ФОТО: Ангела Меркелийн карьер

Хуучирсан мэдээ: 2021.09.26-нд нийтлэгдсэн

ФОТО: Ангела Меркелийн карьер

ФОТО: Ангела Меркелийн карьер

Ангела Меркель 16 жил засгийн эрх барьсны эцэст Германы канцлерын суудлаас бууж, 30 гаруй жилийн турш үргэлжилсэн улс төрийн карьераа дуусгав. Түүний анхны кампанит ажлынхаа үеэр загасчидтай уулзсанаас эхлээд Цагаан ордонд яриа хэлэлцээ хийсэн хүртэлх бүхий л хугацааны алхам бүрийн зураг түүх болон үлджээ. ВВС түүний карьерын он жилүүдийг гэрчлэх хэдэн мянган түүхэн зургаас цөөхнийг онцлов.

2021 оны есдүгээр сарын 23: Хатагтай Меркелийн алба хашиж байсан үе сайн, муу олон түүх бий ч тэрбээр прагматик хандлага, зөвшилцөлд хүрэх чадвараараа дурсагдах нь дамжиггүй.

1989 оны зун: Хатагтай Меркель (зураг дээр баруун гар талаас) Малгожата Езёрска, ирээдүйн нөхөр Йоахим Зауэр нарын хамт. Польшийн Химийн их сургуулийн зуны сургууль.

1990 оны арваннэгдүгээр сар: Тэрбээр хоёр Герман нэгдсэнээс хойш зохион байгуулагдсан холбооны анхны сонгуульд оролцов.

1994 оны нэгдүгээр сар: Хатагтай Меркель Байгаль орчны сайдаар томилогдсон бөгөөд боодлын цаасыг хэрхэн дахин боловсруулж буйгаа харуулав.

1995 оны гуравдугаар сар: Тэрбээр Засгийн газрын хуралдааны үеэр сайд Хорст Зеехоферын хамт.

2000 оны гуравдугаар сар: Хатагтай Меркель 2000 онд баруун төвийн Христийн ардчилсан холбоо нам (CDU)-ын удирдагчаар сонгогдов.

2005 оны долдугаар сар: Таван жилийн дараа тэрбээр сонгуулийн кампанит ажлаар эргэн орж, Германы анхны эмэгтэй канцлераар сонгогджээ.

2007 оны зургадугаар сар: Хэдийгээр XXI зуун ч улс төрд эрчүүд давамгайлсан хэвээр байв. Хатагтай Меркель Италийн Ерөнхий сайд Романо Проди, Францын Ерөнхийлөгч Николя Саркози, АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Их Британийн Ерөнхий сайд Тони Блэйр нарын хамт.

2009 оны дөрөвдүгээр сар: Санхүүгийн хямралын дараах жилүүдэд хатагтай Меркель төсвийн хэмнэлтийн бэлгэдэл болжээ.

2011 оны дөрөвдүгээр сар: Тухайн үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байсан Хиллари Клинтоны хамт, Берлин.

2015 оны зургадугаар сар: Хатагтай Меркель Германы өмнөд хэсэгт болсон “Их 7”-гийн уулзалтын дараа тухайн үеийн Ерөнхийлөгч Барак Обамагийн хамт. Жилийн дараа АНУ-ын удирдагч түүнд "Та миний ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд дэлхийн аль ч улсын удирдагчаас илүү найдвартай түнш минь байсан" гэж хэлжээ.

2015 оны есдүгээр сар: Канцлер 2015 онд дүрвэгсдэд Германы хилийг нээх шийдвэр гаргав.
Зураг дээр: Унгараар дамжиж буй дүрвэгсэд.

2018 оны дөрөвдүгээр сар: Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай санал зөрөлдөв.

2018 оны зургадугаар сар: Цагаачлал бол тэдний тэмцэх цорын ганц асуудал биш юм. Хойд Солонгос, Иран, худалдааны асуудал мөн маргаантай, их гүрний удирдагчид Канадад “Их 7”-гийн уулзалтын үеэр санал зөрөлдөв.

2020/21: Covid-19 тахал дэлхий даяар тархаж байгаа ч Герман улс дэгдэлтийг эрт, амжилттай даван туулж чадсан нь хатагтай Меркелийн гавьяа гэж дүгнэдэг. Зарим нь үүнд түүний шинжлэх ухааны мэдлэг тусалсан гэж үздэг.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж