"Нэг ч иргэнийг хүлээж авалгүй, харьяаллын биш гэж буцаахгүй"

Хуучирсан мэдээ: 2021.09.25-нд нийтлэгдсэн

"Нэг ч иргэнийг хүлээж авалгүй, харьяаллын биш гэж буцаахгүй"

"Нэг ч иргэнийг хүлээж авалгүй, харьяаллын биш гэж буцаахгүй"

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өнөөдөр/2021.09.25/ Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр ажиллажээ.


ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН:

-Эмнэлэг ор зохицуулалт хийхгүй байна. Эмнэлгийн ачаалал үнэхээр хүнд байгаа. Гэхдээ зайлшгүй иргэдээ хэвтүүлэхээс өөр сонголтгүй. Барилга байгууламж тэртээ тэргүй ашиглалтанд орно. Эрүүл мэндийн яам, Засгийн газраас эм тариа, хөрөнгө мөнгөний асуудлыг чинь шийдээд өгье. Эмч нар шаардлагатай ажлуудаа хийгээд ачааллаа үүрээд явж байна. Хэдэн дарга нар нь л алга. Ор үнэхээр хомс байгаа. Гэхдээ нэг ч иргэнийг гудамжинд гаргаж, хүлээж авалгүй, харьяаллын биш гээд буцаах эрх байхгүй. Хяналтаа тавьж ажилла.Өрхийн эмнэлэг ч ачаалалтай байна. Нийслэлийн эрүүл мэндийн газрууд, дүүргийн эрүүл мэндийн газрууд утсаа авахгүй, хариу, зөвлөмж өгөхгүй байна гэж гомдол их ирж байна. Би хариуцдагггүй гээд л яваад байна. Энэ дүүргийн эмнэлгийн дарга нь хаана байна вэ? Яагаад нийслэлийн Эрүүл мэндийн газар энэ хэцүү цаг үед дүүргийн эмнэлгийн дарга нарыг солиод байна вэ? Томуу, "covid" хоёр хавсарч байгаа энэ үед дүүргийн эмнэлэг нарыг эзэнгүй хэдэн долоо хоног явуулж байна? Ийм байж болохгүй.

Энэ үеэр тус дүүргийн эмч нар одоо Covid-19-ийн тасагт 200 хүн хэвтэж байгаа. Ор дүүргэлттэй байна. Сэхээнд 17 хүн, хүнд ангиллын 167 хүн тасагтаа эмчлүүлж байна. Мөн 45 хүүхэд бий. Насанд хүрэгчид ирээд эерэг гарвал буцаах аргагүй учир коридортоо ч хамаагүй авч байна. Улсын онцгой комиссоос давхар орны зохицуулалт хийж байгаа. Чадах чинээгээрээ л зохицуулж байна. Бид хоёр сараар хангалт нөөцөө бүрдүүлчихсэн. Иргэд маш их бухимдалтай байна. Үүнийгээ манай хүлээн авахын эмч нар дээр гаргах тохиолдлууд бий. Шинэ нөхцөл байдал учир хэцүү байгааг хэлж байв.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД:

-Жирэмсэн, хүүхэд, архаг суурь өвчтэй, 60-аас дээш насны хүмүүс эрсдэлтэй бүлгийнх учир шууд хэвтүүлж байгаа. Нийт тохиолдлын 20 хувь нь хүүхэд. Аль ч эмнэлэг өвчтөнөө үзээд гаргах ёстой. Өчигдөр бол Чингэлтэй дээр зохицуулалт хийгдээгүй байна лээ. Чингэлтэйн тандалтын баг уг нь цус алдсан ээжийг нэгдүгээр төрөх эмнэлэгт аваачсан гэсэн.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын ажилтан хэлэхдээ "Баянзүрх дүүргийн хувьд хөдөлгөөнт хүн амтайгаа нийлээд 390 мянган оршин суугчтай. Дөрөвдүгээр эмнэлгийн асуудал шийдэгдвэл ачаалал багасна. Томуугийн ид улирал ирж байна. Одоо нийслэлийн хэмжээнд 6600 орон дээр тулгаад иргэдээ авч байна. Өвдсөн хүүхдийн тоо улсын хэмжээнд 43 мянга. Вакцингүй гэж ойлгож болно. Хүнд, хүндэвтэр хүнээ шатлалынхаа эмнэлэгт шилжүүлэх горимтой. Хонхор тосгоны иргэд машинтай ирсэн тохиолдлын хувьд хувийн машинаараа ирсэн ч хаалга үүд нээгээгүй асуудал үүссэн. Шууд хүлээж аваагүй, ор байгаагүй. Найман сартай жирэмсэн ээжийн хувьд Даваа гаригт хэвтүүлье гэж гаргасан юм. Харин телевиз дуудчихсан байна лээ. Тэрэнтэй давхцаад Чингэлтэй дүүрэг дээр цус алдсан ээж өөрийн унаагаар ирэхэд тусламж үзүүлсэн. Хоёр иргэн хоёулаа Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хэвтэж байгаа. Өрх дээр шинээр 35 бүлэг гаргаж байна. Тандалтын нэг хоногт илэрч буй баталгаажсан иргэдийн тоо 250-аас дээш байвал нэг бүлэг ажиллаж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж