"АИ-92 бензиний үнэ 2200 төгрөг болсон гэдэг худал"

Хуучирсан мэдээ: 2021.09.26-нд нийтлэгдсэн

"АИ-92 бензиний үнэ 2200 төгрөг болсон гэдэг худал"

"АИ-92 бензиний үнэ 2200 төгрөг болсон гэдэг худал"

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудад АИ-92 болон АИ-95 автобензин өнгөрсөн долоо хоногоос тасалдсан. Клонкуудаар явж бэлтгэсэн сурвалжлага мэдээллийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас асуухад “Нөөц хомсдоогүй. Хил гаалийн асуудлаас болж татан авалт буурсан. Үнэ нэмэхгүй гэдгийг удаа дараа хэлж байна. Маргаашаас шатахууны борлуулалт хэвийн болно” гэсэн. Гэвч хэлсэн үг, бодит үйлдэл нь зөрүүтэй байгаад иргэд бухимдаж байна.

Иргэдийн зүгээс санаатайгаар шатахууны нөөцөө дарж, үнэтэй бензинээ шахаж байна гэж хардах хэсэг байгаа бол албаар үнэ нэмэх гэж зохиомол хомсдол үүсгэж байна гэж үзэх хүмүүс бий юм. Учир нь өчигдөр орой (2021.09.25) АИ-92 бензиний үнэ 2200 төгрөг болж өссөн тухай цахим орчинд тархсан. Энэ мэдээллийн талаар шатахуун түгээгч аж ахуйн нэгж болон АМГТГ-тай холбогдож тодрууллаа.

Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Шатахууны үнэ өсөхгүй. "Петровис" компани АИ-92 шатахуунаа 2200 болгож нэмсэн гэх мэдээллийн мөрөөр тус компаниас тодруулахад самбар дээр механик алдаа гарсан байж болзошгүй гэсэн.

Хэрэв бензиний үнээ өсгөвөл холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт АИ-95 автобензин дээр 100 гаруй төгрөг нэмсэн байсныг үндэслэлгүй гэж үзэн, шаардлага тавьсны дүнд АИ-95 буцаж бууралтаа хийгээд хэвийн болсон.

Одоо ч АИ-92-ын үнэ өсөх нөхцөл байхгүй. Нөхцөл байдлыг далимдуулж олон нийтийг төөрөгдүүлэх мэдээлэл түгээж байж магадгүй" гэлээ.

Харин үнэ нэмсэн гэх "Петровис" компанитай холбогдож асуухад “Хомсдолыг далимдуулж АИ-92 шатахууны үнэ нэмсэн гэсэн ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан. Манайх нөөцийнхөө хүрээнд хэрэглэгчдээ автобензинээр хангаж байна. Үнэ нэмэх талаар яригдаагүй, АИ-92 бензинийг 2050 төгрөгөөр худалдаалж байна" гэсэн юм. Мөн Шунхлай, МТ зэрэг аж ахуйн нэгжүүдээс асуухад үнэ нэмээгүй гэсэн тайлбар өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж