Байгалийн урлагийн бүтээлийн үзэсгэлэн болно

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

Байгалийн урлагийн бүтээлийн үзэсгэлэн болно

Герман улсын Конрад-Аденауэр сан  “Монгол 360 градус” нэртэй Байгалийн урлагийн бүтээл зохион байгуулах гэж байгаа талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Герман улсад суугаа Монголын Элчин сайдын яам дээрх сантай хамтран зохион байгуулж байгаа уг үзэсгэлэн Улаанбаатар хотоос 300км зайд орших их говийн үзэсгэлэнт газруудын нэг Бага газрын чулуунд болох юм байна. Нийт 12 улсын уран бүтээлч оролцох энэ үзэсгэлэнгийн зорилго нь байгалийн урлагийг экологийн тогтвортой байдал, хүн төрөлхтний эрх чөлөөний нэн чухал асуудлыг орчин үеийн илэрхийлэл болгосон шинэ үзэл санааг бий болгоход оршжээ. Мөн үзэсгэлэнгийн бүтээлийг баримтжуулж наймдугаар сарын 19-26-нд Соёлын төв өргөөний Уран зургийн галлерейд үзэсгэлэн гарна. Тус ажлын хүрээнд “Урлаг ба Улс төр” сэдэвтэй олон улсын бага хурлыг энэ сарын 17,18,19-нд  зохион байгуулах юм байна.

Л.Навчаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж