Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх орондоо иржээ

Хуучирсан мэдээ: 2021.09.25-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх орондоо иржээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх орондоо иржээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр орой АНУ-аас эх орондоо иржээ. Тэрбээр АНУ-ын Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож,  Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлсэн юм.

Энэ үеэр 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгааг НҮБ-ын индрээс мэдэгдсэн нь олны анхаарлыг татсан.

Мөн Польш, Эстони, Вьетнам улсын Ерөнхийлөгч нар болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Колумбын их сургуулийн Тогтвортой хөгжлийн төвийн захирал Жеффри Сакс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай уулзалт хийв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж