Элон Маск дахин саллаа

Хуучирсан мэдээ: 2021.09.26-нд нийтлэгдсэн

Элон Маск дахин саллаа

Элон Маск дахин саллаа

АНУ-ын алдарт тэрбумтан 50 настай Элон Маск, Канадын дуучин 33 настай Граймс нар 2018 оны тавдугаар сард болзож байгаа тухай мэдээлэл цахим орчинд цацагдаж, олны чихийг сортойлгож байлаа. Түүнчлэн өнгөрсөн жил тэд бяцхан хүүтэй болж, түүндээ хорвоогийн хамгийн содон XÆA-Xii гэх нэр хайрлаж, дахин түмний нүдийг бүлтийлгэж байв. Тэд гурван жил хамт амьдарсны дараа салж байгаагаа зарлаж, хүмүүсийг дахин гайхашруулжээ.

Тухайлбал, Tesla, Space X гэх хоёр ч салбарынхаа манлайлагч компанийн эзэн Маск цахим орчинд Граймсаас салж буй ч сайхан харилцаатай хэвээрээ үлдэж байгаагаа зарлажээ. Мөн тэрбээр XÆA-Xii хүүгээ анхаарч, Граймстай хамтран өсгөж хүмүүжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Тэрбээр “Бид ерөнхийдөө л салсан гэмээр байдалтай байна. Гэхдээ бид бие биедээ хайртай, тогтмол уулздаг, сайхан харилцаатай хэвээр. Миний ажил намайг Техаст, эсвэл гадаад улсад удаан хугацаагаар байхыг шаарддаг. Харин Граймс үргэлж Лос Анжелест байх хэрэгтэй гэдэг” гэж тайлбарласан байна.

Элон Мак өмнө нь зохиолч Жастин Вилсонтой гэрлэж, таван хүүгийн аав болж байв. Түүний ууган хөвгүүд буюу Гриффин, Шавьер ихэр өдгөө 17, Дамиан, Саксон, Кай гурван ихэр 15 нас хүрч байна. Мөн Вилсоноос салсны дараа Маск жүжигчин Талула Рилейтэй хоёр ч удаа гэрлэж, жүжигчин Амбер Хирдтэй жил болзсон билээ.

Эх сурвалж: NEWS SKY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
14
ХахаХаха
8
ГайхмаарГайхмаар
8
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
4
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж