Ньюс агентлаг энэ долоо хоногийн сурвалжлагуудаа тоймлон хүргэж байна.
"IT"-ИЙН АКУЛУУД ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ТОЛИЛУУЛАВ
Монголын мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох “ICT EXPO” энэ жил “Digital Nation” гэх шинэ нэрийн дор Үндэсний соёл, амралтын хүрээлэнд гурван хоног болов.
Нээлтээсээ эхлэн олны анхаарлыг татаж, дрон гэрлийн шоуг хослуулан, монгол залуус дэлхийн хөгжлөөс хоцроогүй харин түүчээлэх боломжтой гэдгийг харуулав. Том компаниудын бүтээлч тайз засалт, старт-апуудын шинэлэг санаанууд зорин очсон иргэдийг уйдаасангүй.
Энд дарж дэлгэрэнгүйг уншина уу.
АУТИЗМТАЙ ХҮҮХДҮҮД ЭНГИЙН СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ЭРХТЭЙ
“Бид аутизмыг нийгмээрээ эмчилнэ. Түүнээс эмээр эмчилдэг байсан бол аль хэдийнэ эмчилчихсэн байгаа шүү дээ. Тэдэнд чадвар бий. Тиймээс түүнийг нь хэрхэн хөгжүүлэх, нийгэмшүүлэх тал дээр боловсролын салбар ажиллах хэрэгтэй” талаар хүүхдийн сэтгэцийн эмч Д.Энхтуяа онцолжээ.
Нэгэн үеэ бодвол хүмүүсийн сэтгэлгээнд эерэг өөрчлөлт гарч, аутизмтай хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдийн зовлон бэрхшээлийг ойлгодог болсон сайшаалтай. Гэвч тэдгээр хүүхдүүдийг ялгаварлан гадуурхах тохиолдол гарсаар байна.
Тодруулбал, саяхан Хан-Уул дүүргийн 115 дугаар сургууль энэ жил нэгдүгээр ангид элссэн аутизмтай хүүг сургахаас татгалзжээ. Хүү хөнгөн хэлбэрийн аутизмтай бөгөөд Сэтгэц судлалын үндэсний төвөөс “Заавал тусгай сургуульд сургах шаардлагагүй. Энгийн хүүхдүүдтэй хамт сурах боломжтой” гэсэн дүгнэлт гаргасан байна.
Энд дарж дэлгэрэнгүйг уншина уу.
ҮДИЙН ХООЛНЫ ҮНЭН ТӨРХ
Өл зогоосон үдийн хоолны өртөг нь нэмэгдсэн ч бахь байдгаараа. Хар цай, хатсан боорцог аяга шөлөөр л солигджээ. “Би лав цадсангүй”, “Хоол нэмж идмээр байна”, “Хоолоо нэмүүлмээр байдаг ч дахиж өгдөггүй” гэж хүүхдүүд гомдоллох ч багшийнхаа дэргэд хэлсэнгүй. Гэвч царайнаас нь харахад цаанаа гонсгор, цадаагүй нь илт. Баянхошуунд байрлах Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 105 дугаар бүрэн дунд сургуулийн дөрөвдүгээр ангийнхан үдийн хоолондоо орж байгаа нь энэ.
13:30 цаг: Өнөөдрийн /2021.09.22/ хоол бантан, чацарганы шүүс байлаа. Хүүхдүүд дор бүрнээ хоолоо чимээгүй иднэ. Дахиж нэмүүлье гэж хэлэх хүүхэд алга. Бусдаасаа түрүүнд идэж дуусчихаад томоотой суух зарим хүүхэд хоолондоо цадаагүй шинжтэй. “Хоол амттай байсан ч цаддаггүй. Дахиж идмээр санагддаг. Гэхдээ нэмж өгдөггүй юм” гэж Н.Ариунбаяр хүү гомдонгуй хэллээ.
Энд дарж дэлгэрэнгүйг уншина уу.
ШАТАХУУНЫ ХОМСДОЛООС ӨРСӨЖ, ҮНИЙГ ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨӨРГӨЖЭЭ
Автобензин тасалдаж, хомсдол үүсэхтэй зэрэгцээд өргөн хэрэглээний барааны үнэ өдөр өдрөөр өрсөж нэмэгддэг жишиг хэдийнэ тогтсон. Иргэдийн хувьд эдийн хүндрэлтэй байгаа энэ үед өргөн хэрэглээний бүхий л бараа, бүтээгдэхүүн сүүлийн хоёр жилийн хугацаанд Covid-19 гэх шалтгаанаар тасралтгүй өссөөр байгааг хэлж байв.
Тэр дундаа есдүгээр сард хил гаалиар орж ирдэг бараа гэхээс илүү шатахууны хомсдолоос болж сүү, сүүн бүтээгдэхүүн, талх, нарийн боовны үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ. Ямар, ямар бүтээгдэхүүний үнэ хэдэн төгрөгөөр худалдаалж байгааг “Баянзүрх зах”, “Сансар зах, худалдааны төв” болон бусад хүнсний дэлгүүрээс сурвалжиллаа.