Талибууд харгис ёсоо сэргээж, хүн барьцаалагчдыг цаазлав

Хуучирсан мэдээ: 2021.09.26-нд нийтлэгдсэн

Талибууд харгис ёсоо сэргээж, хүн барьцаалагчдыг цаазлав

Талибууд харгис ёсоо сэргээж, хүн барьцаалагчдыг цаазлав

Афганистаныг бүрэн удирдлагадаа оруулж, өөрсдийн засгийн газрыг байгуулаад амжсан талибууд шашны маш харгис хуулиа сэргээн, хуульд харшилсан хүмүүсийг аймшигтайгаар залхаан цээрлүүлж эхэлсэн байна. Жишээлбэл, баруун нутгийн Херат хотод болсон хүн хулгайлсан хэргийн дөрвөн сэжигтнийг цаазаар авч, олон түмний нүдэн дээр гудамжинд өлгөжээ.

Тухайлбал, хэдэн өдрийн өмнө Херат хотын нэгэн худалдаачныг хүүгийнх нь хамт барьцаалсан хэрэг гарчээ. Цагдаа нар хэргийн сэжигтэн дөрвөн эрийг хөнөөж, барьцаалагдсан худалдаачин болон түүний хүүг чөлөөлсөн аж. Түүний дараа сэжигтнүүдийн цогцсыг хотын дөрвөн өөр хэсэгт олны нүдэнд харагдах газарт дүүжилж орхисон байна.

Болсон хэргийн тухай гэрчүүд олон аймшигтай мэдээлэл өгч байгаа ч Талибан бүлэглэл одоохондоо ямар ч тайлбар хэлээгүй байгаа аж. Энэ сарын эхээр мөн талибууд хэд хэдэн хүүхэд хулгайлсан этгээдүүдийг дээрхтэй төстэй аргаар цээрлүүлсэн юм.

Талибууд өнгөрсөн сард төрийн эрхэнд гарснаасаа хойш шинэ засаглал өмнөх 1996-2001 онд байснаас илүү зөөлөн, нээлттэй, хүнлэг байх болно гэж удаа дараа амласан ч дээрх мэт харгис, хэрцгий үйлдлүүд дахин дахин гарч байгаа нь ажиглагчдын санааг ихээр зовоож байгаа юм. Жишээлбэл, талибууд хулгай хийсэн хүний гарыг тасдах, жагсаал хөдөлгөөн эхлүүлсэн эмэгтэйчүүдийг саваагаар зодож тараах зэрэг хэрцгий үйлдлүүд гаргасаар байгаа аж. Үүнээс харахад Афганистанд цаашид ардчилал, хүний эрх, ялангуяа эмэгтэйчүүдийн эрх гэж үгүй болох бололтой.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
БурууБуруу
5
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж