“Huawei” компанийн өв залгамжлагч Мэн Ванжоуг суллажээ

Хуучирсан мэдээ: 2021.09.25-нд нийтлэгдсэн

“Huawei” компанийн өв залгамжлагч Мэн Ванжоуг суллажээ

Нью-Йорк хотын Зүүн дүүргийн прокурорын газраас өчигдөр болсон шүүх хуралд Хятадын “Huawei” компанийн санхүүгийн захирал Мэн Ванжоуг буруутгасан банкны луйврын хэргийг хэрэгсэхгүй болгохоо мэдэгджээ. Түүнчлэн түүнийг прокурортой байгуулсан гэрээг дагаж мөрдвөл Канад улсаас шилжүүлэн авах хүсэлтээ ч эргүүлэн татахаа мэдэгдсэн байна.

“Huawei” компанийн үүсгэн байгуулагчийн охин Мэн Ванжоу нь АНУ-аас Ираны эсрэг хоригоос зайлсхийхийн тулд тус улсын санхүүгийн инситутыг луйвардахыг оролдсон гэдгээ хүлээсэн юм. ““Huawei” компани нь Иранд төвтэй “Skycom” компанитай “хэвийн бизнесийн хамтын ажиллагаатай” хэмээн Мэн Ванжоу АНУ-ын санхүүгийн институтад мэдүүлсэн боловч үнэн хэрэгтээ “Huawei” компани нь “Skycom” компанийг удирддаг, өөрийнх нь ажилчид ажилдаг байжээ.

Мэн Ванжоу нь 2018 онд Канадад баривчлагдсанаасаа  хойш АНУ-д шилжүүлэхийн эсрэг тэмцсээр ирсэн юм. Түүний  хэрэг АНУ, Хятадын хоорондох зөрчилд нэлээд нөлөө үзүүлсэн. АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп Хятадын даргатай Их-20 бүлгийн чуулганы үеэр уулзаж, худалдааны дайныг зогсоохоор ярилцсан өдөр түүнийг баривчилсан юм. Улмаар хоёр орны хооронд зөрчил үргэлжилсэн.

АНУ-д болсон шүүх хуралд Мэн Ванжоу цахимаар оролцсон аж. АНУ-ын прокурортой тохиролцсон гэрээний дагуу тэрбээр Канадад суллагджээ. Түүнчлэн суллагдсаныхаа дараа өөрөө болон өмгөөлөгчид нь нийтэд мэдээлэл хийх ёсгүй. Түүний хэргийг албан ёсоор 2022 оны арванхоёрдугаар сарын 1 -нд хэрэгсэхгүй болгоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж