БНХАУ аравдугаар сарын 1-7-нд хилээ хаана

Хуучирсан мэдээ: 2021.09.24-нд нийтлэгдсэн

БНХАУ аравдугаар сарын 1-7-нд хилээ хаана

БНХАУ аравдугаар сарын 1-7-нд хилээ хаана

Хил гааль дээр гацсан ачаа барааны асуудал иргэдэд хүндрэл учруулсаар байна. Тухайлбал олон хоног саатах, карго тээврийн машиныг цөөн тоогоор хил нэвтрүүлэх зэрэг асуудал бий. Тэгвэл ирэх сард урд хөрш хилээ хаахаар болжээ.

Учир нь аравдугаар сарын 1-ний өдөр Хятадын улс тунхагласны баярын өдөр тохиож, бүх нийтээр амардаг уламжлалтай.

Энэ жилийн хувьд тус улсад бүх нийтийн амралтыг долоон хоног байхаар төлөвлөжээ. Өнгөрсөн жилүүдэд хил 3-5 хоног хаадаг байсан бол энэ жил долоо хоног хаахаар болсон байна.

Албаны хүмүүсээс асуухад Замын-Үүдийн авто замын хилийн боомтод ачаа, тээвэр гацсан асуудал байхгүй. Монголын талаас хил гарахаар 4000 гаруй машин цахимаар бүртгүүлсэн. Долоо хоногт 500 машиныг хилийн хяналтын бүс рүүгээ татаж оруулдаг. Хятадын тал руу өдөрт 140 хүртэлх машиныг гаргаж байгаа. Хятадын талд байрлаж, үүрэг гүйцэтгэх жолооч одоогоор 36 байна. Эдгээр жолооч нарын тоо бага учраас Хятадын талд ачаалал үүсч байна.

БНХАУ-ын Үндэсний баярын өдрүүд тохиож байгаатай холбогдуулан ирэх сарын 1-нээс долоо хоног хилээ хаана. Хоёр улсын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу баяр ёслолын өдрүүдээр хилээ хаадаг.

Хил хаалттай байх хугацаанд Монголын талын хилийн хяналтын байгууллагынхан дотоод үйл ажиллагааныхаа бэлтгэлийг хийнэ гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж