М.Энхсайхан: Бензины хомсдолд Орос орныг буруутгахад үнэхээр хэцүү | News.MN

М.Энхсайхан: Бензины хомсдолд Орос орныг буруутгахад үнэхээр хэцүү

М.Энхсайхан: Бензины хомсдолд Орос орныг буруутгахад үнэхээр хэцүү

М.Энхсайхан: Бензины хомсдолд Орос орныг буруутгахад үнэхээр хэцүү

Ерөнхий сайд асан М.Энхсайхан "Пи Эм Ай Монголиа чаптер" байгууллагаас жил бүр зохион байгуулдаг "Төслийн эдийн засгийг хөгжүүлье" олон улсын цахим хуралд зочноор оролцож, тавьсан "Төсөл хэрэгжүүлж Бялуугаа томруулья" сэдвээр илтгэлийг нь хүргэж байна.


                                                                                            ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ БЯЛУУГАА ТОМРУУЛЬЯ!

Юуны өмнө “Төслийн эдийн засаг” сэдэвт олон улсын хуралд онцгойлох илтгэгчээр үг хэлэх урилга өгсөн явдалд хурал зохион байгуулагчдад гүнээ талархаж байна. Хэтэрхий том хариуцлага юм даа. Би энэ талаар ярих эрхтэй билүү гэж бодогдож байлаа.

Монгол Улсад анх удаагаа УИХ мегатөсөл хариуцсан Засгийн газрын гишүүн, сайдын албыг бий болгож тэр албанд миний биеийг томилж байсан. Монголын түүхэнд цор ганц болсон явдлын амьд гэрч нь би өөрөө учир  энэ урилгаас татгалзах эрхгүй юм байна гэж зориг гарган үг хэлэх эрх чөлөөг эдэлье гэж бодсон юм.

Хэлэх үгээ юунаас эхлэх вэ  гэж бодсон. Яалт ч үгүй нүүр тулаад байгаа Монголын эдийн засгийн хямралт байдлаас эхлэх ёстой юм шиг байна.

Өнөөдөр бензин тасалдаж колонкууд дээр уртаас урт дараалал бий болж бизнес, эдийн засагт,  хүмүүсийн амьдралд сөргөөр нөлөөлж эхэлсэн цаг үед бид энд хуралдацгааж байна. Гадаа гудамжинд хямрал болж байхад бид энд Төслийн эдийн засаг ярьж суух хоёрын хооронд ямар учир холбогдлын холбоос байна вэ гэж асуух, шүүмжлэх хүн захаасаа олдоно. Бүр буруутгах хүмүүс ч их байгаа байх.

Бензиний дутагдал бий болж үнэ хөөргөдөх том асуудал бий болох юм байна гэдгийг наад зах нь таван жилийн өмнөөс урдчилан харж болохоор байсан. Энд геополитик ямар ч хамаагүй гэж бодож байна. Орос орон хуучин зөвлөлтийн үед нээсэн газрын тосны ордуудаас бензин гаргаж авсаар байгаа ч нөөц нь дундарч, өртөг зардал нь нэмэгдсэн бөгөөд шинэ шинэ орд нээх, үйлдвэрлэлд бэлтгэх Оросын стратеги нь янз бүрийн шалтгаанаар бүтэлгүйтэж байгаа, бензин Оросын дотоод зах зээлд улам бүр хүрэлцэхээ байж буй талаар эртнээс ил тод ярьсаар ирсэн. Оросын хэвлэлийн мэдээг шүүрдвэл өнгөрсөн 10 жилд Орос орон зургаан шинэ орд нээсэн гэх бөгөөд бүгд жижиг орд.  Тэр нь Оросын дотоод хэрэглээтэй нь харьцуулбал өчүүхэн юм. Өөртөө хүрэлцээгүй байгаа бензиныг бусдад илүүчлэх гэдэг бол хэцүү шүү дээ. Монголд бензины хомсдол үүссэнд Орос орныг буруутгахад үнэхээр хэцүү. Вакцины национализм шиг хараахан бензиний национализм бий болчихоогүй байгаа гэдэгт итгэлтэй байна.

Харин бид зах зээлээ диверсификаци хийх талаар цаг алдсан гэвэл үнэнд илүү нийцнэ. Таван жилийн өмнөөс урдчилан харж болох том асуудлыг харж чадсангүй. Таван жил  гэдэг бол нэг төсөл хэрэгжүүлж эхлэх цаг хугацаа байлаа.  Бидний стратеги  төлөвлөлт сул, түүнийгээ хэрэгжүүлэх төсөл боловсруулах чадамж дорой, ер нь стратеги төлөвлөлтгүй явж байгаа нь өөрөө бидэнд цохилт болон ирж байна. Энэ бол зөвхөн ганц жишээ. Эрчим хүч, тээврийн салбар гээд олон газарт стратегитай ажиллахгүй бол бензиний хямралтай ойролцоо түүнээс ч хүчтэй цохилтууд ирэхээр байгаа. Сүх далайтал үхэр амар гэдэг уламжлалт сэтгэлгээ орчин үед зохимжгүй хийгээд яагаад гудамжинд хямрал илт байхад бид энд Шангриллад “Төслийн эдийн засаг” ярихын хооронд шууд хүйн холбоо байгаа шүү гэж бодогдож байна.  Хожимдсон ч ирээдүйгээ бодохоор өнөөдөр чухал асуудал ярьж суугаа шүү.

КОВИД БА “ШИНЭ ХЭВИЙН БАЙДАЛ”

Ковидын цар тахал дэлхийн эдийн засгийг, тэр тусмаа жижиг орнуудад хүндхэн цохилт болж байна. Ковид том жижиг бүх орнуудаас шалгалт авсан. Бүгд л шалгалтанд унаж байх шиг. Шалтгаан нь нэг сонгуулиас дараачийн сонгууль хүртэл хугацаагаар богинохон сэтгэдэг улстөрчид байгаа явдал шалгалтад унах нөхцөл болж байх шиг байна. Том орнуудад цохилт даах санхүүгийн чадамж байгаа. Харин жижиг орнуудад тийм бололцоо үнэндээ байхгүй. Бидний хамтран бүтээсэн ардчилал, зах зээлийн тогтолцоонд засвар хэрэгтэй аж. Тиймдээ ч бидний монголчууд Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулсан гэж бодож байна.

Ковид болон хүн төрөлхтөн цаашдаа мөнхөд хамт байх нь бараг ойлгомжтой болж. Ганц ковид биш олон вирус хойно хойноосоо гарна гэж байна. Нэг вируст бүгдээрээ  цохиулж байгаа бол цаашдаа хоёр гурав  хавсарсан вирус айсуй гэсэн судалгаа байна. Дээр нь цаг агаарын өөрчлөлттэй холбоотой гамшиг, газар хөдлөлт, санхүүгийн хямрал зэрэг нь нэрмээс болохоор байна. Үүнтэй холбоотойгоор  жилийн дараа, 3 жилийн дараа, 5 жилийн дараа эдийн засаг хэрхэн өөрчлөгдөх талаар урдчилан таамаг гаргахад улам бүр хэцүү болж байна. Бий болсон нөхцөл байдал нийгэм эдийн засаг, бизнесийг тодорхой чиглэлтэй хөгжүүлэх замын зураг гаргахад шийдвэр гаргагчдад, компаний удирлагуудад тун хэцүү болж байна. Зах зээлийг ямарваа нэг хэмжээгээр урдчилан таамаглаж болдог байх үеийнх шиг эдийн засаг,  бизнесийг удирдах боломжгүй болж байгаа талаар судлаачид анхааруулж байна.

Бий болсон нөхцөл байдлыг “New Normal” буюу “Шинэ хэвийн байдал” гэж томьёолж байгаа.

СТРАТЕГИА ШИНЭЧЛЭХ ҮҮ

Шинэ нормал нөхцөлд баримтлах стратегийг томьёолох оролдлогууд хийгдэж байна.

Ургаа мод хэр барагийн хүчтэй салхи шуургыг даана. Гэвч санаснаас илүү хүч үйлчлэхэд ургаа мод хугарч болно. Харамсалтай нь, хугарсны дараа дахин сэргэх бололцоогүй болдог.  Бургас мод бас ямар ч хүчтэй салхийг даах бөгөөд харагдах байдлаараа ургаа модноос илүү биш ч санаснаас их хүч үйлчлэхэд бургас мод хугарахгүй, ямар ч гамшгийн дараа өөрөө босч сэргэж ирдэг. Ямарч цохилт амсдаггүй организм тэсвэр муутай байдаг. Үүний оронд жижиг хэмжээний цохилт амсаж түүнээсээ гарч чадах сурц бий болгох нь чухал. Бензины хямрал, ковидтой холбоотой алдаа оноог шинэ хэвийн  байдалд учрах үзэгдэл гэдгээр би хувьдаа хүлээж авч байна. Хамгийн гол нь шоконд өгөх хариу үйлдэл стратегитай байх явдал чухал юм.

Төр хэмээх ургаа модноос хувийн хэвшил мөчирлөх юмуу, аль эсвэл төрийн дэмжлэгтэй зах зээл хөрснөөс хувийн хэвшил бургас мэт ургацгаах юмуу гэж бодож болно. Ямар ч байсан Сонголт хийх цаг үе дээр Монгол маань байна. Стратегиа зөв томьёолбол аливаа асуудлыг харах өнцөг бүгд  өөрчлөгдөх нь гарцаагүй юм. Төр нь стратегитай бол аж ахуйн нэгжүүд, компаниуд, байгууллагууд, хувь хүмүүс “замын зураг”-тай болох нь гарцаагүй гэж бодож байна.

ТӨСӨЛ БА  БЯЛУУ

Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 10-12 тэрбум доллар дээр 10 жил гацаж байна. Монголын эдийн засгийг нэг том бялуу гэж үзвэл бидний дундаа хувааж иддэг бялуу маань 10 жил томорсонгүй. Энэ бол төсөл боловсруулж хөрөнгө оруулагчдыг татаж чадахгүй байгаатай холбоотой юм. Төсөл боловсруулж хөрөнгө оруулалт татахгүйгээр бялуугаа томруулах бололцоогүй. Тиймээс өнөөдрийн хямрал дунд бидний хэлэлцэж байгаа асуудал чухал ач холбогдолтой.

Хүн төрөлхтний гайхамшигууд дандаа амжилттай хэрэгжсэн төслүүд л байдаг. Египтын пирамидаас авхуулаад сансар уудмыг эзэмдэх, Марс гариг дээр хөлөгөө газардуулах зэрэг нь бүгд төсөл бодож боловсруулж хэрэгжүүлсний үр дүн юм. Энэ дэлхийд хэзээ нэгэн цагт ядуурал устаж үгүй болбол тэр нь бас төсөл хэрэгжүүлсний үр дүн байх болно гэсэн  үг нэн чухал санагдаж байна.

 Монголд ч ялгаагүй аливаа амжилт бүхэн сайн бодож боловсруулсан, хэрэгжүүлсэн төслийн үр дүн юм.

Төсөл гэдгийг нийгмийн байгууллаас нь тусдаа салгаж авч үзвэл социализмын үед Монголд тухайлбал Эрдэнэт, Дарханы төмөрлөг, бусад цогцолбор, Хөтөлийн цемент, цахилгаан станцууд, Багануурын уурхай томоохон төслүүд гээд хэрэгжсэн байдаг. Бүгд улс төрийн мотивацитай төсөл байлаа. Хэрэгжүүлэгч байгууллага нь Улсын Төлөвлөгөөний комисс, түүний ар тал нь эрх баригч нам байдаг байв. 1990 оноос хойш  олон нам, зах зээлийн тогтолцоонд шилжсний дараа төрийн өмчийн том төсөл үндсэндээ хэрэгжээгүй. Харин хувийн хэвшлийн Монцемент, Мак, Ухаа Худаг, Цагаан суварга гээд том жижиг хэдэн арван төсөл хэрэгжсэн. Бүгд зах зээлийн мотивацитай байсан. Хүмүүс социализмын үед зах зээлд шилжснээс хойших үетэй харьцуулбал олон төсөл хэрэгжиж олон үйлдвэрүүд баригдсан гэж бодож магадгүй.  Тийм суртал нэвтрүүлэг ч сонсогдоно. Үнэндээ тэр үед нэг хүнд ногдох ДНБ 400 ам доллараас хэтэрдэггүй нэн ядуу орон байсан гэдгээ умартах хэрэггүй юм. Өнөөдөр нэг хүнд ногдох ДНБ социализмын үеэс 10 дахин өссөн байна. Хувийн хэвшлийн хэдэн зуун төсөл амжилттай хэрэгжсэн. Дээр нь Засгийн газраас бараг 500-аад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн буюу хэрэгжүүлж байна.

Төрийн салаа мөчир болгон яам, агентлагууд өмчийн хэвшил үл харгалзан аливаа төсөлд нэг л бодлогоор ханддаг байж хэмээн том төслүүдэд урагшах зам нээгдэнэ. Ингэхийн тулд төслийг хэрэгжүүлэх “нэг цонх”-ны бодлогыг Японы МИТИ ч юмуу, Хятадын Хөгжил Шинэтгэлийн Хороо ч юмуу тэдгээртэй адилтгаж болох  хүчтэй боловсон хүчин бүхий эдийн засгийн элит байгууллага байгуулж Ерөнхий сайдын албанд хариуцуулбал нэгэн сайхан гарц шийдэл болох юм. Бусдаас суралцах сайхан шүү дээ.

Монголд Хэрэгжиж чадаагүй төслүүд хэрэгжснээсээ хавьгүй их бизээ. Хэрэгжүүлж чадсан төслөө чанга дуугаар магтан дуулдаг хэрнээ хэрэгжүүлж чадаагүй төслөө хэн ч ярихыг хүсдэггүйгээс энэ талаар хаа сайгүй мэдээлэл их хомс. Төслийн асуудлыг судалдаг бие даасан судалгааны институт үгүйлэгдэж байна.

Монгол уул уурхайн орон бөгөөд экспортынх нь 80-90  хувь нь эрдэс баялаг гэж үзвэл Монголын өнөөгийн эдийн засгийн 30-40-өөс доошгүй хувь нь төслийн эдийн засаг гэж хэлж болох юм.

Шинэ шинэ төслүүд олноор бий болж эдийн засгийг тэлэх шаардлагатай байна. Ингэхийн тулд төсөл боловсруулах чадамжийг бий болгоход төр, аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүс анхаарах хэрэгтэй байна. Ингэхийн тулд хэдэн арван компаниуд төсөл боловсруулж төслийн менежерүүд бэлдэж, компаний эзэд ажлынхаа цагийн ихэнхийг төсөл боловсруулахад зарцуулах хэрэгтэй юм байна. Судалгаагаар Германы компаниудын 40 хүртэл хувь нь төсөл боловсруулж хэрэгжүүлэгч хэлбэртэй байдаг байна.

Азийн орнуудын түргэн хурдацтай хөгжилд дээрх хөгжлийн  загвар чухал үүрэг рольтой байсан гэж байна.

ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖ СУРЦГААЯ

Төсөл боловсруулах арга зүйд суралцах асуудал зөвхөн төр, аж ахуйн нэгж, компаниудын асуудал биш юм. Төсөл боловсруулах арга зүйд хүүхдүүдийг оролцуулах, хүүхдийн   бага наснаас нь сургах  сургалтын хөтөлбөрт төсөл боловсруулах асуудлыг оруулах явдал чухал юм. Ямар ч асуудлыг төсөл маягаар хэрэгжүүлэх нь хүүхдэд тогтоц сайтай сургалтын сайн арга болно. Боловсролын хөтөлбөрт төсөл боловсруулах арга ухаан цаашдаа хэвийн норм, хэм хэмжигдэхүүн болох чиглэлээр боловсролын тогтолцоонд өөрчлөлт орох юм байна. Ялангуяа ардчилсан тогтолцоонд төслийг хэрэгжүүлдэг байхын тулд ирээдүйн иргэд болох хүүхдүүдээ төслийг ойлгодог болгоход бэлтгэх нь маш зөв алхам байх болно.

 Аж ахуйн нэгж, компаниудын ТУЗ, захирлуудын зөвлөл хямрал, эдийн засгийн тодорхойгүй байдалд төслүүд боловсруулах, боловсруулсан төслүүдээс өөрийн хөрөнгө чадамжинд тохирох төслүүдийг шилж сонгож анхаарал төвлөрүүлэх нь илүү үр дүнтэй байж мэдэхээр байна.

Төслийг боловсруулах, хэрэгжүүлэхэд иргэд, орон нутгийн оролцоог хангах явдал чухал. Энэ асуудал заавал ч үгүй бизнесийн төсөл байх албагүй.

Бүхэлдээ дэлхий ертөнцийн байдал асар их өөрчлөгдсөн бөгөөд тэрхүү өөрчлөлтөд тохирсон бодлого гаргаж цэгцлэх цаг айсуй. Эл хэрэгт төслийн эдийн засаг концепци, төсөл боловсруулах менежерүүд, манлайлагчдыг бэлтгэх явдал чухалчлагдаж байна.

Ковид бидэнд том сургамж болж байгаа. Жишээ нь, цар тахал дэгдэж хил гааль хаалгаа барих нөхцөлд хамгийн наад захын эмнэлэгийн болон бусад үйлчилгээ, бараа таваарыг тухайн орон өөрсдөө үйлдвэрлэдэг байх явдал чухал юм. Хүний нэн тэргүүний хэрэгцээнийй үйлдвэр аж ахуйг төрөөс тусгайлсан дэмжлэгтэйгээр хувийн хэвшлийнхэн байгуулах тэднийг гадаад өрсөлдөөнөөс хамгаалах явдал чухал болж байна. Энд эм ариутгалын бодис эм эмнэлгийн хэрэгсэл, хүний наад захын хэрэгцээг өөрсдөө үйлдвэрлэдэг байх явдал хэрэгтэй гэдэг нь харагдаж байна.

 Эдийн засгийн тогтолцооны уян хатан чанарыг бий болгохын тулд ложистикт тусгайлан анхаарч төр, хувийн хэвшил хамтарч ажиллах нь зөв санагдаж байна.

 Дээрх чиглэлээр олон төсөл боловсрогдох шаардлагатай юм.

ТӨСӨЛД ЮУГ АНХААРАХ ВЭ      

Бизнесийн төслүүд дампуурах нь дэлхий даяар түгээмэл үзэгдэл ч түүнийг амжилттай болгоход сайн төслийн менежерүүд маш чухал үүрэг рольтой. Төслийг хүн хийдэг байгууллага хийдэггүй. Тийм ч учраас төслийн менежер бол бие даасан мэргэжлийн ажил гэдгийг ойлгох шаардлагатай.

Өнөөдрийн байдлаар 500 сая ам доллар хүртэл томоохон төслүүдийн 40-50 хувь нь, нэг тэрбум ам доллар хүртэлх мегатөслүүдийн 70 хүртэлх хувь нь  бүтэлгүйдэж байдаг. Манайд том жижиг олон төслүүд яригдсан боловч ихэнх нь бүтэлгүйдэж байгаа нь олон шалтгаантай. Тэр бүгдийг энд ярих бололцоогүй ч цөөхөн хэдэн шалтгааныг энд зориуд хэлье.

  • Төсөл мөн чанараараа төр, хувийн хэвшлийн байхаас өөр замгүй. Зөвхөн хувийн хөрөнгө оруулалттай төсөлт тэр тусмаа мегатөсөл ч төрийн оролцоотой байж гэмээн амжилтанд хүрэх бололцоотой. Иймээс Төр болон хувийн хэвшлийн хоорондын итгэлцэл хамтын ажиллагаа, зохицуулалт нэн чухал.
  • Төсөл мөн чанараараа олон түмний эрх ашгийг урт хугацаанд хамгаалахтай холбоотой байдаг тул ил тод байх, тунгалгийн зарчим тэргүүн зэргийн ач холбогдолтой.
  • Нарийн асуудлыг нь дараа шийдье гэдэг хандлага төслийг булшилна.
  • Төгс юм байхгүй ч Төслийг  эхнээсээс нь  эцсийг нь хүртэл бодсон, төлөвлөсөн байх ёстой юм. Суурь судалгаа бүрэн хангалттай байхаас гадна шинжлэх ухаанд тулгуурласан байх ёстой. Энэ асуудлаа дутуу дулимаг шийдсэн аливаа мегатөсөл дампуурах магадлалтай.
  • Төсөл хагарамтгай. Эсвэл амжилтанд хүрнэ. Эсвэл шил мэт хагарна.
  • Төслийг хүн хийдэг, байгууллага хийдэггүй. Төслийн менежер бэлдэж авах нь компаниудад маш чухал.
  • Төсөл томрох тусам олон оролцогчдын сонирхлыг тээдэг тул харилцан буулт хийснээр хэлцэл байгууллагдах бөгөөд хэлэлцэж тохирсон гэрээнд аз жаргалтай оролцогч гэж байдаггүйг анхаарах хэрэгтэй
  • Төслийг боловсруулах судалгаа хийх явцад төсөл ашиггүй зомби төсөл болохоор байвал “төслийг алах” уу цааш үргэлжлүүлж цаг хугацаа, хөрөнгө мөнгөө үрэх үү гэсэн сонголт хийх мөчтэй учирна.  Энэ бол компаний эздэд учрах эрсдэл бөгөөд тийм сонголтоос компанийн ирээдүй хамаарна.

ЭЦЭСТ НЬ ДҮГНЭЛТ БОЛГОЖ ХЭЛЭХЭД

  1. Хөгжил бол амжилттай хэрэгжүүлсэн төслүүдийн нийлбэр, тэдгээрийн үржүүлэгч нөлөө юм.
  2. Хямралаас гарч Хөгжилд хүрье гэвэл олон олон төсөл боловсруулж хэрэгжүүлэх явдал чухал юм.
  3. Үүний тулд төсөл хийж сурах, олон арван төслийн менежерүүдийг бэлтгэж авах явдал чухал байна.
Advertisements
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

52 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Би 2021-09-24 70.93.178.224

Баттулга энхсайхан 2 ын мэдлэг мэрэгжил тэмээ ямаа тэнгэр газар

Avatar

Зочин 2021-09-24 24.5.181.24

Жинхэн монгол толгой. мундаг амьтан. женко хулгайч хаа байнаа, шоронд хэзээ орох вэ муу оркоо

Avatar

Баагий 2021-09-24 66.181.187.206

Энэ хүн өөрийгөө бурхангүй газрын бумба гэж бодоод л байгаа юм байх даа. 90-ээд оны үед Монголчууд зах зээлийн харилцаа гэж мэдэх хүн бөйхгүй тэр үед бол энэ мэтийн хэдэн хүн үнэхээр бумба байсан. Одоо тэр үе өнгөрсөн. Социализмын үеийг муулдаг хэвээрээ. Мангар гар вэ. Одоо тэр тархи угаалтыг нь Монголчууд ойлгохтойгоо болсон. Энэ нөхөр эдийн засаг ярихгүй улс төр ярьсан байна. Больсон нь дээр.

Avatar

Зочин 2021-09-24 66.181.183.178

Бензиний зохиомол хомсдол байлаа. Хаанаас хэн зохион байгуулсан нь ч тодорсон биз дээ

Avatar

Зочин 2021-09-24 192.82.90.77

Галзуу хүний өдрийн тэмдэглэл

Avatar

Зочин 2021-09-24 192.82.90.77

Галзуу хүний өдрийн тэмдэглэл гэж энэ дээ

Avatar

Zochin 2021-09-24 202.126.89.27

Эр хүн долоо дордож найм сэхнээ гэж тэнэг л биш бол хэн ч уншаад ойлгохдохоор тодорхой бичсэн бнаа монголчуудын тэмээ гэхээр ямаа гэдэг зан харагдаж бнаа

Avatar

Зочин 2021-09-24 66.181.160.61

Iim humuus shorond , deeremchin JONGO ni turd baihaar chin yaj hugjh ve de !

Avatar

Зочин 2021-09-24 64.119.16.84

Монголын бараг цорын ганц тэхнократ улс төрч. Ийм хүнээр ерөнхий сайд тасралтгүй 20 жил хийлгэвэл юун Сингапур цаашаа болтол хөгжих нь тодорхой.

Avatar

del 2021-09-24 202.55.188.103

энэ мэтийн хуцахдаа сайн гөлөгнүүд монголоор дүүрэн байна таван толгойг хятадуудад 100 хувь өгөх төсөл бичиж байсан хүн тэр нь хэдхэн жилийн өмнөх явдал шүү дээ

Avatar

Зочин 2021-09-24 192.82.78.158

Ийм чухал мэдээллүүдээ уг нь сонсохоор давхар оруулчихвал. Урт текстийг утаснаасаа унших чанга шүү дээ

Avatar

Зочин 2021-09-24 99.102.93.240

1989 онд 1 хүнд ногдох ДНБ Монголд 1600 доллар байсан. Харин 1992 онд унаад 400 доллар болсон юм

Avatar

Зочин 2021-09-24 107.117.172.17

1990 оноос өмнө БНМАУ төсвийнхөө 70 хувийг СССР улсаас зээл,тусламжаар авдаг байсан….СССР улсад хаягдаад юу болсон яасан ийснээ санаж байгаа биз дээ?

Avatar

Зочин 2021-09-24 198.98.51.222

>>>>>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

ҮНЭН 2021-09-24 64.119.19.138

ЭНХСАЙХАН ГЭЖ НЭГ ГАЙ БАС ГАЙ ТАРЬЖ ЯВНА УУ. ОРОС ДЭЭРЭМЧДЭЭС ХЭДЭН ЗООС АВААД ХУЦАЖ ЯВНА ЧИ

Avatar

ҮНЭН 2021-09-24 64.119.19.138

ЭНЭ НӨХӨР ЧИНЬ ШОРОНД БАЙХ ЁСТОЙ БИЗДЭЭ

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа:Эр хүн туг ч барина, тугал ч хариулна 2021-09-24 66.181.177.55

Улсын Бага Хурлын гишүүд дотроос АН-аас Энхсайхан, МАХН-аас Баяр асуудлыг олон улсын туршлагад тулгуурлан шийдэхийг хичээдэг байсансан.Чимид гуай аливаа асуудлыг шийдэхдээ Монголынхоо амьдралтай нийцүүлэхийг хичээнэ. Эхлээд санал зөрдөг ч эцэстээ Чимид гуайнхаар шийдэгдэх нь нийтлэг.Энэ хоёрын нийтлэг дутагдал нь "БИ" гэх гээд байдаг зантай.Аавын хаалга татлаа гээд гутраад байх юмгүй, толгойд байгаа мэдлэгээ нийтийн хүртээл болгох хэрэгтэй гэж ах нь зөвлөе.Эр хүн туг ч барина, тугал ч хариулна

Avatar

Зочин 2021-09-24 202.126.88.61

ЭНХСАЙХНЫ ЯРИАНААС ҮЗВЭЭЭЭЭЛ МОНГОЛ УЛС 90 ОНООС ХОЙШ ЯМАР Ч ТӨЛӨВЛӨГӨӨ СТРАТЕГГҮЙ ЯВЖ ИРЖЭЭ ҮҮНД БАЯР ЭНХСАЙХАН 2 БАС ЗАСАГЛАЖ ЯВЖ ИРСЭН НЬ БИЙ НЭГ ЁСОНДОО ТЭДНИЙ БУРУУГААС Л ИЙМ ГУТАМШИГТАЙ БАЙДАЛД ОРЖ ИРСЭН ГЭЖ ҮЗЭЖ БОЛНО

Avatar

Зочин 2021-09-24 202.126.88.61

ЛАМ ОЛДОХГҮЙ БОЛ БУЦАХДАА ГАЗАР НУТГАА ХАХУУЛЬД ӨГӨГЧ ЭНХСАЙХНЫГ ЗАЛАХ ЮМ БИЗДЭЭ БАГААР НЬ ӨГӨӨД БОЛОХГҮЙ БОЛ БҮТНЭЭР НЬ ӨГНӨДӨӨ ГЭСЭН БОДОЛ УРВАГЧ ХҮНД БАЙСААР Л БАЙДАГ ЮМ ДАА

Avatar

ЗОЧИН 2021-09-24 202.9.46.57

М.ЭНХСАЙХАН, С.БАЯР МЭТИЙН ШИЙДЭМГИЙ ХҮМҮҮСИЙГ ЗАСГИЙН ГАЗАРТ АЖИЛЛУУЛМААР ЮМ.

Avatar

Боги 2021-09-24 202.126.88.43

Орос хэзээнэс Монголыг дарамталж ирсэн. Хамаг гайгуй ой тайга нутгий н булаасан, хамаг түүх соёл дурсгалы н устгасан, гайгуй улсы н буудаж алсан

Avatar

Боги-д 2021-09-24 66.181.189.210

Боги миний хөгшин эхлээд түүх жоохон уншаа, ядахнаа анхан шатны мэдлэг олж ав. Ижил хүйстэн шүтсэн барууныхнаас мөнгө авдаг бол яахав дээ, бууны нохой нь болоод онжгыг нь үнсээд бж байхаас даа. Орос дарамтлагч юм бол яагаад дэлхийн их гүрнүүдээр Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлсэн юм бол? Хойшоо Буриад, Тува, Халимаг урагшаа Өвөр Монгол хөөрхий Ар Монгол тусгаар үлдсэн нь их юм, булаалгахгүй өгөхгүй гэж тэмцсэн Монгол эх орончид олон бий даанч бүхэлдээ бид хүчин мөхөс байлаа

Avatar

ҮНЭН 2021-09-24 64.119.19.138

ЗАА ЧИНИЙ ХУДЛАА ТҮҮХИЙГ УНШИЖ ЯАДАГ ЮМ ТЭР ТҮҮХИЙГ ЧИНЬ ЧИНИЙ ОРОС АХ ЗОХИОЖ ӨГӨӨ БИЗДЭЭ ХАР ЯНХАНЫ ОХИН МИНЬ ХАХАХА

Avatar

Боги- д 2021-09-24 66.181.189.210

Соц улс нэрийн дор ЗХУ-ын дор хөгжөөгүй бол бидэнд туслах хүчин бсангүй, Хятад ядуу хэцүү байлаа, Барууны клони болоод Ардчилал хөгжүүлсэн байя гэвэл өдийд 3 сая Монгол бхгүй , ухаад ав гэсэн ч газрын баялаг бхгүй бх бсан. Европчууд Америкчууд Африкт, Азид ардчилал нэрийн дор яасан нь цагаан дээр хараар бичигдсэн бгаа унш. ГАйгүй хүмүүсийг нь буудаж алсан гсн бна, тиймээ гэхдээ тэр дунд тагнуул, хорлон сүйтгэгчид байсан л бх тэгээгүй бол 70 жил огцом хөгжиж чадахгүй л бсан бх.

Avatar

Зочин 2021-09-24 202.126.89.133

Улс мөнгөгүй болохоор бүгд гадаадын хөрөнгө оруулалт гэж гоё ярина.Хөдөөгүүр нь жавхлан адьшаа даваасүрэн болорчулуун мэт нь хөөж тууна.Хүрэлсүх ч дураа хүрвэл хөөж тууна,хааж бооно.ямар ч бодлогогүй тэнэгүүд.

Avatar

Зочин 2021-09-24 66.181.161.1

Монголын одоогийн төр засаг шинжлэх унаанаас улам бүр холдож хэтэрхий "Цээжний бан"-гаар ажилласнаас улс орныг сүйрүүллээ. Нарийндаа тэр Оюун-Эрдэнэ чинь ядаж 4 жил сургуулийн горьтог баастаагүй хоосон толгой байна ш дээ. Хэдэн хуурамч дипломтой, том залилан мэхлэгч, төрд шургалсан хоосон толгой … Хүрэлсүх гэж бүр баримжаагүй тэнэг гар… эд нар төр удирдана гэдэг бол дэндүү тэнэглэл шүү

Avatar

Зочин 2021-09-24 192.82.67.176

Доор есөн шидийн коммент бичээд байгаа троллуудад хандаж хэлэхэд та нар энэ хүний чигчий хуруунд ч хүрэхгүй. Жинхэнэ эх орноосоо урваж, эх орноо хорлож Оросын тролл хийж байгаа та нар үйлийн үр гэж байдгийг удахгүй мэдэрнэ дээ.

Avatar

Зочин 2021-09-24 192.82.67.176

Яг үнэн. Өөдгүй муу Путин Монголын хамгийн эх оронч, ухаантай хүмүүсийг шоронд хийж, манай хамаг л боломжтой гэсэн бүх төсөл, бүтээн байгуулалтыг гацаасан. М.Энхсайхан гуай бол мундаг хүн. Түүний төлсийг хөдөлгөчихсөн бол өдийд төмөр замтай, нүүрсээ саадгүй гаргаад ингэж заваарахгүй байх байлаа. Дахиад ЕС болоорой гэж ерөөе дөө.

Avatar

Зочин 2021-09-24 66.181.179.53

буруу бүхэн бусдын буруу юу хэ хэ. одоо хаасан байсан путин м.энхсайхныг шоронд хийлгэлээ юу хэ хэ

Avatar

Зочин 2021-09-24 139.5.219.88

Путиний олон жил Монголд явуулж ирсэн далд тулгалт М.Энхсайхан шиг цөөхөн ухаалаг туршлагатөй хүмүүсийг аль болохоор харлуулж гүтгэж шоронд хийж попор тэнэгүүдийг төрд бөөнөөр гаргаж жижигхэн эдийн засгийг гацаахад чиглэж ирсэн дээ

Avatar

Зочин 2021-09-24 66.181.160.61

М.Энхсайхан хэдийгээр 1950-иад оны хүүхэд боловч 1980-аад оны шинэ залуусаас мэдлэг боловсрол, сэтгэх цар далайцын хувьд огтхон ч хоцроогүй, харин ч хамаагүй ахдаж байгаа нь харагдаж байна!! Одоо бид "манай тал, дайсны тал" гэж намаар ялгаран "байлдаж" тоглох цаг биш, Энхсайханыг Оюун-Эрдэнэ хүүгийн дэргэд зөвлөхөөр тавьж, эдийн засгаа өөд нь татаж авахгүй бол 2022 онд бид ер нь "модоо барьж, гал алдах" нь байна шүү!!! Хүнд муурхахаас өөрийг мэддэггүй, чаддаггүй усан тэнэг юмнуудыг сонсох ч хэрэ

Avatar

zochin 2021-09-24 139.218.63.183

boldog bol ene huniig erunhii said bayr dargiig erunhiilugch bologchih yumsan demjij bval niileed neg group baiguulii

Avatar

иргэн 2021-09-24 66.181.190.94

Бантан бантан энэ муу новшоор монгол улс яахаа заалгаад байдаг нүдэнд үзэгдэхгүйхэн явж үз лалынхан шиг таарсан газар нь чулуугаар нүдээд байвал яадын бол одоо тэр сайханбилэг гээд балайг олж ирж хариуцлагыг нь үүрүүлмээр байх юм бусаддаа муу үлгэр дуурайлал үзүүлээд байна шүү дээ

Avatar

иргэн 2021-09-24 66.181.190.94

Энэ хар тамга даруулсан гарууд ингээд дахиад гарч ирээд байх юм яах ёстой юм бол жов жов гэвэл нүдэнд үзэгдэхгүй байх болов уу энэ нийгэмд шударга ёс гэж алгаоо ингээд л ээлжлээд цөлмөөд байх шинжтэйн бусуу өнөө хужаад газар тасдаж өгөөд байсан бичлэг бас хуурамч гэх байх даа энэ балай. Новшнуудыг ядаж таарсан газраа ядаж нулимж байхаас.

Avatar

Зочин 2021-09-24 115.130.130.195

Бялуу ярьсаар лъбайна уу. Газрын тосны үйлдвэр барих боломжтой үеиг МАН АН хоёр алдагдуулсан болохоор та нар л буруутай

Avatar

Зочин 2021-09-24 202.9.41.13

Одоо ингээд бодоход Энхсайхан Алтанхуяг 2-н зг хамгийн сайн ажил хийсэн загийн газар байжээ.

Avatar

Зочин 2021-09-24 192.82.73.105

Монголыг сүйрүүлсэн,дааж давшгүй гадаанд өр зээлэнд оруулсан,улсын санг улайлгасан,амьдралын төвшинг доройтуулсан,элдэв этгээдэд нийгмийн өмчийг идэж уух боломж нээсэн,баян хоосны ягаа үүсэхийг өөгшүүлсэн, дүр эсгэсэн ардчилагч, анархистүүдийн хорон санаагч хэрэгжүүлэгч,улс орон ард иргэдийн эрх ашгаас урвагчдын засгийн газар байсан гээч.Үүссэн өрийг үр хүүхэд маань дарна гээд л

Avatar

Зочин 2021-09-24 66.181.165.189

Үгүй шүү. Тухайн үеийн МАН-н тархи угаалт одоо хүртэл чамд үйлчилж бн. Энхсайхан Алтанхуяг нар үнэхээр сайн ажиллаж бсан.

Avatar

2 esreg -Altaa hamgiin Tom bololtsoog ni ursen 2021-09-24 172.56.34.146

Mongoliig uruund oruulsa

Avatar

Зочин 2021-09-24 103.57.93.94

Бензины хомсдолд Орос орныг буруутгахад үнэхээр хэцүү нэж юугаа донгосон вэ. 9-р сард нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй шүү дээ. Гол шалтгаан нь Төрийн джмын сонгуульд санал худалдаж авах зорилгоор эефтийн гигантууд нь бензиний үнийг буулгах гэж нийлүүлэлтээ тэр чигт нь дотоод зах зээл рүүгээ чиглүүлсэн юм шүү дээ.

Avatar

Зочин 2021-09-24 103.57.93.94

М.ЭНХСАЙХАНЫГ ЯМАР ГАВЬЯА БАЙГУУЛЖ, ЯМАР ШИНЭ ЗҮЙЛ ХИЙЖ ОВООЖ ОЦООСОН ГЭЖ УРЬЖ ЗАЛАХ ЁСТОЙГ САЙН ОЙЛГОХГҮЙ БАЙНА. ХАРИН ТҮҮНИЙГ ХЭЛМЭГДҮҮЛЖ ШОРОН ОРОНД ОРУУЛСАН ТУХАЙД БОЛ АН НЬ ӨӨРСДИЙНХӨӨ БУРУУТАЙ, БУРУУГҮЙ ГИШҮҮДЭЭ ТОЛГОЙ ДАРААЛАН БАРИВИЛЖ ШИЙТГЭСЭН. М.ЭНХСАЙХАНД У.ХҮРЭЛСҮХ ӨӨРШӨӨЛ ҮЗҮҮЛСЭН ГЭЖ ОЙЛГОСОН. ОДОО АН НЬ Л ГЭМЭЭ ЦАЙРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БИШҮҮ.

Avatar

AN bish Battulga 2021-09-24 172.56.34.146

Henii erh ashigt uilchilsen be, lav Mongol yumuu AN bish

Avatar

Зочин 2021-09-24 192.82.73.105

Хэдхэн хоногийн шатахууны хомсдолд учиргүй улс төржиж сүйрч байгаа мэт хийрхэхээ боль. Улс оронд аюул нүүрлэж, тэсрэлт дэлбэрэлт учраагүй байна..Энэ бол бидний цамаан зан, төрөөс бүх зүйл нэхэж,эрхэлдэгийн л илрэл.Бензин олдохгүй бол хүн бүр машин тэрэг унаж,хэрэгтэй хэрэггүй ажилд санжганах аа л хэд хоног багасгаж тэвч.Нийтийн унаагаар яв.За даа энэ улс оронд учирч буй аймшиг мэт сурталчлаад байгаа нь одоогийн төрийн үйл ажиллагааг харлуулах гэсэн сөрөг хүчний эсэргүү явуулга л биз дээ,.

Avatar

Зочин 2021-09-24 202.126.88.52

ЦӨВҮҮН ЦАГАА ГЭЖ …….ЧАДВАРТАЙ ҮНДЭСНИЙ СЭХЭЭТНҮҮД НЬ ШОРОНД ХАТАЖ, ҮЛДСЭН НЬ МОНГОЛДОО ЭСХҮЛ ГАДААДАД ХАТАЖ НАСЫГ БАРЖ БАЙХАД МОНГОЛД ТАХИАН ТАРХИТАЙ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН 65 ПОПУЛИСТУУД ТӨРИЙН ОРДНЫГ ЗАЙДАГНАЖ БАЙХ ЧГ ЭЖ ДЭЭ ЗАЙЛУУЛ……….ЭНЭ ХОРВООД ЗӨВ, САЙН ЮМ ГЭЖ ХАА БАЙНААА ????? ДАНДААА Л БУРУУ, МУУ БҮХЭН НЬ ДИЙЛЭЭД Л БАЙХЫН……….

Avatar

Зочин 2021-09-24 66.181.161.26

зайлаа малаасаа дор тэнэг амьтан

Avatar

МАН-ЫН ТАХИАН ТАРХИТУУД ЭНЭ ХҮНИЙГ ГУЙГААД АЖИЛЛУУЛААД ЯДАД 2024 ОНД ХҮРТЭЛ АЖИЛЛАВАЛ 2024 ОНД 65-УУЛАА ЛААХ НИГУУРТАЙ 2021-09-24 202.126.88.52

МАН-ЫН ТАХИАН ТАРХИТ САЙД ДАРГАНЦАРУУД ЭНЭ ХҮНД ҮНЭ ХӨЛСИЙГ НЬ ТӨЛӨӨД Ч БОЛОВ ДЭРГЭДЭЭ АВЧ АЖИЛЛУУЛВАЛ ТААРНА ДАА . ЗҮГЭЭР Л ЭНЭ ХҮНИЙ ХЭЛСЭНЭЭР НЬ ҮЛДСЭН 2 ЖИЛДЭЭ АЖИЛЛАВАЛ МАН-ЫНХАН 2024 ОНЫ СОНГУУЛЬДАА ДАХИАЛ 65-УУЛАА ЛААХ НИГУУРТАЙ ШООО

Avatar

Зочин 2021-09-24 192.82.73.105

АН-ын тахиан тархитангууд гээч.Та нар л улс орныг сүйрүүлж,эдийн засгийг унагаж, төрийн санг улайлгаж,ард иргэдийн амьдралын төвшнийг доройтуулж,улс иргэдийг гадаадын дааж давшгүй өр зээлэнд оруулж нийгмийн хөрөнгийг идэж ууж байж, сонгогчдын итгэлийг алдаж, сонгуулиар,төрийн хэргээс зайлуулагдан үсгүй хусагдаа биз дээ.Худал хуурмаг мэдээ, мэдээлэл тарааж,гүжир гүтгэлэг цацаад нэмэргүй.Ард олон та нарт хууртах, мулгуу тэнэг гэж бүү бод.

Avatar

үнэн 2021-09-24 139.5.217.245

Сайд нарын Зөвлөлийн дарга буюу БНМАУ-н Ерөнхий Сайд эдийн засагч хүн байх ёстой байсан. Мөн Ерөнхий сайд болох хүнийг өмнө нь өэлтгэдэг болж ирсэн байдаг. Ингэж гаргасан БНМАУ-н сүүлчийн Ерөнхий сайд Содном гуай байв Сүүлд Содном гуайн үед ирээдүйн ерөнхий сайдыг болох хүнээр Энхсайханыг бэлтгэж байв…

Avatar

Зочин 2021-09-24 103.26.195.203

Урвагчийг бэлдээ юу?

Avatar

zochin 2021-09-24 139.218.63.183

tegj belddeg bsan manaih sain bsan bna odoo yu ve dandaa daldgnsan hoguud garch bna

Avatar

Зочин 2021-09-24 66.181.161.95

odoo tegsen Oyuk. Hentii Berhiin ymarch bolowsrol, medleg, medremjgui gar hnaas vh garaad irevdee

Avatar

Зочин 2021-09-24 66.181.161.92

Оюунэрдэнэ бол амеркийн шилдэг Харбардыг онц төгссөн мундаг боловсролтой хүн. Энхсайхан бол нэг муу орос сургууль төгссөн жул тааруухан дарга.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж