд САЙН ДУРЫН АЖИЛ хийгээд ч болтугай буян болооч ээ.

Avatar

Зочин 2021-09-27 94.140.114.213

!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Zochin 2021-09-27 64.119.23.68

hudal medeelel

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж