Тэрүнофүжи ёкозүна цолтой анхны түрүүгээ хүртлээ

Хуучирсан мэдээ: 2021.09.26-нд нийтлэгдсэн

Тэрүнофүжи ёкозүна цолтой анхны түрүүгээ хүртлээ

Тэрүнофүжи ёкозүна цолтой анхны түрүүгээ хүртлээ
@‘å‘Š–otêŠ‚Å—DŸ‚µA“ú–{‘Š–o‹¦‰ï‚Ì”ªŠp—Ž–’·iŽè‘Oj‚©‚玒”t‚ðŽó‚¯Žæ‚éÆƒm•xŽm—¼‘‘‹ZŠÙ

Мэргэжлийн сүмогийн Аки башёгийн 15 дахь буюу сүүлийн өдрийн барилдаанууд өнөөдөр (2021.09.26) Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд боллоо. Шинэхэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр озэки Шодайг ялж, 13 даваа, хоёр унаатай түрүүллээ.

Түүний араас ойрхон өрсөлдөөн үзүүлж байсан Мёогирюү сэкивакэ Мэйсэйд өвдөг шорооджээ. Ийнхүү Тэрүнофүжи ёкозүна цолтой барилдсан анхны башёдаа түрүүлж, нийт дээд зиндааны таван түрүүтэй боллоо. Мөн тэрбээр энэ оны таван башёгийн хоёрт нь үзүүрлэж, гуравт нь түрүүлэв.

Бусад монгол бөхчүүдийн тухайд Ичиножо А.Ичинноров(8-7), Хошорюү С.Бямбасүрэн(5-8-2), Кирибаяама Б.Лхагвасүрэн(9-6), Тамаваши Б.Мөнх-Оргил(6-9), Чиёошома Г.Мөнхсайхан(5-10) нар башёгоо өндөрлүүллээ. Маэгаширагийн хоёрт бичигдсэн Кирибаяама ирэх башёд комүсүби цолтой барилдахаар болов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХөөрхөнХөөрхөн
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж