ЭМЯ: Сайн вакцин байсан ч цар тахлыг таслан зогсоохгүй | News.MN

ЭМЯ: Сайн вакцин байсан ч цар тахлыг таслан зогсоохгүй

ЭМЯ: Сайн вакцин байсан ч цар тахлыг таслан зогсоохгүй

ЭМЯ: Сайн вакцин байсан ч цар тахлыг таслан зогсоохгүй

Эрүүл мэндийн яамнаас /ЭМЯ/ Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2021.09.24/ мэдээлэл хийлээ. 


ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга, Анагаах ухааны доктор А.БУРМАА: 

-Томуугийн улирал эхэлж байна. Ерөнхийдөө 10-5 сар хүртэл томуугийн идэвхжил өндөр байдаг. Зөвхөн томуугийн вирусээс гадна томуу төст өвчнүүдийг үүсгэдэг маш олон вирус бий. Covid-19  халдварч ч мөн адил томуу, томуу төст авчинд хамаардаг. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчлөл 10 мянган хүн амд 15.1 тохиолдол бүртгэгджээ. Үүнийг  өмнөх долоо хоногтой харьцуулахад ойролцоо түвшинд харин сүүлийн гурван жилийн дунджаас бага үзүүлэлт юм.  Нийт эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн дунд амьсгалын замын цочмог хүнд болон Covid-19 халдвартай хүмүүс 26 хувийг эзэлж байна.  16-24, 50-64 насанд өвчлөл нэмэгдсэн.

Томуу, төст өвчнөөр өвчлөгсдийн дунд 61.6 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзлэж байна. Үүний 41.5 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд. Дөрөв хүртэлх насныхан дунд өвчлөл нэмэгдэж байна.

 Томуутай төстэй адилхан шинж тэмдэгээр илэрдэг риновирус, аденовирус, улирлын Covid-19 халдвар бүртгэгдэж байна. Зөвхөн Covid-19 гэлтгүй  бусад амьсгалын замын халдварт өвчин нийгэмд их байна. Сургууль, цэцэрлэг болон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа жигдэрсэн учраас томуугийн өвчлөл нэмэгдэнэ.  Covid-19 халдвартай зэрэгцэн томуу, томуу төст өвчин дэгдэх үед хүндрэлтэй байх  болов уу.

Өнгөрсөн долоо хоногт Covid-19 халдварын 33626  шинэ тохиолдол бүртгэгдсэн. Есдүгээр сарын 4-10-ны өдөрт дунджаар 4803 тохиолдол бүртгэгдэж байсан бол одоо  өдөрт бүртгэгдэх тохиолдол 1600-аар өссөн байна. 

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГМА: 

-Covid-19 халдварын эсрэг вакцины гуравдугаар тунд 280 мянга гаруй хүн хамрагдсан байна.  Эхний хоёр тунгаа хийлгээд гурван сараас дээш хугацааны дараа гуравдугаар тунгаа хийлгэх ёстой.  Гурав дахь тунд хамрагдсан хүмүүсийн арав  орчим хувь нь вероцелл, есөн  хувь нь АстраЗенека, 90 орчим хувь нь Файзер вакцинд хамрагджээ. Мөн 2-11 насны хүүхдүүдийг томуугийн вакциныг хамруулж байгаа.  Улсын хэмжээнд 51.5 хувь, аймагт 34.8 хувь, нийслэлд 69.7 хувь хамрагдаад байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч СЕРГЕЙ ДИОРДИЦА:

-Монгол Улс хүн амынхаа 65-аас дээш хувийг вакцинжуулалтад хамруулсан. Түүнчлэн дархлаа дэмжих тунг давхар эхлүүлээд явж байгаа билээ. Вакцин нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүндрэлээс хамгаалах арга гэдэгт хэн ч эргэлзэхгүй.

Хэдийгээр найдвартай сайн вакцин байсан ч гэлээ цар тахлыг таслан зогсооход хангалтгүй. Тиймээс  тандалт судалгаа, шинжилгээ, эрт илрүүлэг, тусгаарлалт, эмчилгээг үргэлжлүүлэн маш сайн хийхээр үйл ажиллагаагаа бэхжүүлэн ажиллах ёстой.

Нийгмийн эрүүл мэндийн болон бусад арга хэмжээг давхар анхаарч байх хэрэгтэй. Амны хаалтаа сайн  зүүх, зай барих, олноор цуглахаас аль болох зайлсхийх, гараа угаах нь цар тахлыг давахад чухал ач холбогдолтой юм.

Хэдийгээр вакцинжуулалт сайн явагдаж байгаа ч иргэд халдвар хамгааллын дэглэмээ барихгүйгээс болоод халдвар буурахгүй байна. Дэлхийн ихэнх хүн ам энэхүү  халдварт өртөх магадлалтай. Цар тахал эхэлснээс хойш 600 өдөр өнгөрсөн энэ хугацаанд шинэ амьдралын хэв маягт шилжин орж байна.

Covid-19 халдварыг  үүсгээд буй вирус үргэлжлүүлэн эргэлтэд байх магадлалтай.  Тэгэхээр бидний хувьд вирусийг бүр мөсөн устгах боломжгүй байгаа ч вирусээс үүсэж байгаа эндэгдэл, хохирох явдлыг таслан зогсоох боломжтой. Хувь хүн, албан байгууллага бүр энэхүү хохирлын эсрэг арга хэмжээгээ үргэлжлүүлэн авсаар байгаасай гэж уриалмаар байна. Бид хамтдаа гар нийлэн, өвлийн улирлыг даван туулахад хамтран ажиллах нь зүйтэй юм.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-24 109.70.100.24

======= Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-24 202.55.188.107

Хятадын хулхи вакцин шахсандаа бантаад бух вакциныг хамруулж буруутгаж гэнэ

Avatar

Зочин 2021-09-24 202.9.46.203

Энэ удаад вакцин ямар ч нэмэргүй байгааг хүлээн зөвшөөрхөөс өөр яалтай. Тэнэг малнууд нохой амиа вакцин хийлгээд аварчихна гэж бодсон бол х*******ы чинь ац гэж ковид 19 вирус хэлж байна. Нэмэргүй вм хүчээр хийлгэсэн ДЭМБ ЗГ УОК ЭМЯ хариуцлага хүлээх ёстой.

Avatar

Зочин 2021-09-24 66.181.180.247

эхнээсээ модерна оруулж ирэхгүй яасан юм бэ?

Avatar

Иргэн 2021-09-24 139.5.217.230

УОК маш муу ажиллаж байна. Халдвар гараагүй байхад хөл хорио тогтоож эдийн засгаа сулруулаад , халдвар тархангуут сонгууль , ой тэмдэглэх зэргээр олныг цуглуулсан арга хэмжээг зохион байгуулж иргэдийг зовлон зүдгүүрт унагалаа. Сүүлдээ байгаа байхгүй нь мэдэгдэхгүй болж бүглээ. Хариуцлага МАН дээр бууна. Энэ нь ч үйлийн үрийн шийдэл шүү дээ.

Avatar

zochin 2021-09-24 103.111.68.3

Вакцин үхлээс аварч байна.Үүнийг л ойлго. Вакцин хийлгээд халдвар авахгүй гэсэн юм байхгүй.

Avatar

Зочин 2021-09-24 103.229.120.85

Хамгийн сайн вакцин байсан ч бүрэн хамгаалахгүй гэнээ.Тэгээд хамгийн муу эрээвэр хураавар вакцин хийлгэх естой юу Ямар вакцин нь 100 хүн дутамд хэдэн хувь хамгаалж байгааг судалгаа хийчих газар байна уу

Avatar

Zochin 2021-09-24 81.243.163.193

Sain vaccin hiisen bol udur bur 10-15hun nas barahgui bsan, bas haldwariin too ers bagasna end/baruund/ 10sarin 1nees mask zuuh gazruud ers bagasna,

Avatar

Зочин 2021-09-24 202.9.46.203

Одоо болно. Хүмүүс вакцины үр нөлөөг биеэрээ мэдэрч туршчихаад байна. Яаж ч ярисан үнэн бол үнэн. Вакцин аврахгүй хамгаалахгүй. Харин нөлөөлөл нь цаашид үргэлжилсээр та нар эрлэгт очих цагтаа наадахаа чриад өөрийгөө хамгаалахгэж оролдоорой. Бүхэл бүтэн үндэстэнг мөхөөх юм хийчихээд бас арьсаа хамгаалах гээд олон хуцах хэрэггүй:

Avatar

Д.Ганхуяг 2021-09-24 66.181.191.96

Өнгөрсөн долоо хоногт Covid-19 халдварын нийт 33.626 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Есдүгээр сарын 4-10-ны өдөрт дунджаар 4803 тохиолдол бүртгэгдэж байсан бол одоо өдөрт бүртгэгдэх тохиолдол 1600-аар өссөн.

ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ 33,626 гэдэг чинь өдөрт 4803 шинэ тохиолдол, одоо 1600-гаар өсөөд 6400 гаруй болж. Гэтэл өчигдөр 3361, өнөөдөр 2612 шинэ тохиолдол гээд байгааг чинь юу гэж ойлгох вэ ЭМЯ-ныхаан

Avatar

Зочин 2021-09-24 103.229.120.85

Мэдээ бол худлаа гэдэгтэй санал нийлж байна.20 хоног ХОВДОД 200- 350 хүртэл халдвар гарч байхад 15 , 20 , 25 гарлаа гээд мэдээлж байх юм .Тэгэхээр наад мэдээ чинь худлаа шүү

Avatar

Зочин 2021-09-24 66.181.180.247

Халдвар авахгуй гэж вакцин хийлгэдэг биз дээ!!! Яагаад нийтээрээ вакцинд хамрагдаад бхад халдвар ихсээд бна вэ!!!

Avatar

Зочин 2021-09-24 192.82.80.55

Тахалтай төмцэж буй 3 гол арга байгаа. 1д хөл хориогоор тархалтыг эрс бууруулах 2т шинэөр эмнэлгүүд барьж эмчилгээний нөөцөө сайтар бүрдүүлж үхэх эрсдлээс бууруулж аль болох амь насыг хамгаалах 3т вакыинжуулах . Монгол улс вакцинжуулалтаар гайгүй бөйгаа ч халдвар маш ноцтой өндөр түвшинд тархаж тэр хэрээр үхлийн тоо өсөж буй нь аюултай юм. Эмнэлгүүд ор нь дүүрэад хүнд хүмүүсээ ч авч чадахгүй болсон нь бодит үнэн. шүү. Одоо үнэхээр байдал хэцүү болсоон. Эмч сувилагч амнэлгийнхэн хүчээ шав

Avatar

Зочин 2021-09-24 139.5.216.82

Яг vнэн vг

Avatar

Зочин 2021-09-24 202.126.89.166

АРД ИРГЭД ВАКЦИН ХИЙЛГЭСНИЙ ДАРАА ДАРХЛААГАА ЗӨВ ТОГТООГООСОЙ ????????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж