Паралимпын аварга Э.Содномпилжээг "Алтан од"-оор шагнав

Хуучирсан мэдээ: 2021.09.24-нд нийтлэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээг "Алтан од"-оор шагнав

Паралимпын аварга Э.Содномпилжээг "Алтан од"-оор шагнав

Монголчууд Токио-2020 паралимпын наадамд 11 тамирчинтай оролцож, нэг алтан медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр 59-р байрт жагссан билээ. Тэгвэл паралимпын наадамд түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлсэн гавьяат тамирчин Э.Содномпилжээг өнөөдөр/2021.09.24/ МҮОХ-ны удирдлагууд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Э.Содномпилжээг МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одон болон мөнгөн шагналаар урамшуулсныг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулж өгөв.

Мөн Э.Содномпилжээгийн дасгалжуулагч Д.Баттулгыг “Алтан очир” одонгоор, дасгалжуулагч Б.Энхбаярыг “Олимпын алдар” одонгоор тус тус шагналаа.

Энэ үеэр Э.Содномпилжээ “МҮОХ-ны удирдлагууд паралимпын наадмаас медаль хүртсэн тамирчнаа урамшуулж, дээд шагналаа гардуулсанд маш их баяртай байна. МҮОХ, Монголын паралимпын хороо, БТСУХ-ны удирдлагуудад баярлаж талархсанаа илэрхийлье. Миний хувьд “Парис-2024” олимпод амжилтаа бататгах хэтийн зорилго тавиад бэлтгэл сургуулилтаа базааж байна” гэв.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар, МУГТ Э.Содномпилжээд 120 сая, түүний дасгалжуулагч Д.Баттулгад 60 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тогтоол баталсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж