Хөлбөмбөг тоглосон дэд ерөнхийлөгчийг эрэн сурвалжилж байна

Хуучирсан мэдээ: 2021.09.24-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг тоглосон дэд ерөнхийлөгчийг эрэн сурвалжилж байна

Хөлбөмбөг тоглосон дэд ерөнхийлөгчийг эрэн сурвалжилж байна

Улс орны удирдагч хүнийг хөлбөмбөгийн талбай дээр харна гэдэг ховор үзэгдэл. Ялангуяа мэргэжлийн хөлбөмбөгийн багийг өөрөө манлайлан тоглож байхыг бол бүр ч харахгүй болов уу. Тэгвэл Суринам улсын дэд ерөнхийлөгч 60 настай Ронни Брунсвейк клубээ удирдан лигийн тэмцээнд оролцсон байна.

Суринам улс Өмнөд Америкийн хойд хэсэгт оршдог бөгөөд ердөө 600 мянган хүн амтай. Харин дэд ерөнхийлөгч Ронни Брунсвейк үүрэгт ажлаасаа түр хөндийрч, UEFA-тай төстэй, олон улсын CONCACAF лигийн тэмцээнд өөрийн эзэмшдэг “Inter Moengotapoe” клубийг манлайлан оролцсон аж.

Гэвч түүний баг Гондурасын эсрэг тоглож 6:0 харьцаатай хожигдсон гэнэ. Мөн спортын ESPN сувгаар мэдээлсэнчлэн Брунсвейк ийнхүү олон улсын тэмцээнд оролцсон хамгийн хөгшин тамирчин болж түүхэнд бичигдэж буй гэнэ.

Гэхдээ хамгийн хачирхалтай, анхаарал татсан үйл явдал тэмцээний дараа болжээ. Цахим орчинд Брунсвейк Гондурасын Olimpia CD клубын хувцас солих өрөөнд тамирчдад мөнгө тарааж байгаа бичлэг задарчээ. Түүнээс болж тэмцээний зохион байгуулагчид Брунсвейкийг шалгаж эхэлсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж