Space X-ийн жуулчдыг түгшүүрийн дохио хангинаж сандаргажээ

Хуучирсан мэдээ: 2021.09.26-нд нийтлэгдсэн

Space X-ийн жуулчдыг түгшүүрийн дохио хангинаж сандаргажээ

Space X-ийн жуулчдыг түгшүүрийн дохио хангинаж сандаргажээ

Тэрбумтан Жаред Исаакман болон түүний хамтрагч дөрвөн хүний баг өнгөрсөн долоо хоногт сансарт нисэн, дэлхийг гурван хоног тойрон аялаад ирсэн билээ. Тэднийг аймшигт аюултай вакум орчноос ердөө хөлгийн ханаар тусгаарлагдан, зүрх түгшиж, догдлон явтал түгшүүрийн дохио хангинаж эхэлсэн байна.

Улмаар мэргэжлийн бус аяллын багийнхан хөлгийн гарын авлагыг удтал уншиж, дэлхий дээрх удирдлагын багийнхантай холбогдон, асуудлын шалтгааныг хайжээ. Эцэст нь түгшүүрийн дохио хангинуулсан гол асуудал нь ариун цэврийн өрөө байсан аж.

Сансарт жингүйдэж явахад бие засахаас эхлээд бүх зүйл амаргүй. Дэлхий дээр бол хүн бие засахдаа бага зэрэг чиглүүлэхэд л болчихдог бол сансарт жингүйдэж явахад бүх юм өөр. Ялгадас хаашаа ч хамаагүй “нисч” одно гэж мэд.

Энэ асуудлыг шийдэхийн тулд сансрын хөлгийн жорлонгууд дотроо сэнстэй байдаг. Гэтэл Space X компанийн жуулчны нислэгийн хөлгийн жорлонгийн сэнс механик асуудалтай тулгарсан аж.

Исаакманы хэлснээр, жорлонгийн асуудал багийнханд нэг их төвөг удаагүй ч газар дээрх операторуудтай холбогдоход хүнд, үе үе холбоо тасарч байжээ. Гэхдээ тэд зургаан сарын турш Space X-ийн сургалтад сууж, бэлтгэгдсэн нь асуудлыг шийдэхэд их нэмэр болсон аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж