Хөрөнгөтнүүдийн цуваа буюу агентлагийн дарга нарын ХОМ

Хуучирсан мэдээ: 2021.09.27-нд нийтлэгдсэн

Хөрөнгөтнүүдийн цуваа буюу агентлагийн дарга нарын ХОМ

Улсаасаа баян улстөрчид, аймгаасаа баян Засаг дарга нар олон. Төрөөсөө баян төрийн алба хаагчид цөөнгүй. Нэн ялангуяа яам, агентлагийн газар хэлтсийн дарга нар яаж цалингаараа "баяждаг" вэ гэсэн эргэлзээ, хардлага, асуулт иргэдийн дунд бий.
NEWS  агентлаг агентлагийн дарга нарын ХОМ-ыг цувралаар хүргэж байгаа билээ.

 Ж.БОЛД 710 САЯ ТӨГРӨГИЙН ХОЁР ОРОН СУУЦТАЙ 
Цагдаагийн Ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч хошууч генерал Ж. Болдын жилийн  нийт орлого нь 54.6 сая, гэр бүлийнх нь  5.4 сая төгрөг.  710 сая төгрөгийн үнэлгээтэй хоёр орон сууц, гурван авто зогсоолтой. Мөн 26 сая төгрөгийн есөн адуу, 22 үхэртэй. 0.7 га газар эзэмшдэг. 38 сая төгрөгийн хадгаламж, "Эрдэнэс таван толгой" ХК-ийн 4188 ширхэг хувьцаатай гэж мэдүүлжээ. Хуульч, эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй тэрбээр Ерөнхий сайдын нутгийн хүн юм. Тэрбээр  2019 оноос ЦЕГ-ын Дэд даргаар тус тус ажилласан. 

Ш.МЯГМАР “ТЭР ИХ ЖУУЛЧИН КОМПАНИ”-Д 64000 ХУВЬЦААТАЙ

Монгол Улсын Засгийн газар Усны газрыг шинээр байгуулж, мэргэжлийн хүн хэмээн Ш.Мягмарыг даргаар нь томилсон. Тэрбээр жилийн 28.2 сая, гэр бүлийн гишүүд 10.3 сая төгрөгийн орлоготой. 222 сая төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний хоёр орон сууц, хоёр авто гарааштай.  Toyota Crown, Toyota, Prado автомашин хөлөглөдөг. Машинууд нь 59 сая төгрөг хүрнэ. Мөн 74 сая төгрөгөөр үнэлэгдэх 0.7 га хэмжээтэй гурван газартай бол үнэт эдлэлгүй, 47.3 сая төгрөгийн хадгаламжтай,  "Тэр их жуулчин" компанийн 64000 ширхэг хувьцаа эзэмшдэг хэмээн мэдүүлжээ. 
 Л.БЯМБАСҮРЭН 30 САЯ ТӨГРӨГИЙН ГАЗАРТАЙ
Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн 65.4 сая,  гэр бүлийн гишүүдийн нийт орлого 836 мянган төгрөг.  Тэрбээр 964.2 сая төгрөгийн гурван орон сууц, үйлчилгээний зориулалттай дөрвөн үл хөдлөх, нэг авто зогсоолтой. 60 сая төгрөгийн үнэлгээтэй Toyota, Rav 4 машинтай. 11.6 сая төгрөгийн гурван адуу, 20 үхэр, 20 хоньтой. Мөн 30 сая төгрөгийн үнэлгээтэй 700м2 газар гурвыг эзэмшдэг бол 14 сая төгрөгийн үнэт эдлэл, 9.4 саяын хадгаламжтай. "Эрдэнэс Тавантолгой" компанид тодорхой хувьцаа эзэмшдэг.
 ХУРАНДАА Д.ЯДАМДОРЖ 5 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛ, 258 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга Д.Ядамдорж 473.5 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийнх нь 14 сая. Тэрбээр 215 сая төгрөгийн амины орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй. 415 сая төгрөгийн 100 үхэр, 350 адуутай. Өмчлөх-0,03 га-нэг, эзэмших-0,07 га-нэг газартай. Таван сая төгрөгийн үнэт эдлэл, 258 сая төгрөгийн хадгаламжтай. "Багануур" ХК-ийн 552, "Девелпмент ресурс" ХК-ийн 86, "Алмаас компани" ХК-ийн 50, "Таван толгой" ХК-ийн 2144, "Оюут Сэртэн" ХХК-ийн 100 ширхэг хувьцаатай. Тэрбээр 2017 оноос хойш Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн газрын даргаар ажилласан юм.

СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН ДАРГА ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ

Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор өнгөрсөн жилийн наймдугаар сард томилогдсон. Нийт орлого нь 59.5 сая. Гэр бүлийн гишүүдийн орлого байхгүй. 1.1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хоёр орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх, авто зогсоолтой. 36 сая төгрөгөөр үнэлсэн жийп болон туулах чадвар өндөр Lexus, RX 400 нэг автомашинтай. 40 сая төгрөгтэй дүйцэх 20 адуу, 300 хоньтой юм байна. Мөн 140 сая төгрөг хүрэх эзэмшлийн 5 га, өмчлөх 4 га газартай. 20 сая төгрөгийн үнэт эдлэл, 1.2 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.
АРХИВЫН ДАРГА 20 САЯЫН ҮНЭТ ЭДЛЭЛ, 52 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ
С.Энхбаатар 2016 онд Архивын ерөнхий газрын дэд даргаар томилогдож, 2018 оноос даргын алба хашиж буй. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харвал сүүлийн хоёр жил орлого нь тогтмол өсчээ. Өнгөрсөн жилийн нийт хөрөнгө 21.9 сая төгрөг байсан бол гэр бүлийн гишүүдийнх 39 сая төгрөг байна. Харин 407 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн орон сууц, зуслангийн байшинтай. Суудлын жижиг машин, Toyota, Mark x нэг машинаас гадна 10 хоньтой. Мөн эзэмших зориулалттай хоёр га газартай, 20 сая төгрөгийн үнэт эдлэл, 52 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.
ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ДАРГА Н.УУГАНБАЯР 95 САЯЫН ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаярын жилийн орлого 317.2 сая. Харин гэр бүлийнх нь 28.1 сая төгрөг байна. Тэрээр 234 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн орон сууц, зуслангийн байшинтай. 130 сая төгрөгийн жийп болон туулах чадвар өндөр Toyota, Land Cruiser 200 машинтай. 20 сая төгрөгийн 14 адуутай. Газрын хувьд өөрийн эзэмшлийн 0.05 га, өмчийн 700м2 газартай. Эдгээр нь 20 сая хүрнэ. Мөн 95 саяын үнэт эдлэл, 75.5 сая төгрөгийн хадгаламжтай. Эрдэнэс таван толгой, Түмэн шувуут, Сесилиа сора компаниудад 4288, 25000 ширхэг хувьцаа эзэмшдэг.
Б.ГАНЗОРИГ АВТОМАШИНГҮЙ, 2.4 САЯЫН ХАДГАЛАМЖТАЙ
Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзориг 2017 оноос хойш захирлын албан тушаал хашиж буй. Тэрбээр өмнө нь Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирлаар ажилласан. Б.Ганзоригийн АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг сонирхвол, эхний жил 16.4 сая төгрөгийн орлоготой байсан бол гурван жилийн хугацаанд 22.9 сая  болж нэмэгджээ. Мөн 110 сая төгрөгийн нэг орон сууцтай. Тээврийн хэрэгсэл байхгүй. 15 сая төгрөгөөр үнэлэгдэх хонь-115, үхэр-10, адуу тав бий. Өөрийн эзэмшлийн м2 газартай. 30 сая төгрөгийн үнэт эдлэл, 2.4 саяын хадгаламжтай гэж мэдүүүлсэн байна.
ИНЕГ-ЫН ДАРГА  215 САЯ ТӨГРӨГИЙН ҮЛ ХӨДЛӨХТЭЙ
Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтанцомын жилийн нийт орлого нь 70.4 сая төгрөг. Гэр бүлийн гишүүдийнх 58.2 сая төгрөг. Тэрбээр 215 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, авто зогсоолтой. Жийп болон туулах чадвар өндөр, Ford, Explorer  машинтай. 73.2 сая төгрөгийн хадгаламжтай. "Эрдэнэс таван толгой" ХК-д 3216 ширхэг хувьцаатай. Тэрбээр ИНЕГ-ын  тэргүүн дэд даргын албыг гурван жил хашсан бол 2020 онд дэд дарга болж, тус газрын дарга Л.Бямбасүрэнг чөлөөлснөөр түүний оронд одоо даргын түр орлон гүйцэтгэгч хийж буй.
ОЮУНЫ ӨМЧИЙН ДАРГА ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ
Б.Энхсүх  нь 2017-2019 онд Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байгаад 2020 онд Оюуны өмчийн газрын даргаар томилогдсон юм. Дэд дарга байхдаа 38 сая төгрөгийн орлоготой байсан бол шинэ албанд томилогдсон жилээ 32.3 сая гэж мэдүүлжээ. Гэхдээ тэрбум гаруй төгрөгийн үнэлгээтэй гурван орон сууц, үйлчилгээний зориулалттай нэг үл хөдлөх, гурван авто зогсоолтой. Жийп болон туулах чадвар өндөр Lexus, 570- машинтай. 188 сая төгрөгийн үнэт эдлэл, 530 саяын хадгаламжтай юм байна. 
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ГАЗРЫН ДАРГА  ГУРВАН ОРОН СУУЦТАЙ
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга  Д.Зоригт 58.5 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийнх 13.9 сая төгрөг байна. 150 сая төгрөгийн үнэлгээтэй нийтийн орон сууц хоёр, зуслангийн байшин нэгтэй гэж мэдүүлжээ. Жижиг оврын ачааны Hyundai, Porter, Суудлын жижиг  Toyota, Prius XW20 автомашинтай. 62 сая төгрөгийн үнэлгээтэй газартай. 15 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэл, 253 сая төгрөгийн хадгаламжтай. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж