Мэргэжлийн сүмогийн Аки башёгийн 13 дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2021.09.24/ Рёогокү Кокүгикан ордонд боллоо. Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр сэкивакэ Митакэүмиг давж, 11 дэх даваагаа авав. Тэрбээр 11 даваа, хоёр унаатай ганцаараа башёг тэргүүлж байгаа бол түүний араас 10 даваа гурван унаатай Оношо, Мёогирюү, Эндо нар удаалж байна.
Тэрүнофүжи үлдсэн хоёр өдрийн барилдаанд давбал ёкозүна цолтой анхны түрүүгээ хүртэнэ. Тэрбээр өнөөдөр озэки Такакэйшотой барилдана.
Монгол бөхчүүдийн тухайд, комүсүби Ичиножо А.Ичинноров(7-6), Хошорюү С.Бямбасүрэн(4-7-2) нар учраа бөхчүүдээ давсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил(5-8), Кирибаяама Б.Лхагвасүрэн(7-6), Чиёошома Г.Мөнхсайхан(3-10) нар өвдөг шорооджээ.
Холбоотой мэдээ