УБ хотын хөгжлийг тодорхойлох төсөлд иргэдээс санал авна | News.MN

УБ хотын хөгжлийг тодорхойлох төсөлд иргэдээс санал авна

УБ хотын хөгжлийг тодорхойлох төсөлд иргэдээс санал авна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагын баг “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлыг тогтмол зохион байгуулж байгаа. Тэгвэл өнөөдөр тус хурал болж, өвөлжилтийн бэлтгэл, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө, “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар  мэдээлэл хийлээ.

Хотын дарга 2000-2020 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний биелэлт хангалтгүй байсныг онцлоод 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг сайтар боловсруулах шаардлагатайг, энэ хүрээнд есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 29 хүртэл сарын хугацаанд иргэдээс санал авна гэдгийг хэлсэн юм.  Мөн тэрбээр “Улаанбаатар хотын дүрэм, стандарт ямар байх вэ гэдэг нэгдсэн төлөвлөгөөтэй ажлыг зохион байгуулж, арванхоёрдугаар сарын 31-ний дотор бүх бодлогын бичиг баримт, хөгжлийн төлөвлөгөө, төсвийг цэгцэлж, шинэ бүтэц, зохион байгуулалтад орж ажиллана” хэмээв.

Улаанбаатар хот түүхэндээ зургаан удаа хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж байсан. Тодруулбал, Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд хийж гүйцэтгэсэн бөгөөд үүнээс хойш 1961, 1976, 1986, 2002, 2013 онд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2020 оны аравдугаар сараас эхлэн боловсруулж, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, Шинжлэх ухааны академи, их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачдын дунд 1200 гаруй хүнийг хамарсан цахим хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан юм. Үүнээс гадна Засгийн газрын яамд, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас санал авч, зөвшилцөх үйл ажиллагаа үргэлжилж байна.

Иргэд, олон нийт https://ulaanbaatar2040.mn/  вэб хуудас, Улаанбаатар 2040 Facebook, twitter, Instagram, YouTube зэрэг олон нийтийн цахим сүлжээний хэрэгслүүд болон харьяа хороогоор дамжуулан Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн талаарх мэдээллийг авч, саналаа өгөх боломжтой. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох хариуцлагатай үйл ажиллагаанд иргэн таны санал, оролцоо нэн чухал юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мэргэжилтэн 2021-09-24 202.21.109.47

Иргэдээс гэхээсээ өмнө мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсдог болох хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-09-24 124.158.68.188

Машин зогсохыг хориглоогүй газруудад зогсоолын тоолуур байрлуулмаар байна. Тоолуураар хэдэн цаг зогссон тэр төлбөрөө төлөх ёстой ш д. Хотын төвд үнэгүй зогсдог болохоор нэг орк нь нэгдүгээр эгнээнд машинаа хаяад өдөржин зугаалчихдаг, бусдад нь түр зогсоод ажлаа амжуулчих ч зай олддоггүй, аргаа бараад нэг газар тавьчихаар ачаад явчихдаг тийм нвшийн хот байж болохгүй ш д.

Avatar

Зочин 2021-09-24 198.98.51.222

>>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-24 192.82.68.183

Амарсайханы байгуулсан төв талбайн цэцэрлэгийн усан оргилуурыг сайжруулья.1. Уг фонтанд тавьсан босоо ажиллагаатай худгийн гүний шахуургуудыг хажуугаар хэвтүүлж буруу суурилуулснаас удаан ажиллуулбал гацаж шатаж эвдрэхээр болсон.2. усан хангамжийн асуудлыг шийдэх. 3.Фонтаны цацалтын хэлбэрийг илүү үзэмжтэй гоё хэлбэтрт оруулах г.м.

Avatar

Схд иргэн 2021-09-24 103.10.23.163

Гэр хорооллоо өөд нь татчих дарга хэрэгтэй бна схдийг ийм муухай хэвээр нь байлгаад байхуу

Avatar

Зочин 2021-09-24 202.21.108.224

Ger horoololoo house horoolol bolgoyo

Avatar

Зочин 2021-09-24 124.158.68.188

Та нарын хувийн өмч ш дээ. Өөрсдөө цэвэрлээд өөрсдөө өөд нь татаач тэнэг юм уу? Хотын дарга хашааны чинь хогийг цэвэрлэж, хаус барьж өгөх ёстой юу та нарт?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж