19.1 мянган иргэн тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөв | News.MN

19.1 мянган иргэн тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөв

19.1 мянган иргэн тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөв

19.1 мянган иргэн тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөв

"Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль”-ийн хэрэгжилт энэ онд дуусна. Есдүгээр сарын байдлаар, тус хуулийн үйлчлэлд 19.1 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн хамрагдаж, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж, баталгаажилтын хуудсаа авчээ.

УИХ-ын чуулганаар 2017 онд баталсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль 2020-2021 онд хэрэгжиж буй. Энэ нь нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж буй ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй иргэдэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж олгосон хууль юм. Нийгмийн даатгалын ерөнхий газар дээрх хуулийн хэрэгжилтийг 2020 оны нэгдүгээр сараас эхлэн аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээрээ дамжуулан зохион байгуулж байгаа билээ.

Хуулийн дагуу иргэнийг малчнаар ажилласан, хувиараа хөдөлмөр эрхэлсэн хугацааг тодорхойлоход Нийгмийн даатгалын байгууллага нь тухайн иргэний өмнөөс холбогдох лавлагаа мэдээллийг ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ, БШУЯ, ХХҮГ-тай солилцон хамтран ажиллаж байгаа аж. Тухайлбал, ТЕГ-тай гэрээ байгуулан, татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаас хувь хүний орлогын албан татварын үндсэн ангилалд хамаарах 12 төрлийн татвар төлөлтийн мэдээллийг цахимаар солилцож буй юм байна. Ингэснээр тухайн иргэн хувь хүний орлогын албан татвар төлсөн мэдээллээ Нийгмийн даатгалын хэлтэст очиж шүүлгүүлснээр хуульд хамрагдах эрх үүссэн эсэхээ шалгуулах боломжтой аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-26 209.141.45.189

>>>>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-26 139.5.219.132

Ингэж ялгаж байхаар бүгдэд нь 1990-2000 оныхыг нөхөн төлах боломж олгох хэрнгтэй.

Avatar

Зочин 2021-09-26 64.119.24.229

tsaana baigaa hed idchihgui bol ih heregtei ed yum baigaam

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж