Сүүлийн 24 цагт 2662 хүнээс Covid-19 халдвар илэрч, 6340 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 1288 нь нийслэлд,
- 1374 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн энэ хугацаанд архаг хууч өвчин нь Covid-19 халдвартай хавсарсаны улмаас 21-80 насны 17 хүн эндсэн бол цар тахлын улмаас нэг хүн харамсалтайгаар нас барсан байна. Нас барсан хүмүүсийн 10 нь эмэгтэй, найм нь эрэгтэй бөгөөд
- 41-60 насны дөрвөн хүн
- 61-80 насны 11 хүн
- 80-аас дээш насны гурван хүн байна.
Өнөөдрийн байдлаар 21810 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 12166, хүндэвтэр 7112, хүнд 2138, нэн хүнд 394 хүн байна.