Сүүлийн 24 цагт шинээр 2612 хүнээс Covid-19 халдвар илэрчээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 289.929-т хүрэв. Шинээр батлагдсан тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд,
- 1292 нь нийслэл хотод,
- 1320 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн энэ хугацаанд 5844 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан бол халдварын улмаас 41-80 насны 12 хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 22.305 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээр хүмүүсээс
- Хөнгөн – 12701
- Хүндэвтэр- 7165
- Хүнд – 2060
- Маш хүнд – 379 хүн байна.
Холбоотой мэдээ