Өмнөговьд ШУТИС-ийн харьяа сургуулийг байгуулна

Хуучирсан мэдээ: 2021.09.24-нд нийтлэгдсэн

Өмнөговьд ШУТИС-ийн харьяа сургуулийг байгуулна

Өмнөговьд ШУТИС-ийн харьяа сургуулийг байгуулна

Өмнөговь аймагт ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулна.  Энэ асуудлаар Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг аймгийн удирдлагуудтай уулзсан байна. Тус аймагт их дээд сургуулийг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон орон нутагт хөгжүүлэх ажлын төлөвлөгөөг, орон нутгийн онцлог, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн ШУТИС-тай хамтран боловсруулах юм.

 Их сургуулийн хотхоныг Даланзадгад хотод 15 га талбайд байгуулахаар төлөвлөснийг аймгийн удирдлагууд танилцуулсан байна. Шинжлэх ухааны сургуулийг байгуулснаар геологи, уул уурхай, технологийн чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэх юм.  Ингэхдээ орон нутагт суралцах оюутнуудад зориулж сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг олгох, багш, ажилтны орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. ШУТИС-ийн хувьд харьяа сургууль байгуулж байсан туршлагатай билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж