Сэтгүүлзүйн шинэ сурах бичиг мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2021.09.24-нд нийтлэгдсэн

Сэтгүүлзүйн шинэ сурах бичиг мэндэллээ

Сэтгүүлзүйн шинэ сурах бичиг мэндэллээ

“Сэтгүүл зүйн үндэс” номны нээлт өнөөдөр /2021.09.24/ тус сургуулийн номын санд боллоо. Энэхүү бүтээлийг МУИС-ийн Нийгмийн ухааны салбарын Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрдэмтэн багш нарын эрхлэн гаргасан аж. Уг ном нь сэтгүүл зүйн бүх чиглэлийг багтаасан Монголд хэвлэгдэж буй анхны цогц ном гэдгээрэй онцлогтой юм.

Тухайлбал, энэ номонд сэтгүүл зүйн түүх, онолын үндсэн ойлголтууд, сонин, радио, интернэт сэтгүүлзүйн онцлог,  эрэн сурвалжилга, олон улс, эдийн засаг, спортын сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэлийн менежмент, маркетинг, хэл найруулгын талаарх ерөнхий ойлголт гээд сэтгүүлзүйд байж болох бүх чиглэл үйл ажиллагааг багтаажээ. Бүлэг болгоны төгсгөлд хяналтын асуултууд, бие дааж гүйцэтгэх даалгавар болон нэмж судлах бүтээлүүдийг оруулсан нь сурах бичгээс олж авсан мэдээллээ баталгаажуулах, гүнзгийрүүлэн судлахад түлхэц болох ажээ. Уг номыг 35 мянган төгрөгөөр худалдаах юм байна.

М.Батзаяа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж