Армийн ДАШТ: Гэр бүлээрээ медалийн болзол хангав | News.MN

Армийн ДАШТ: Гэр бүлээрээ медалийн болзол хангав

Армийн ДАШТ: Гэр бүлээрээ медалийн болзол хангав

Армийн ДАШТ: Гэр бүлээрээ медалийн болзол хангав

Москва хотноо болж буй армийн боксын ДАШТ-д Алдар спорт хорооны тамирчид амжилт дүүрэн оролцож байна. Орон нутгийн цагаар өчигдөр/2021.09.23/ тэмцээний тав дахь өдрийн тулаанууд боллоо. Эмэгтэй -57 кг-д хүч үзэж буй Т.Болортуул мөнгөн медалийн төлөө Беларусийн Галина Бруевичтай тулалдаж, ялалт байгуулсан юм. Эрэгтэйчүүдийн -52 кг-ын тамирчин Х.Энхмандах хүрэл медалийн төлөө Азербайжаны Масуд Юсифзадаг ялсан бол түүний ах -56 кг-ын тамирчин Х.Энх-Амар Замби улсын тамирчин Эверисто Муленког ялж, хүрэл медалийн болзол хангажээ.

Дашрамд дурдахад, Т.Болортуул нь Х.Энх-Амарын эхнэр юм. Ийнхүү нэг гэр бүлийн гурван тамирчин медалийн болзол хангалаа. Т.Болортуул есдүгээр сарын 26-нд аваргын төлөө тулалдах бол Х.Энх-Амар, Х.Энхмандах нар өнөөдөр/2021.09.24/ мөнгөн медалийн төлөө тулалдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-24 109.70.100.24

==== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-24 64.119.22.12

Боксчин залуустаа амжилт хүсье. Болортуул алтан медаль аваарай.

Avatar

иргэн 2021-09-24 103.11.195.34

Сайн байна баяр хүргэж амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж