Ким Ё Жон: Бид ч өмнөдүүдтэй адил хүсэлтэй байна | News.MN

Ким Ё Жон: Бид ч өмнөдүүдтэй адил хүсэлтэй байна

Ким Ё Жон: Бид ч өмнөдүүдтэй адил хүсэлтэй байна

Ким Ё Жон: Бид ч өмнөдүүдтэй адил хүсэлтэй байна

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү өнгөрсөн Бямба гаригт “Хэрэв өмнөдүүд “хараат бус” байж, Умардад харилцан хүндэтгэлтэй хандвал Хойд Солонгос Өмнөд Солонгосын санал болгосны дагуу Солонгосын дайныг албан ёсоор зогсоож, Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалт зохион байгуулах талаар хэлэлцээр хийж болох юм” гэж хэлжээ.

Ким Ё Жон энэ талаар Солонгосын төв мэдээллийн агентлагт өгсөн мэдэгдэлдээ дурдаад, Умардын зэвсэглэлээ сайжруулах зорилгоор хийж буй "өөрийгөө хамгаалах" зэвсгийн туршилтыг "өдөөн хатгалга" гэж буруутгаж буй давхар стандарт хандлагаа орхихыг Өмнөд Солонгост уриалсан байна. Тэрбээр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлснээс хойш нэг хоногийн дараа энэхүү мэдэгдлээ хийжээ.

Мүн Жэ Ин энэ долоо хоногийн эхээр тус чуулган дээр хоёр Солонгос болон АНУ-ыг 1950-1953 оны дайныг албан ёсоор дуусгавар болгож, Солонгосын хойг дахь эвлэрлийн төлөө том алхам хийхийг санал болгосон билээ.

Ким "Солонгос хоорондын харилцааг мухардлаас гаргаж, энх тайван, тогтвортой байдлыг аль болох хурдан олж авахыг хүсч буй Өмнөд Солонгосын олон нийтийн уур амьсгал үнэхээр хүчтэй байгааг би мэдэрсэн. Бид ч мөн адил хүсэлтэй байна” гэжээ. Мөн тэрбээр "Бие биенээ харилцан хүндэтгэж, алагчлалгүй байх үед" л "Умард ба Өмнөдийн хооронд ойлголцол бий болно" гэж хэлсэн байна.

БНАСАУ-ын тал хоёр хоногийн өмнө Мүн Жэ Иний дээрх саналыг "хэтэрхий эрт" хэмээн няцааж, АНУ-ын "дайсагнасан бодлого" өөрчлөгдөөгүй тохиолдолд дайныг дуусгах нь утгагүй явдал гэж мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
7
ХахаХаха
5
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хойдын дарга 2021-09-26 49.0.142.2

хөгшрөөд, дарга болчихсон юмуу даа.

Avatar

ҮНЭН 2021-09-26 103.26.193.224

ӨМНӨДҮҮД ЭНЭ БАЛАЙ ПИЗДАНУУДЫГ ЗҮГЭЭР Л ХАЯХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2021-09-26 209.141.45.189

!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Хэлэлцээ шүү 2021-09-26 192.82.84.191

хэлэлцээ хийж болох юм

Avatar

Зочин 2021-09-26 66.181.191.250

Heden hesegt huvaagdsan uls vndestnvvd negdeh niileh yaria huuruu gargaad l baih yum, German ntr geed negdsen ni ch bna. Mongol 3 huvaagdchihaad yu ch boloogvi yum shig l baihiim. Ter ch baitugai 2 hurshteigee hiliin margaangvi gej avdag baigaa. Sonin yum shvv !!! Ireedvid Mongol Uls hvchirhegjihiin ved Buriad, Uvur Mongol, Tuvagiin hagas,Shinja ani hagasiigaa butsaaj negtgeh bvh agra zamiig Tseden-ish general dendvv yaran haasan yum daa !

Avatar

ҮНЭН 2021-09-26 103.26.193.224

ХЯТАД ОРОС ХОЁР СӨНӨЖ БАЙЖ БИД НЭГДЭЖ ЧАДНА ШҮҮ ДЭЭ. ӨӨРӨӨР БИДНИЙ ХҮЧ ХҮРЭХГҮЙ

Avatar

Зочин 2021-09-26 66.181.171.26

АНУ СӨНӨЖ БАЙЖ БИД НЭГДЭЖ ЧАДНА ШҮҮ ДЭЭ. ӨӨРӨӨР БИДНИЙ ХҮЧ ХҮРЭХГҮЙ

Avatar

zochin 2021-09-26 202.126.89.193

USA sunuvul chi hujaaruuga ywh geed bayrlaad bainu j****a min teneg bodoltoi shees we

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж