"Нэмэлтээр ор дэлгэсэн ч ажиллах эмч, мэргэжилтэн алга"

Хуучирсан мэдээ: 2021.09.24-нд нийтлэгдсэн

"Нэмэлтээр ор дэлгэсэн ч ажиллах эмч, мэргэжилтэн алга"

"Нэмэлтээр ор дэлгэсэн ч ажиллах эмч, мэргэжилтэн алга"

Нийслэлийн Онцгой комиссоос ирэх аравдугаар сарын 1-ээс соёл, урлагийн бүхий л үзвэр үйлчилгээг шат дараатай нээнэ гэдгийг мэдэгдсэн.  Мөн баар, караокег нэмэлт тоног төхөөрөмж ашиглахыг зөвшөөрч, 50 хүртэлх дүүргэлттэйгээр ажиллуулахаар болсон. Харин дээрх шийдвэрийг Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ болон Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс /ХӨСҮТ/ эсэргүүцэж байгаа аж.  22:00 цагаас  хойш хатуу хөл хорио тогтоох саналыг дээрх хоёр байгууллагаас Улсын Онцгой комисст хүргүүлсэн ч хүлээж аваагүй байна. 

Нөгөө талдаа “Халдварын тохиолдол нэмэгдэж нэмэлтээр ор дэлгэлээ гэхэд ажиллах эмч мэргэжилтнүүд хүрэлцэхгүй. Бид нөөцөөсөө хэтэрсэн ачаалалтай ажиллаж байна” гэдгийг өнөөдөр ЭМЯ мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар гэрээр 68 мянга, эмнэлэгт 21 мянга гаруй хүн эмчлүүлж байна. Дашрамд дурдахад, ХӨСҮТ-өөс олон нийтэд чиглэсэн арга хэмжээг хориглохгүй бол дөрвөн долоо хоногийн дараа халдварын тохиолдол хоёр дахин нэмэгдэж сарын дараа гэхэд өнөөдөр илэрч байгаа 2500-3000 тохиолдлын тоо 5000-6000 болж нэмэгдэнэ гэсэн тооцооллыг гаргажээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж