Сураггүй алга болсон 10 настай охиныг эрэн хайж байна

Хуучирсан мэдээ: 2021.09.26-нд нийтлэгдсэн

Сураггүй алга болсон 10 настай охиныг эрэн хайж байна

Сураггүй алга болсон 10 настай охиныг эрэн хайж байна

Бага насны хүүхэд өчигдөр (2021.09.25) гэрээсээ гараад, сураггүй алга болсон тул эрэн хайж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, есдүгээр сарын 25-ны өдөр 12:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнын 2-4 тоотод Баатарсүрэнгийн Энэрэл хэмээх охин гэрээсээ гараад, сураггүй алга болсон байна.

Охин 10 настай бөгөөд алга болох үедээ цагаан өнгийн цамцтай, гадуураа цэнхэр өнгийн жинсэн хүрэмтэй, хар өнгийн өмдтэй гарчээ. Тэрбээр 160 сантиметр орчим өндөртэй, 40 орчим кг жинтэй, бор өнгийн үстэй, шар царайтай аж.

Охины талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102, 94255683 дугаарын утсаар мэдэгдэнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж