Лигийн тэмцээнүүдийг сэргээнэ

Хуучирсан мэдээ: 2021.09.24-нд нийтлэгдсэн

Лигийн тэмцээнүүдийг сэргээнэ

Лигийн тэмцээнүүдийг сэргээнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр/2021.09.23/ Монголын сагсан бөмбөгийн тамирчдын ирээдүй холбоо болон Монголын волейболын залуучуудын холбооны төлөөллүүдтэй уулзжээ. Энэхүү уулзалтаар цаашид спортын тэмцээн, уралдааныг халдвар хамгааллын дэглэм баримтлан хэрхэн зохион байгуулж болох талаар хэлэлцсэн аж.

Эхний ээлжид мэргэжлийн спортын тэмцээнийг тухай бүр “Хариуцлагын гэрээ” байгуулж, үе шаттайгаар зохион байгуулах нэгдсэн шийдэлд хүрчээ. Өөрөөр хэлбэл, эхний ээлжид лигийн тэмцээнийг зохион байгуулах гэнэ. Ингэхдээ хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх юм.

Сагсан бөмбөгийн Дээд лигийн аваргын төлөөх цувралын зургаа дахь тоглолт 2020 оны аравдугаар сарын 28-ны өдөр болж, Алдар Танан Гарьд баг түрүүлсэн билээ. Харин волейболын “Хобби кап” залуучуудын УАШТ 2020 оны арваннэгдүгээр сарын 8-нд аваргуудаа тодруулж байв. Ийнхүү бараг нэг жилийн дараа спортын мэргэжлийн лигүүд эргэн ирэхэд бэлэн боллоо.

Монголын хөлбөмбөгийн Hisense Үндэсний дээд лигийн 15-р тойргийн тоглолтууд цэнгэлдэхэд үзэгч нэвтрүүлэхгүй үргэлжлэн явагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж