Цагдааг мөргөж зугтсан жолоочийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2021.09.24-нд нийтлэгдсэн

Цагдааг мөргөж зугтсан жолоочийг шалгаж байна

Цагдааг мөргөж зугтсан жолоочийг шалгаж байна

Цагдаагийн алба хаагчийг автомашинаараа шүргэж зугтсан жолоочийг илрүүлэн шалгаж байна. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр эмэгтэй жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ийнхүү танхайрсан байна.

Тодруулбал, Toyota Рrius-30 маркийн /77-03 УБК/ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг цагдаагийн алба хаагч шалгах үед шүргэж зугтсан хэрэг энэ сарын 21-нд гарсан. Зөрчил гаргасан жолоочийг  цагдаагийн байгууллагаас эрэн хайж байсан юм. Энэ тухай Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Зөрчил гаргасан жолооч ямар шалтгаанаар цагдаагийн алба хаагчийн биед халдсаныг шалгаж тогтооно. Урьдчилсан байдлаар, Toyota Рrius-30 маркийн автомашины жолооч нь цагдаагийн алба хаагчийг дохиж зогсох шаардлагыг эсэргүүцэн зугтсан. Замын хөдөлгөөн зохицуулан хянаж шалгах журмын дагуу тус жолоочийн тухай мэдээллийг станцаар зарласан. Энэ дагуу замын хоёрдугаар постын алба хаагч тухайн жолоочийг зогсооход тээврийн хэрэгслээрээ шүргэж зугтсан хэрэг гарсан” гэлээ. Зөрчил гаргасан жолоочийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж