АН: Шаардлагын хариуг өгөхгүй бол ЗГ-ыг огцруулна

Хуучирсан мэдээ: 2021.09.24-нд нийтлэгдсэн

АН: Шаардлагын хариуг өгөхгүй бол ЗГ-ыг огцруулна

АН: Шаардлагын хариуг өгөхгүй бол ЗГ-ыг огцруулна

Улс оронд үүсээд буй нийгэм, эдийн засгийн хямралт, тодорхойгүй нөхцөл байдлаас үүдэн Ардчилсан намаас дараах шаардлагыг УИХ, Засгийн газарт тавьжээ. 


УГ ШААРДЛАГАД:

  • Ковид-19 цар тахал хяналтаас бүрэн гарч, 300,000 гаруй хүн халдвар авч, 1,150 орчим иргэн амь насаа алдлаа. Энэ нь насанд хүрсэн хүн амд харьцуулахад дэлхийд тэргүүлэгчдийн нэгд орсон үзүүлэлт юм. Засгийн газрын бодлогын алдаанаас шалтгаалан улс орон даяар түлш, шатахууны хомсдолд орж, намрын ид ажлын үед эдийн засаг бүрэн царцлаа.
  • ОХУ-ын үйлдвэрлэгчийн зүгээс засвар үйлчилгээ хийх болсноо хангалттай эрт мэдэгдэж байсан байна. Мэдсээр байж нөөцлөх арга хэмжээг зохион байгуулж чадаагүй салбарын яам, агентлагууд өнөөдөр иргэд, хувийн хэвшил рүү бурууг тохож байна.
  • БНХАУ-ын зүгээс манай улсын холбогдох байгууллагуудад хандаж хил, боомтын халдвар хамгааллын дэглэмээ сайжруулах хүсэлтийг удаа дараа өгч байжээ. Бүтэн хоёр жил болж байхад боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулж чадаагүй нь үнийн өсөлт үүсэх нэг үндсэн шалтгаан болсон байна.
  • Өөрсдийн алдаагаа уламжлалт найрсаг харилцаатай хөршүүд рүүгээ нялзааж байгаа нь туйлын хариуцлагагүй, болчимгүй үйлдэл юм.
  • Эрх баригчид цар тахлаар далимдуулан хэт хатуу хөл хорио тогтоох замаар ард иргэд, аж ахуйн нэгжийн бизнес, үйл ажиллагааг хорьж, торгох атлаа өөрсдөө цахим үндэстэн гэх зэрэг шоу цэнгээн хоног дараалан хийв. Ингэхдээ дарга ангиа тусгаарлачхаад, харин ард иргэдийн дунд аюулт өвчнийг нэмж тараав. Цаг бусаар амь насаа алдсан иргэдийнхээ ар гэрээс уучлал гуйхын оронд, ёслолын буудлага хийж тохуурхав.
  • Тулгамдсан асуудлыг цогцоор нь харж, шийдвэрлэх чадамж өнөөгийн Засгийн газарт байхгүй байна. Ядуурал газар авч, гудамжинд гуйлга гуйх үзэгдэл нүдэн дээр ихэслээ. Иймд үүсээд буй нөхцөл байдлыг богино хугацаанд арилгах дараах ажил хэрэгч санал, шаардлагыг Ардчилсан намаас хүргэж байна.
  • Шатахууны зах зээлийн үнэ болон импортыг бүрэн чөлөөлөх, олон эх үүсвэртэй болгох,
  • Хоёр хөршид томилогдсон элчин сайдуудыг нэн даруй эргүүлэн татаж, мэргэжлийн чадварлаг, шилдэг хүмүүсийг нэн яаралтай шинээр томилох,
  • Андлалын хөшөө зэрэг төсвийн хөрөнгөөр гараа угаасан үр ашиггүй барилга байгууламж, хөшөө дурсгал гэх мэт хөрөнгө оруулалт нэртэй хулгайг нэн даруй зогсоож, хэмнэсэн мөнгөөрөө хил, боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах,
  • Удаа дараа хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдлүүд гаргаж, иргэдийн итгэлийг алдсан Уул уурхайн сайд, Ашигт малтмалын газрын дарга, Гаалийн ерөнхий газрын дарга нарт хариуцлага тооцох,
  • Үндсэн хуульд заасан төрийн эрх барих дээд байгууллагын эрхэнд халдаж, дарга ангийн хулгай луйврыг өөгшүүлж буй “Ковид”-ын гэх хуулийг яаралтай хүчингүй болгож, УИХ-ын чуулганыг танхимаар зохион байгуулж, үүсээд буй хямралт нөхцөл байдлыг сонгогч түмний нүдэн дээр нээлттэй авч хэлэлцэх. Эдгээр шаардлагыг нэн даруй хүлээн авч аравдугаар сарын 1-ний дотор хариу өгөхгүй бол Засгийн газрыг огцруулах бүх нийтийн эсэргүүцлийн тэмцлийг улс орон даяар эхлүүлэхээ анхааруулж байна. Иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрхэнд хууль, хүчний байгууллагыг ашиглан халдахыг Ардчилсан нам цаашид тэвчихгүй бөгөөд иргэдийнхээ эрхийг хамгаалан тэмцэнэ" гэжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж