Эрүүл мэндийн яамнаас гаргасан, Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх ээлжит (2021.09.26) тоон мэдээллийг хүргэж байна.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт Covid-19-ийн батлагдсан 2184 шинэ тохиолдол бүртгэгдэж, 17 хүн нас барлаа. Тэдгээрийн 1066 нь Улаанбаатар, 1118 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Нас барсан хүмүүсийн тухайд, 21-40 насны хоёр, 41-60 насны нэг, 61-80 насны 10, 81-ээс дээш насны дөрвөн хүн Covid-19-өөр хүндэрч өөд болжээ.
Өнгөрсөн хоногт 3919 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Өнөөдрийн байдлаар,
- Хөнгөн 11892
- Хүндэвтэр 7289
- Хүнд 2100
- Нэн хүнд 406 хүн эмчлүүлж байна.
Монгол Улс хоногийн дата мэдээг олон улсын стандартын дагуу боловсруулж хүргэж байхаар болсныг ЭМЯ-наас мэдээлсэн. Тухайлбал, ДЭМБ болон бусад олон улсын байгууллагуудын зөвлөмжөөр хэд хэдэн өөрчлөлт хийжээ.
Түргэвчилсэн оношлуурт суурилж эмчилгээнд оруулж байгааг иргэд мэднэ. Учир нь халдварын мутацилагдсан хувилбарын тархалт өсч байгаа билээ. Тиймээс түргэвчилсэн оношлуурт суурилж, эмчилгээнд оруулах болсон. Гэхдээ олон улсад түргэвчилсэн шинжилгээг PCR-аар заавал баталгаажуулж байгаа учраас Монголд ч мөн адил 3-4 хоногт баталгаажуулж, хоногийн статистиктаа оруулж байхаар болсон. Ийм түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан иргэдийн сорьц баталгаажиж байж хоногийн тоон мэдээнд нэгтгэгдэх юм.