Д.Сумъяабазар: Би ханиалгаад байна, гэхдээ Covid-19 биш

Хуучирсан мэдээ: 2021.09.24-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар: Би ханиалгаад байна, гэхдээ Covid-19 биш

Д.Сумъяабазар: Би ханиалгаад байна, гэхдээ Covid-19 биш

Хотын Засаг дарга Д.Сумъяабазар өнөөдөр ээлжит "Нээлттэй Улаанбаатар" хэвлэлийн бага хурлаа хийлээ. Тэрбээр өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэл өгөхдөө амны  хаалтгүй байсан бөгөөд хэд хэдэн удаа ханиалгав. Тэрбээр "Би жаахан ханиалгаад байдаг. Гэхдээ гайгүй ээ. Энэ бол Covid-19 биш байх" гэж сандран тайлбарласан юм.

Мөн тэрбээр "Эрчис ойл" гэдэг компанийн дансанд 100 тэрбум төгрөгийн шатахууны эрсдэлийн сан байгуулсан талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа "Өнөөдөр "Эрчис ойл" компанийг байгуулснаараа шатахууны үнийг тогтворжуулах бодлого гаргасан. Миний бие тухайн салбарыг ахалж байсан хүний хувьд шатахууны  үнийг тогтвортой барьж, 52 тэрбум төгрөгийг ард иргэдийн халаасанд үлдээсэн. Харамсалтай нь, тэр үед хийсэн бодлогыг төрийн залгамж чанараар үргэлжлүүлж чадаагүй. Үүнээс үүдэн цэвэр бодлогын алдаа гарсан. Өнгөрсөн жил шатахууны үнийн хамгаалалтын гэрээг хийсэн бол АИ-92 шатахууны үнэ литр тутамд 1600 төгрөгөөс дээш нэмэгдэхгүй барих бололцоотой байсан" тухай ярьсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
13
ХахаХаха
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж