Үхрийн мах килограмм нь 15 мянган төгрөгт хүрлээ

Хуучирсан мэдээ: 2021.09.26-нд нийтлэгдсэн

Үхрийн мах килограмм нь 15 мянган төгрөгт хүрлээ

Үхрийн мах килограмм нь 15 мянган төгрөгт хүрлээ

"Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр, есдүгээр сарын 25-ны байдлаар махны жижиглэнгийн үнэ өсчээ. Махны үнэ ханш тогтворжиж байсан ч бензиний хомсдолтой холбоотойгоор, мөн махны ил задгай худалдааг хориглосноор үнэ нь өссөөр байгааг иргэд хэлж буй юм. Тухайлбал, үхрийн цул мах килограмм нь 13000-15000 төгрөг, хонь болон ямааны мах 9500-11500 төгрөгийн ханштай байгаа аж. Энэ нь наймдугаар сараас хойш 1000-1500 төгрөгөөр өссөн ханш юм.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас махны үнэ тогтвортой байгаа тухай мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр махны үнэ нэмэгдэж буйд иргэд бухимдаж байна.

Нийслэлийн түүхий эдийн зах "Эмээлт"-д ноолуур кг нь 70-90 мянган төгрөгийн үнэ ханштай байгаа аж. Харин ямааны арьс өлөнтэйгөө 3000 төгрөг, нэхий мөн өлөнтэйгөө 5000 төгрөг, хонины ноос кг нь 2000-2500 төгрөг, үхрийн шир ширхэг нь 8000-18000 төгрөг, бухын шир 25000 төгрөг, адууны шир сүүлтэйгээ ширхэг нь 10000-12000  төгрөгийн үнэ ханштай байна.

"Хүчит шонхор" захад махны үнэ өнөөдрийн байдлаар:

  • Үхрийн ястай мах кг 11500-13000 төгрөг, цул нь 12500-15000 төгрөг,
  • Ямааны ястай мах кг 8500-15000 төгрөг, цул нь 10000-11000 төгрөг,
  • Хонины ястай мах кг нь 9500-11000 төгрөг, цул мах нь 10500-11000 төгрөг,
  • Адууны  мах 9500-11500 төгрөгийн ханштай байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж