Ерөнхийлөгчийн хүсэлтийг ҮХЦ хүлээж авлаа | News.MN

Ерөнхийлөгчийн хүсэлтийг ҮХЦ хүлээж авлаа

Ерөнхийлөгчийн хүсэлтийг ҮХЦ хүлээж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Үндсэн хуулийн Цэцэд өөрийн биеэр очиж хүсэлт гаргаж байв. Түүний хүсэлт нь Шүүхий тухай багц хууль бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шалгаж өгөх хүсэлтийг Үндсэн хуулийн Цэцэд гаргасныг Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэж, Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан юм.

Харин Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээж авахаас татгалзаад байсан юм. Энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж, шинээр У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд тэрбээр өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан Шүүхийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шалгах хүсэлт гаргаснаас У.Хүрэлсүх татгалзсан хүсэлтээ Цэцэд гаргасан. Харин Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр /2021.09.24/ хуралдаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гаргасан, Шүүхийн тухай багц хуулийн төсөл Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шалгуулах хүсэлтээс татгалзсаныг Их суудлын хуралдаанаар хүлээж авсан юм. Өөрөөр хэлбэл,  Ерөнхийлөгч Х.Баттулгын Цэцэд гаргасан хүсэлтээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх татгалзсан хүсэлтийг Цэцийн их суудлын хуралдаанаар хүлээж авсан юм. Тиймээс өнгөрсөн гуравдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжиж эхэлсэн Шүүхийн багц хуулийн төсөл хэвийн мөрдөгдөнө гэсэн үг.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ИХ СУУДЛЫН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР:

-Үндсэн хуулийн цэцийн өнөөдөр /2021-9-24/-ийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх асуудлаар гаргасан хүсэлтээс Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь татгалзсан хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хүчингүй болсонд тооцож, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй ”Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 2021 оны тавдугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-24 66.181.161.19

Үндсэн хуулиин цэц шүүхиин шинэчилсэн хуулииг гацаачихаад байсан гацаанаас гарлаа Шүүхиин шинэчилсэн хууль гарсанааршүүхиинхэн дарга нарт үйлчилж тэднииг хаацайлж хамгаалдаг хүмүүс болчихсон сүлжээ болчихсон байсан явдал үгүй болох ёстой Одоо шүүх эрх мэдлииг ганц нэг эрх мэдэлтэн биш УИХ ЕРӨНХИИЛӨГЧ ШҮҮХ ОЛОН НИИТИИН БАЙГУУЛЛАГА гээд олон газрын оролцоотой томилдог хянадаг болж байгаа нь үнэхээр сайшаалтай Шүүх гэдэг Элбэгдорж Баттулга гээд л өөрсдөдөө үйлчлүүдэг тэднии заавраар явдаг байлаа

Avatar

Зочин 2021-09-24 171.25.193.20

Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

иргэн 2021-09-24 66.181.180.208

Тэгвэл албан тушаалтны хүсэлтээр бус иргэний өргөдлөөр хэрэг үүсгэгдэхээр яахын дахиад хянан хэлэлцээд өнөө зөрчсөн гэсэн дүгнэлтээ дахиад гаргах уу эсвэл ичсэн хүн а**а гэгчээр бүүр гүлдийгээд явах юм болов уу яасан ч ичгэвтэр юм бэ дэ.

Avatar

иргэн 2021-09-24 66.181.180.208

Үндсэн хуулийн цэц төрийн албаны зөвлөл гэж хоёр элэг хөшөөмөөр байгууллагыг татан буулгамаар байнаа. Үндсэн хууль зөрчсөн гээд дүгнэлт гаргаж байснаа гомдлоо татчихаар хууль зөрчөөгүй гээд өмнөх дүгнэлтээ хүчингүй болгочиж байгаам уу ойлгогдохгүй л байхын

Avatar

14 TERBMHAN & BOLORZEZEG 2021-09-24 149.3.170.147

Эмэгтэй ажилтан үүдэндээ суулгаж бахаа хангагдаг KOZEL Хүүк /Нас 53/ Ордны Зүүн 3 давхарт одоо болноо. Зальжин энерги сорогч этгээд ёрын гийгүүлэгч (ILLEGAL-NARCISSIST-XPLOITER ) ажлын байран дээр ч ажлын бус цагаар ч бас дарамтлахаа ч бас зогсоо хөгшөөн…

Avatar

Зочин 2021-09-24 43.242.243.37

Монголыг хуйвалдан цөлмөж хамаг үйлдвэрүүдийг нь орд уурхайнуудтай нь сорчлон луйвардаад Хүрэлсүхэд хоншоороо тас цохиулж буцааж хураалгасан дээрэмчид энэ хүнд мөн ч их өширхөх юм даа,
Монголчууд Ерөнхийлөгчийнхөө талд гэдэг нь тодорхой болсон л доо,
Хөлсний хөлс ханхалуулагчид үүгээр гэдсээ тэжээнэ

Avatar

Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхийлөгчийн эрх 2021-09-24 150.129.143.117

Мэдсээр байж ингэх ямар хэрэг байна даа ??

Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгогдсон ажлаа хийхгүй гэж дураараа татгалзаж болохгүйг мэдэж байгаа биз дээ ??

Ажилгүй Цэцийг хааяаа худлаа үнэн хуралдуулах ажил хэрэгтэй байдаг юм болов уу ??

Avatar

- ylcuun xamgaaltad 2021-09-24 172.85.168.166

ERDENSHISHEN – UBCHINGY

Avatar

зайл муу хулгайч 2021-09-24 150.129.143.193

нохойн баас, тэнэглэлээр улс удирдахгүй гэдгийг одоо болж байгаа зүйлс харуулж байна. харанхуй массын порпогандаа цацаж гадны хөрөнгө оруулагч үндэсний үйлдвэрлэгчидээ зайлуулсан гор одоо гарч байгаа. энэ мал улс орныг бүхэлд нь сүйрүүлнэ тэгээд үнэ хүргэж хятадад зарчаад халуун аралруугаа зугтана

Avatar

Зочин 2021-09-24 202.126.89.177

Чи тэнэг үү шар хадны галзуу юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж