Швед улсад 90 хүртэл хоног зорчих визийн мэдүүлэг авч эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2021.09.26-нд нийтлэгдсэн

Швед улсад 90 хүртэл хоног зорчих визийн мэдүүлэг авч эхэлжээ

Швед улсад 90 хүртэл хоног зорчих визийн мэдүүлэг авч эхэлжээ
Etats Schengen visa

Швед улсад богино хугацаагаар буюу C ангиллын 90 хүртэл хоног зорчих Шенгенийн визийн мэдүүлгийг Улаанбаатар дахь VFS Global виз мэдүүлгийн төвөөр дамжуулан авч байгаа аж. Тодруулбал, энэ сарын 20-ны өдрөөс эхлэн виз мэдүүлгийг хүлээн авахаар болсон байна.

“VFS Global” виз мэдүүлгийн төв нь DHL-ийн төв байрны хоёрдугаар давхарт байрлах ба дэлгэрэнгүй мэдээллийг 70100152 дугаарын утсаар болон visa.vfsglobal.com/mng/mn/swe цахим хуудаснаас авах боломжтой гэж Гадаад харилцааны яамны Консулын албанаас мэдээллээ.

МОНГОЛ УЛСАД ВИЗГҮЙ ЗОРЧИХ ОРНУУД (2021.08.01-ний байдлаар)

Д/дУлс оронЗорчих нөхцөл, визгүй зорчих хугацаа, Хүчин төгөлдөр болсон огноо
1ФилиппинБүх төрлийн паспортаар 21 хоног хүртэл / 1994.05.13
2МалайзБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 1994.06.06
3КазахстанБүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 1994.12.02
4ИзрайльБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 1996.03.12
5Хонконг /БНХАУ/Бүх төрлийн паспортаар 14 хоног хүртэл / 1998.06.18
6КиргизБүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 1999.12.04
7Украин*Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл/Албан ёсны урилгатай тохиолдолд/
8АНУБүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2001.07.06
9КубаБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2001.10.08
10Макао /БНХАУ/Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2004.07.03
11ЛаосБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2007.10.14
12TайландБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2008.01.13
13ЯпонБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2010.04.01
14ХБНГУБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2013.05.08
15БеларусьБүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2013.09.04
16ТуркБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2013.10.10
17СербиБүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2013.11.08
18КанадБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2014.01.01
19ОХУБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2014.09.03
20БразилБүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2015.09.21
21СингапурБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2017.06.08
22АргентинБүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2018.02.19
23УругвайБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2018.06.10
24ЧилиБүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2018.12.29
25ЭквадорБүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2020.10.23
ДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТ
26РумынДипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 1974.10.14
27БНАСАУДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 1986.11.14
28ХятадДипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 1989.03.30
29БНСУДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 1991.10.23
30СловакДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 1992.06.26
31ВьетнамДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2000.01.07
32МексикДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2001.11.09
33ЭнэтхэгДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2005.12.23
34НҮБ-ын ажилтнууд албан ажлаар ирэх тохиолдолд буюу Лесе-Пасе эзэмшигч нь аливаа визний шаардлагаас чөлөөлөгдөнө. 30 хоног хүртэл/ 2007
35ИБУИНВУДипломат паспорт 30 хоног хүртэл / 2009.06.29
36БолгарДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2011.01.18
37ЧехДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2011.07.29
38ПольшДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2011.06.29
39ИндонезДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2011.11.15
40КипрДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2012.04.04
41КамбожДипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2012.08.27
42КувейтДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2013.04.16
43БрунейДипломат, албан паспортаар 14 хоног хүртэл / 2013.07.01
44КолумбДипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2013.09.23
45ФранцДипломат паспорт 90 хоног хүртэл / 2013.10.26
46МьянмарДипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2013.11.18
47ПеруДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2014.03.13
48ЭстониЦахим дипломат паспорт 90 хоног хүртэл/ 2014.04.28
49ЛатвиДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2014.06.12
50ИталиДипломат паспорт 90 хоног хүртэл / 2014.07.14
51ТуркменистанДипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2015.06.03
52УнгарДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2016.05.18
53БалбаДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2016.12.19, 2017.01.18
54АлбаниЦахим дипломат, Цахим албан паспортаар 90 хоног хүртэл / 2017.03.30
55ХорватДипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2017.04.26
56МальтаДипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2018.02.08
57ЛитваДипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2018.04.29

58

ШвейцарьДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2018.06.16
59АзербайжанДипломат, албан/сервис паспортаар 90 хоног хүртэл / 2019.02.07
60АрмянДипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2019.06.02
61ГрекДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2020.05.10
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
6
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж