Сүүлийн жилүүдэд дэлхий даяар утаат тамхи буюу янжуур тамхины хэрэглээ буурч, электрон тамхи буюу vape-г өргөнөөр хэрэглэж эхлэв. Монголчууд бид ч дэлхийн чиг хандлагаас хоцрохгүй байхыг эрмэлзэж, электрон тамхи, vape-г өнгө өнгөөр нь том, жижгээр нь хэрэглээндээ нэвтрүүлж эхэлсэн. Энэхүү ганган хэрэглээ нь залуусын дунд соёлтой, цэвэрч хэрэглээ болж, дэлгэрсээр байна.
Электрон тамхи, vape нь никотин агуулсан шингэнийг уур болгон хувиргах дэвшилтэд технологид суурилсан нэг төрлийн тамхи хэмээн энгийнээр ойлгож болно. Мэдээж никотин нь хүний биед их хэмжээгээр нэвтэрсэн үед маш хортой боловч электрон тамхи, vape нь хүний биеийг шууд хордуулах хэмжээний никотин агуулдаггүй. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд болох Австрали, Англи улсуудад vape-г хүлээн зөвшөөрч, иргэд янжуур тамхинаас гарах арга хэмээн хэрэглэж эхэлжээ.
Монгол Улсын хувьд vape, электрон тамхи нь шинэхэн хэрэглээ. Мэдээж хэрэглээгээ дагаж зөв боловсон, зохистой хэрэглэх шаардлага үүсч байна. Тиймээс электрон тамхины хэрэглээнд хяналт тавих зорилгоор хууль эрх зүйн орчныг зайлшгүй шаардлагатай. Vape нь тамхины нэг төрөл, никотин агуулсан бүтээгдэхүүн учраас хууль эрх зүйн зохицуулалт шаардлагатай байгаа юм.
Тиймээс хуульд,
- 21 нас хүрээгүй хүнд худалдах, түүгээр худалдуулахыг хориглох
- Тамхи борлуулах зөвшөөрөлтэй цэгүүдэд худалдах
- Онцгой албан татвар ногдох барааны жагсаалтад оруулах
- Чанарын баталгаа, стандартыг тогтоож эрх зүйн зохицуулах хийх шаардлагатай байна.
Энэ бүгдийг бүрэн шийдвэрлэж, эрх зүйн зохицуулалтыг хийсний дараа энэхүү хэрэглээ нь жинхэнэ утгаар ганган хэрэглээ болно.
Холбоотой мэдээ