Нийслэлд 57 орон сууц халаалтаа аваагүй байна | News.MN

Нийслэлд 57 орон сууц халаалтаа аваагүй байна

Хуучирсан мэдээ: 2021.09.26-нд нийтлэгдсэн

Нийслэлд 57 орон сууц халаалтаа аваагүй байна

Нийслэлд 57 орон сууц халаалтаа аваагүй байна

Шугам сүлжээний засвартай холбоотойгоор өнөөдөр (2021.09.26)-ийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 57 орон сууцны барилга, дөрвөн сургууль, нэг цэцэрлэг халаалтаа аваагүй байна. Тодруулбал, шугам сүлжээний засвараас шалтгаалж  халаалтаа аваагүй 40 барилга бий. Шугамд гэмтэл гарч, засвар хийж байна. Мөн төлбөрөө төлөөгүй есөн барилга, байгууламжийн халаалтыг өгөөгүй. Зарим аж ахуйн нэгж аравдугаар сарын 1-нээс халаалтаа авмаар байна гэх хүсэлт ирүүлсний ч халаалтыг нь өгч эхлээгүй байгаа аж.

"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяраас засварын ажилтай холбоотой дулаан өгөөгүй орон сууц, сургууль байгаа эсэх талаар өмнө нь тодруулахад:

-Энэ сарын 15-наас айл өрхүүдийн халаалтыг өгч эхэлсэн. Эрчим хүчний хэрэглээг хангах, цаашлаад айл өрх, албан байгууллагын дулааныг тасралтгүй түгээхэд цахилгаан станцууд хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжтой зохицуулалт хийн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарын засвар, арчлалтын гүйцэтгэл дууссан. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил бүрэн хийсэн гэсэн үг.

Товлосон хугацаандаа орон сууц, сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангах бэлтгэлийг бүрэн хангасан. Харин аж ахуйн нэгжүүдийн дулааныг гэрээний дагуу ирэх сарын 1-нээс олгож эхэлнэ.

Засвар шинэчлэлтийн тухайд хугацаа алдаагүй. Харин зургадугаар сард хил, гаалийн асуудалтай холбоотойгоор шаардлагатай зарим зүйлийн тээвэрлэлт саатсан. Гэхдээ тухай бүрд нь зохицуулалт хийж ажилласан учир дулаан олгох ажил хугацаандаа явагдана. Шугам сүлжээний засварыг дуусгаж, дулааныг жигд олгохоор төлөвлөж байна гэсэн тайлбар өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-26 209.141.45.189

!!!!!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

ыбөбыөы 2021-09-26 66.181.188.212

Төрөөс үнэд нь оролцдог бүтээгдэхүүн үйлчилгээнүүд дандаа хомсдол үүсгэж байгааг харж байгаа биз. Бензин түлш цахилгаан дулаан ус дандаа тасалдаж байдаг яагаад гэвэл төр үнэд нь хөндлөнгөөс орж үнийг нь хүчээр барьдаг

Avatar

Зочин 2021-09-26 202.21.109.41

Төр халаалтын мөнгийг төлж байгаа цагт орон сууцны конторууд халаалт өгнө гэж байхгүй шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж