Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих санаачилгыг эрдэмтэд, залуус дэмжихээ илэрхийлж байна | News.MN

Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих санаачилгыг эрдэмтэд, залуус дэмжихээ илэрхийлж байна

Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих санаачилгыг эрдэмтэд, залуус дэмжихээ илэрхийлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэх үеэрээ 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгаа талаар мэдэгдсэн билээ. Энэхүү санаачилгыг эрдэмтэд, залуус дэмжихээ илэрхийлж байна.

ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирал, доктор А.Буянбаатар:

“Тэрбум мод тарих тооцоо боломжийг салбарын эрдэмтэд Ерөнхийлөгчийн багтай сүүлийн хоёр сарын турш судалсан. Иргэд гараар нүх ухаад мод тарих тухай бодоод байх шиг байна. Одоо дэлхийд механикжсан ойн аж ахуй хөгжөөд удаж байна. Бид дэлхийн технологийн хөгжил дэвшлийг ашиглаад, тогтвортой, оновчтой бодлого хэрэгжүүлбэл тэрбум модыг тарьж чадна. Ерөнхийлөгч олон улсын тавцанд мод тарих ажлыг эхлүүлэх талаар зарлаж байгаа нь чухал ач холбогдолтой гэж судлаач хүний хувьд харж байна. Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн бууруулах, дасан зохицох вэ гэдэг асуудалд анхаарлаа хандуулж байна. Ерөнхийлөгчийн гаргаж байгаа энэ санал, санаачилга зөвхөн мөнгөн дүнгээр хэмжээд баршгүй ач холбогдолтой. Тиймээс энэ санаачилгыг ажил хэрэг болгохын төлөө иргэн бүр зүтгэх ёстой гэж бодож байна.”

 

 

 

 


ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхимийн эрхлэгч, доктор М.Хишигжаргал:

“Ерөнхийлөгч өөрөө санаачлаад ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ, ойжуулалт хийе, доройтож байгаа газар нутгаа аваръя гэж байгаа нь дэлхийн дулаарлыг тогтвортой байлгах олон улсын зорилго, зорилтуудад чиглэсэн чухал санаачилга. Ийм учраас олон улсын хэмжээнд зайлшгүй хүлээн зөвшөөрч, дэмжих санал, санаачилга гэж мэргэжилтний хувиар харж байна. Мал аж ахуй зонхилсон манайх шиг оронд мод тарьж сурах, ногоон байгууламжтай болох, бэлчээр доройтсон газраа ногооруулах, тэдгээрийг хамгаалж авч үлдэх маш том гарц гаргалгааны суурь, эхлэл санаачилга болж байна.”

 

 

 

 

 


Хэл бичгийн шинжлэх ухааны доктор С.Дулам:

“Дэлхийн хэмжээнд болон Монголын хэмжээнд аваад үзсэн ч иргэн бүр оролцмоор сайхан санаачилга боллоо гэж би хувьдаа бодож байна. Мөхсөн тэнгисийн эрэг дэх Израиль нутаг, Саудын Арабын цөлийг ногооруулснаас юугаараа дутах вэ гэж бодогдож байна. Тийм учраас манай залуучууд энэ санаачилгыг дэмжих байх. Манай монголчууд байгаль хамгаалах гайхамшигтай уламжлалтай ард түмэн. Өнөөдрийн монголчуудын дэлхий дахинд бүтээсэн хамгийн том өв бол байгаль хамгаалах өв. Энэ гайхамшигт өвийг орчин үед биологи, экологийн шинжлэх ухааны ололт амжилтад тулгуурлан шинэ Монгол Улс байгуулж болно.”

 

 

 

 

 


“World Garden Mongolia” төслийн санаачлагч Д.Эрдэнэчулуун:

“Ерөнхийлөгч маш тодорхой зорилго тавиад, хойноос нь явж байгаад маш их баяртай байна. Байгаль хамгаална гэдэг бол оршин тогтнох, амьд явах, эрүүл байх орчноо л хамгаалж байна гэсэн үг. Зорилго тодорхой болно гэдэг маш чухал. Монгол Улс хаашаа явах гэж байгаа нь бүх хүнд тодорхой болж байна. Байгалиа хамгаалдаг, тэрбум мод тарьдаг улс болох нь. Хамтдаа энэ зорилгод хүрнэ. Итгэж байна гээд хойш суухгүй, энэ санаачилгыг халуун дотноор хүлээн авч, бүх чадлаараа дэмжин ажиллах болно.”

 

 

 

 

 

 


ШУТИС-ийн багш, доктор, дэд профессор, “Миний клуб”-ыг үүсгэн байгуулагч Д.Сэрдарам:

“Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих санаачилгыг “Миний клуб” дэмжиж байгаа. Бид нар 15 жилийн өмнө 1 сая мод тарих зорилго тавьж, төрийн бус байгууллага, мод тарих хүсэлтэй хүмүүстэй тасралтгүй хамтран ажиллаж, 16 газарт 1 сая 250 мянган мод тарьж ургуулсан байна. Мод тарих ийм том санаачилга бол залуучуудын, цаашлаад нийгмийн сэтгэлгээг үндсээр нь өөрчлөх чухал ажил гэж харж байна. Монгол Улсын иргэн бүр мод тарих сэтгэлгээтэй, мод тарих зөв үзэл бодолтой байвал 1 тэрбум байтугай 10 тэрбум мод тарих зорилт байж болно. Тиймээс энэ санаачилгыг үндэсний хөдөлгөөн болгож нэгдэн оролцохыг уриалж байна.”

 

 

 

 

 


Нийслэлийн 5 дугаар сургуулийн сурагч, “Миний клуб”-ын гишүүн М.Нарангэрэл:

“Би “Миний клуб”-д элссэнээс хойших нэг жилийн хугацаанд 50 орчим мод тарьсан. Мод тарих явцдаа байгальтай ойр байж, хажуугаар нь их зүйлийг сурч мэддэг. Бид нар тэрбум мод тарих зорилтод хувь нэмрээ оруулах юм бол Монгол Улсын агаарын бохирдол буурна, хүчилтөрөгч нэмэгдэнэ. Гэхдээ зөвхөн сайн дурынхны үйл ажиллагаагаар тэрбум мод тарихгүй байх. Мэргэжлийн баг хамт олон зохион байгуулалттайгаар, тогтвортойгоор ажиллавал тэрбум мод тарьж чадна гэж бодож байна.”

 

 

 

 

 

 


ИЗИС-ийн оюутан, “Миний клуб”-ын гишүүн Ч.Ундрал:

“Мод тарьж байхдаа хүн гишгэхээс хамгаалж тойруулан чулуу тавьдаг. Дараа нь тарьсан модон дээр маань хүн гишгэсэн байхыг харахад сэтгэл дундуур байдаг. Гэхдээ бидний тарьсан мод байгаль орчинд хүчилтөрөгч бэлэглэнэ гэж бодоход үнэхээр сайхан санагддаг. Өнөөдрөөс тарих тэрбум модны сүүдэрт олон хүүхэд тоглож өснө.”

 

 

 

 

 

 

 


ШУТИС-ийн оюутан, “Миний клуб”-ын гишүүн Б.Бумантогооч:

“Тарьсан мод маань ургаад ногоорсон байхыг харахад их гоё мэдрэмж авдаг. Биднийг Богд ууланд мод тарьж байхад хажуугаар алхаж явсан хүмүүс дэмжиж, өөрсдөө нэгдээд бидэнтэй хамт мод тарьж байсан нь сайхан санагдсан. Хүн бүр нэг санаатай байвал тэрбум мод тарьж чадна гэж бодож байна. Бид чадахгүй хойшлуулаад байвал хэзээ эхлэх вэ, зөвхөн өнөөдрийн тулгамдсан асуудлаар бүхнийг харах биш, хүүхэд залуус энэ дэлхий дээр үргэлжлүүлэн амьдарна гэдгийг бодож энэ хөдөлгөөнийг хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.”

 

 

 

 

 

Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-24 192.82.83.127

Тарьж болно том болтол нь хэрхэн яаж усалж, малаас хамгаалах вэ хашаа барина л гэж битгий донгодоорой

Avatar

Зочин 2021-09-24 124.158.68.188

Тэрбум мод гэхээр жилд 112 сая үрсэлгээ хэрэгтэй. Тийм их мод үржүүлчих газар байгаам уу? Тэрбум мод услах усны нөөц, зөөх машин тэрэг, бензин тос, хүний нөөц, хөрөнгө мөнгө байгаа юм уу? Улаанбаатарын гэр хорооллын 250 мянга ч хүрэхгүй айлд усны шугам татаад өгч чадахгүй байж бүхэл бүтэн 1 тэрбум модыг үндэс нь бэхэжтэл өдөр болгон услачих юм байх даа?

Avatar

Иргэн 2021-09-24 202.179.26.26

4 секундэд 1 мод тарина. Өндөр зохион байгуулалттай ажиллах болж дээ. Үрслүүлэгээ бэлдэх асуудал хэцүү дээ. Хогийн улиас модыг мод гэж үзэх хэрэггүй. Нэгэнт л тарьж байгаа бол ашиг өгдөг ялангуяа самар жимсний мод байвал зүгээр дээ

Avatar

Irgen 2021-09-24 24.13.36.85

Uul uneheer l helseneer ni boldog bol bolson boloogui hushuua,chuluu bosgohoor mod tarij delhii eejee bayarluulsan ni deer bh oo! Harin her ur duntei baidag yum bol!manaihan ch hetsuu uls shuu dee 3 mod tari gesen munguur ni 2 iig tariad 1 nii mungiig uurtuu tuuchihna! Tegeed usalj tordohgui 1 suulgasan bolood haychihna. Tegeed l baahan zardal! Mongold hamgiin chuhal asuudal bol" Hariutslaga tootsoh,, !!!! Gehdee yaj ch chadadgui yum shig bgaa yum! Ar uvriin haalgaar taniluudda tenderee uguud!

Avatar

Зочин 2021-09-24 202.9.46.51

100 хувь дэмжиж байна. ЦЭРЭГ, ОЮУТНУУД, СУРАГЧИД, ЕР НЬ НИЙТЭЭРЭЭ МОД ТАРЬЦГААЯ.

Avatar

Зочин 2021-09-24 202.9.41.15

Болгоё гэсэн сэтгэл зүтгэл байвал болно. Тэрбумыг тарихгүй юм гэхэд 500 сая мод тарчихсан байхад монгол улс л хожино. Шүүмжлэх амархан. Харин сэтгэл гаргаж туслах нь хүмүүст хүндрнлтэй байх болно. Фейсбүүкээр Ерөнхийлөгчийг анлиар ярьсан, тэрийг нь хэн ч ойлгохгүй байсан гэж илт худал мэдээлэл тараасан. Тийм хүмүүст арга хэмжээ тооцох хэрэгтэй

Avatar

Зочин 2021-09-24 124.158.68.188

Дэлхийн таван тивийн улсууд гэж мэдрэлтдэг ямар ч мэдлэггүй мунхаг улсын ерөнхийлөгчөөр яадын. Дэлхийд долоон тив байдгийг дөрөвдүгээр ангийн хүүхэд ч мэднэ ш д.

Avatar

Иргэн 2021-09-24 192.82.68.183

БОЯ-нд ойжуулах ЭШБ, аймгуудад ойн а/а-н байгууллага бий болгое. Тал хээрийн сумдад ойн агро парк байгуулж идэвхтэй сонирхолтой мэргэжлийн хүмүүсийг сонгож ажиллуулах, тухайн бүс нутагт ойжуулах шаардлагатай бүсийг тогтоох, тухайн нөхцөлд зохицсон мод бутыг сонгох, тийм мод бутны суулгацуудыг бэлтгэх хүлэжийн а/а-нуудыг байгуулах, суулгацын нүх ухах, суулгах, услах, хамгаалах ажлыг хөнгөвчлөн механикжуулж бүтээмжийг нь нэмэгдүүлэхэд эдгээр байгууллагуудын ажлыг чиглүүлье.

Avatar

Зочин 2021-09-24 66.181.160.61

Төрийн тэргүүний амлалт гэдэг зүгээр нэг түүхий эдийн ченжийн амлалт биш учраас биелэх боломж, үндэслэл, тооцоог маш нягт нарийн хийсэн байх ёстой шүү!!! Дараа нь "поохуу" зарласан шиг юм болох вий??!!

Avatar

Дендралогич 2021-09-24 192.82.73.248

Тэрбум мөчир нүхэнд зоох амархан. Харин арчлах нь хэзэч биелэшгүй л дээ.

Avatar

Зочин 2021-09-24 66.181.161.61

жилд мод тарьж болох өдрүүд 50-60 хоног л байдаг. дээр нь арчилгаа сайн байвал тарьсан модны 60 хувь нь ургадаг гээд бодвол өдөрт дор хаяж 4 сая мод тарьж байж 30 он гэхэд тэрбум мод болно. ийм хэмжээний модыг бүх монголчууд ажиллаад ч амжихгүй арчилж хамгаалж чадахгүй. эсвэл хятадын өмнөөс ярьсан хэргүү. энэ хятадын тавиул болхоороо эздийнхээ өмнөөс бичиж өгснийг нь яриад байгаа юмуу

Avatar

Зочин 2021-09-24 64.119.22.184

9 жилийн хугацаанд нэг хүн бүр хүүхдүүдээ оруулаад өдөр тутам 3 мод тарина… ЁСтой тийм талбай хаа бна. Эсвэл 10000 х***а оруулж ирнэ гэж тооцсон байх… Өөр гарц алга…

Avatar

Нижигнэтэл нь алга ташив 2021-09-24 202.21.127.160

Дээр үеийн коммунист намын хурлыг санагдуулж байна. Удирдагч нь үг хэлж, бусад нь алга нижигнүүлэн таших. Ийм арга барил одоо хэнд хэрэгтэй юм болоо, зүгээр л бодитоор хий л дээ. , манай Ерөнхийлөгч ийм байдлаар ажиллаж байгаа нь харамсалтай

Avatar

Зочин 2021-09-24 64.119.23.177

б**с долоочид ирхээр нь та нар хөхөөд ядраачихваа наад балай бэлтгэл дэслэгч ээ

Avatar

Зочин 2021-09-24 124.41.67.231

ямар тооцоо судалгаагүй хошного долоогчид,
техник нь байлаа гэхэд тэр суулгац хаана байна

Avatar

зочин 2021-09-24 66.181.180.193

Мэргэжлийн хүмүүсээр л хийлгэхүй бол уулнаас баахан мод авчраад борц болгож хаядаг муу туршлага бий шүү. Ингэвэл харин гай болох л байх

Avatar

Иргэн 2021-09-24 66.181.180.193

Ажил л болгох хэрэгтэй дээ. Элбэгдорж гэж худалч гар ногоон хэрэм байгуулна гэж баахан шоудаж байгаад чимээгүй болж билээ.

Avatar

J. Erka 2021-09-24 66.181.161.108

Уг нь зөв санаачлага билээ … тээр жил Эбий "Ногоон хэрэм" гээд шоудаж байгаад "шороон хэрэм" болгосон шиг болгомооргүй байна.
Маш нарийн төлөвлөж, гадаад, дотоодын хөрөнгө гаргаж, иргэдээ хөхүүлэн дэмжих хэрэгтэй. Сэлэнгийн Тужийн нарс, өмнөговийн ойжуулалт хүчин зүтгэж байгаа хүмүүсийн туршлага дээр суурьлах, түүнийг түгээн дэлгэрүүлэхарга хэмжээг авбал үр дүнтэй байх гэж бодох юм. Тэгээд эзэн хичээвэл, заяа хичээнэ гэдэг болно доо … зүтгэцгээе Монголчуудаа …

Avatar

зочин 2021-09-24 202.21.108.31

тарих ч яахав амархан, харин арчлах хэрэгтэй ш дээ. Тариад зөнгөөр хаячихдаг шүү дээ манайхан. Тэгээд гол нь элсний нүүдлийг л зогсоох зориулалтаар ийм их мод хэрэгтэй

Avatar

ЗА ХЭДҮҮЛЭЭ БОГД УУЛЫНХАА МӨРӨӨРӨӨ ХЭДЭН МОДЫГ ҮНДСЭЭР НЬ БУЛГАЛАХГҮЙ ШҮҮ !!! ЭРТХЭН ХЭЛЧИХЬЕ 2021-09-24 202.126.89.166

МОД ТАРИХЫН ТУЛД ЭХЛЭЭД МОНГОЛД МОД, УРГАМАЛЫН МЭРГЭЖИЛТЭН, ИНЖЕНЕР ХЭР ОЛОН БАЙГАА ТОО ТОЛГОЙГОО ГАРГААД, ЦӨӨХӨН БАЙВАЛ ТИЙМ ХҮМҮҮСЭЭ СУРГАЛТАНД ХАМРУУЛЖ СУРГАЖ ОЛНООР БЭЛТГЭХ ХЭРЭГТЭЙ !!! ТЭГЭЭД МОДОО ТАРИНА ДАА.
ТҮҮНЭЭС ХҮҮК МЭТ НЬ НАМЗХ-ЫН ХЭДЭН ХҮҮХЭН, ЗАЛУУСТ УЛААН КУРЧИК ӨМСГӨӨД НЭГ ӨДӨР БОГД УУЛАНД БӨӨНӨӨРӨӨ ГАРЧ ХЭДЭН МОДЫГ НЬ ҮНДСЭЭР НЬ БУЛГАЛЖ ХОТЫН ТӨВД СУУЛГАЖ АГААРЛАН БИЕИЙН ЧИЛЭЭГЭЭ ГАРГАХГҮЙ ЭЭ ХӨӨ !!!

Avatar

Зочин 2021-09-24 202.126.89.166

ЛАМ НАР НЬ ХҮРТЭЛ МОД УРГАМАЛЫН ТАЛААР А-Ч ГҮЙ БАЙЖ ИЧИХГҮЙ МОД ТАРИНА ГЭЭД МОД ҮНДСЭЭР НЬ БУЛГАЛААД ЗОГСДОГ ШҮҮ БАЗАРВААНИЙ ХУМ ПАД !!!!

Avatar

Зочин 2021-09-24 139.5.218.198

Уул нь сайхан санаачлага дэвшилтэт шинэ арга технологоор тарих байх л даа бас хэдэн жилийн хөтөлбөр байх байх тэрнээс биш хүүхэд шуухадаа тооцохгүй 2 сая орчим хүн тарина гэж бодвол БИ өдөр бүр 5 мод суулгаад байхад 100 өдөр болох нь ээ. эхнэр шантраад над даалгана бүр 200 өдөр … өвлийн өдрүүдийг хасаад…/ газар хөлдүү юм чинь/ за бүр баларлаа … хэрэггүй мэдээ уншдаг байжээ….ккк

Avatar

Мод тарих туйлын зөв 2021-09-24 150.129.143.117

Монголд цөлжилт аймшигтай их явагдаж байгаа юм билээ

Avatar

Иргэн 2021-09-24 49.0.142.59

ХААИС минь эхлээд Агропаркаа янзалчих. Хуучин ямбий модон байшин, нүхэн жорлонгоо шийд л дээ. Орон сууцны хороолол дунд байж арай ч дээ.

Avatar

Зочин 2021-09-24 66.181.161.61

жилд мод тарьж болох өдрүүд 50-60 хоног л байдаг. дээр нь арчилгаа сайн байвал тарьсан модны 60 хувь нь ургадаг гээд бодвол өдөрт дор хаяж 4 сая мод тарьж байж 30 он гэхэд тэрбум мод болно. ийм хэмжээний модыг бүх монголчууд ажиллаад ч амжихгүй арчилж хамгаалж чадахгүй. эсвэл хятадын өмнөөс ярьсан хэргүү. энэ хятадын тавиул болхоороо эздийнхээ өмнөөс бичиж өгснийг нь яриад байгаамуу

Avatar

Зочин 2021-09-24 64.119.29.143

1977 онд ХААДС-ийн хажууд тариад егсен модыг арчилж чадаагуй байж ахин уулнаас мод буулгаад хэрэггуй биздээ. Эхлээд байгааг нь арчилж сур

Avatar

Зочин 2021-09-24 202.126.89.166

МОДЫГ ХЭН ДУРТАЙ НЬ ТАРЬДАГГҮЙ ГЭНЭ ЛЭЭШҮҮ ……..МОДЫГ МЭРГЭЖЛИЙН ТАРИАНЛАНЧИДИЙН УДИРДЛАГА, ХЯНАЛТАНД ДОР ТАРИДАГ НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ПРОЦЕСС ГЭСЭЭН…..ЭНЭ ХҮҮК ИРЭХ ЖИЛЭЭС БОГД УУЛЫНХАА МОДЫГ х***х ВИЙ БАЗАРВАААНИЙ …………..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж