Мах зарсан ШТС-ыг 20 сая төгрөгөөр торгожээ

Хуучирсан мэдээ: 2021.09.25-нд нийтлэгдсэн

Мах зарсан ШТС-ыг 20 сая төгрөгөөр торгожээ

Мах зарсан ШТС-ыг 20 сая төгрөгөөр торгожээ
Шатахууны борлуулалт хязгаарлалттай байгаа энэ үед хэрэглэгчдэд болзол тулгаж худалдаа хийсэн "Синчи фуудс" компанид 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
"Синчи фуудс" компани нь өөрийн нэрийн "Махлаг" махны төрөлжсөн мухлагт худалдаалж буй бүтээгдэхүүнээс худалдан авалт хийсэн тохиолдолд "Синчи ойл" шатахуун түгээх станцаас 40 мянган төгрөгийн шатахууны талон олгож байгаа тухай хэрэглэгчдээс гомдол ирсэн байна.
Уг гомдолд 2021 оны есдүгээр сарын 23, 24-ний өдөр хяналт, шалгалт хийж дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсгийг зөрчсөн нь тогтоогдсон тул 20 сая төгрөгийн торгууль оногдуулсан талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээлэв.
Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийг 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт Хууль ёсны ашиг сонирхолд харшлах эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
5
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж