Европт бүх цэнэглэгчийг ижил байлгах шаардлага тавина

Хуучирсан мэдээ: 2021.09.24-нд нийтлэгдсэн

Европт бүх цэнэглэгчийг ижил байлгах шаардлага тавина

Европт бүх цэнэглэгчийг ижил байлгах шаардлага тавина

Европын холбоо энэ долоо хоногт бүх гар утас, таблет, камер, зөөврийн чанга яригч, тоглоомын консулуудыг нэгэн ижил USB цэнэглэгчтэй байлгах шинэ дүрэм хэлэлцжээ.

Мэдээж эл шинэ дүрэм “Apple” компанид таалагдсангүй. Учир нь тус компани бүтээгдэхүүнүүддээ өөрсдийн гэсэн “Lightning” загварын цэнэглэгчийг ашигладаг билээ.

Харин Европын холбооны технологийн салбарын дарга Маргрет Вестагер “Европын хэрэглэгч нар олон янзын цэнэглэгч хэрэглэх, авч явахаас залхаж байна. Тиймээс бүх ухаалаг төхөөрөмжийн цэнэглэгчийг нэг ижил байлгахаар тогтох цаг иржээ. Бид үйлдвэрлэгчдэд хангалттай хугацаа олгох болно. Энэ бол цаашид ногоон бөгөөд дижитал үеийг эхлүүлж, байгальд ээлтэй амьдрах бас нэг том алхам” гэж мэдэгджээ.

Сүүлийн үеийн нэгэн судалгаанаас харвал, Европын иргэд тус бүр дунджаар гурван өөр цэнэглэгч тогтмол хэрэглэдэг аж. Мөн хэрэглэгчдийн 38 хувь нь таарсан цэнэглэгч олдоогүйн улмаас утсаа цэнэглэж чадахгүй байж үзсэн гэжээ. Мөн жил бүр цэнэглэгчинд нийт 2.8 тэрбум ам.доллар зарцуулагддаг аж.

Тиймээс ч сүүлийн 10 гаруй жил Европын эрх баригч нар цэнэглэгчний нэг тогтсон стандарттай болохыг уриалсаар байгаа юм. Гэхдээ энэ хугацаанд гар утасны цэнэглэгч 30 гаруй төрөл байдаг байсан нь өдгөө ердөө гурав болж хумигдсан нь сайшаалтай.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж