Иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 940 тэрбумаар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2021.09.24-нд нийтлэгдсэн

Иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 940 тэрбумаар нэмэгджээ

Иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 940 тэрбумаар нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны наймдугаар сарын эцэст 19.9 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сарынхаас 426.9 (2.2 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 2.5 (14.4 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт аж. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.1 (50.6 хувь) их наяд төгрөг нь иргэдийнх байна.

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 16.7 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 422.6 (2.6 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 2.4 (16.8 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 83.9 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 нэгж хувиар нэмэгдсэн байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны наймдугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 3.8 (0.3 хувь) тэрбум төгрөгөөр багасч, өмнөх оны мөн үеийнхээс 68.2 (6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.1 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.5 нэгж хувиар багассан байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл өнгөрсөн сарын эцэст 2 их наяд төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 8 (0.4 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 26 (1.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.3 нэгж хувиар багасчээ.

Арилжааны банкуудаас иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл энэ оны долдугаар сарын эцэст 9.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 160.9 (1.7 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 940.8 (11 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдлийн 48 хувийг бизнес эрхлэх зээл эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 6.8 нэгж хувиар, 9.1 хувийг малчны зээл эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1 нэгж хувиар, 6.9 хувийг хадгаламж, данс барьцаалсан зээл эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.6 нэгж хувиар, 2.4 хувийг бусад зээл эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.7 нэгж хувиар нэмэгджээ.

Зээлийн 28.1 хувийг цалингийн зээл эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 5.9 нэгж хувиар, 2 хувийг автомашины зээл эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 нэгж хувиар, 2 хувийг картын зээл эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.9 нэгж хувиар, 0.9 хувийг тэтгэврийн зээл эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.7 нэгж хувиар, 0.5 хувийг өрхийн хэрэглээний зээл эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.3 нэгж хувиар багасчээ. Иргэдийн зээлийн өрийн үлдэгдлийн хугацаандаа байгаа 8.7 их наяд төгрөгийн зээлийн 9.3 хувь нь 1 жилийн, 55.7 хувь нь 1-5 хүртэлх, 35 хувь нь 5 ба түүнээс дээш жилийн хугацаатай байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж