Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтоор өчигдөр 315 машин хил нэвтэрчээ

Хуучирсан мэдээ: 2021.09.24-нд нийтлэгдсэн

Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтоор өчигдөр 315 машин хил нэвтэрчээ

Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтоор өчигдөр 315 машин хил нэвтэрчээ

Хилээр нэвтрэх нүүрс тээврийн автомашины тоо сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байна. 2021 оны есдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтоор нүүрс тээврийн 345 машин, 23-ны өдөр дээрх боомтоор 315 машин тус тус хил нэвтэрчээ.

Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ-наас нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулах ажлыг шуурхай хэрэгжүүлсний үр дүнд хоёр сарын хугацаанд Гашуунсухайт дахь чингэлэгт тээврийн терминалыг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулж ашиглалтад оруулсан.

Дэлхий нийтэд нурмаг ачаа задгай тээвэрлэх явдал эрс багасч байна. Учир нь нүүрсийг задгай тээвэрлэснээс үүдэн байгаль орчин бохирдох, хоргодол үүсэх, чанар алдагдах зэрэг асуудлууд гардаг.

Хилийн боомтуудад нэмэлтээр чингэлэгт тээврийн терминал байгуулагдсанаар боомтын үйл ажиллагаанд оролцох хүн хоорондын шууд харилцаа багасч, нүүрсний тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчинд учирч буй сөрөг нөлөөлөл буурахын зэрэгцээ нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэх давуу талтай юм.

Эх сурвалж: УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж