Ким Ё Жон: Бид ч өмнөдүүдтэй адил хүсэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2021.09.26-нд нийтлэгдсэн

Ким Ё Жон: Бид ч өмнөдүүдтэй адил хүсэлтэй байна

Ким Ё Жон: Бид ч өмнөдүүдтэй адил хүсэлтэй байна

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү өнгөрсөн Бямба гаригт “Хэрэв өмнөдүүд “хараат бус” байж, Умардад харилцан хүндэтгэлтэй хандвал Хойд Солонгос Өмнөд Солонгосын санал болгосны дагуу Солонгосын дайныг албан ёсоор зогсоож, Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалт зохион байгуулах талаар хэлэлцээр хийж болох юм” гэж хэлжээ.

Ким Ё Жон энэ талаар Солонгосын төв мэдээллийн агентлагт өгсөн мэдэгдэлдээ дурдаад, Умардын зэвсэглэлээ сайжруулах зорилгоор хийж буй "өөрийгөө хамгаалах" зэвсгийн туршилтыг "өдөөн хатгалга" гэж буруутгаж буй давхар стандарт хандлагаа орхихыг Өмнөд Солонгост уриалсан байна. Тэрбээр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлснээс хойш нэг хоногийн дараа энэхүү мэдэгдлээ хийжээ.

Мүн Жэ Ин энэ долоо хоногийн эхээр тус чуулган дээр хоёр Солонгос болон АНУ-ыг 1950-1953 оны дайныг албан ёсоор дуусгавар болгож, Солонгосын хойг дахь эвлэрлийн төлөө том алхам хийхийг санал болгосон билээ.

Ким "Солонгос хоорондын харилцааг мухардлаас гаргаж, энх тайван, тогтвортой байдлыг аль болох хурдан олж авахыг хүсч буй Өмнөд Солонгосын олон нийтийн уур амьсгал үнэхээр хүчтэй байгааг би мэдэрсэн. Бид ч мөн адил хүсэлтэй байна” гэжээ. Мөн тэрбээр "Бие биенээ харилцан хүндэтгэж, алагчлалгүй байх үед" л "Умард ба Өмнөдийн хооронд ойлголцол бий болно" гэж хэлсэн байна.

БНАСАУ-ын тал хоёр хоногийн өмнө Мүн Жэ Иний дээрх саналыг "хэтэрхий эрт" хэмээн няцааж, АНУ-ын "дайсагнасан бодлого" өөрчлөгдөөгүй тохиолдолд дайныг дуусгах нь утгагүй явдал гэж мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
7
ХахаХаха
5
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж