Цар тахлын үүсэл гарлыг тогтоохоор ажиллаж байсан ахлах эрдэмтдийн баг тарсан тухай багийн ахлагч мэдээлжээ. Энэ үйл явдалд гаднын дарамт шахалт, авлига, ашиг сонирхлын зөрчилдөөн хамгийн их нөлөөлсөн аж.
Тухайлбал, Колумбын их сургуулийн профессор Жеффри Сахс өчигдөр (2021.09.25) цар тахлын үүслийг АНУ-ын санхүүжилтээр бүтэн жил судалж, Ухань хотын лабораторийг шалгасны эцэст багаа тараахаар шийдсэнээ мэдэгджээ.
Мөн тэрбээр 2015-2019 онд АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн Уханьд сарьсан багваахайнаас халдварладаг коронавирус судлуулах зорилгоор “Ecohealth alliance” хувийн судалгааны фирмд 600 мянган ам.доллар өгснийг онцолж, судалгааны ажлыг цааш үргэлжлүүлэхийг хүсэхгүй байгаагаа мэдэгдсэн байна.
Түүний мэдээлснээр, ажлын хэсэг энэ сарын дунд үед тарсан бөгөөд судалгааны тайланг эмхлэн, 2022 оны дунд үед нийтлэх аж. Эл багийг анх 2020 онд байгуулж, “Ecohealth alliance” хувийн судалгааны фирмийн ерөнхийлөгч Петер Дасзак ахалж байв.
Тэрбээр Ухань хотын лабораторийг цар тахлын үүсэлтэй ямар ч хамааралгүй, хий хоосон цуу ярианд итгэх нь аюултай гэж мэдээлж байсан юм.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ