2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 224,070,967.08 төгрөгийн үнийн дүн бүхий 843,349 ширхэг хувьцаа арилжигдсанаас 22 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Махимпекс" ХК (MMX +14.20%) болон "Ариг гал" ХК (EER +12.65%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU -7.38%) болон "Ган хийц" ХК (GHC – 6.46%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 47,019 ширхэг нэгж эрхийг нийт 25,144,569 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.84 хувиар өсөж, 43470.41 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,983,352,221,432.99 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ