Ерөнхийлөгчийн хүсэлтийг ҮХЦ хүлээж авлаа

Хуучирсан мэдээ: 2021.09.24-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн хүсэлтийг ҮХЦ хүлээж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Үндсэн хуулийн Цэцэд өөрийн биеэр очиж хүсэлт гаргаж байв. Түүний хүсэлт нь Шүүхий тухай багц хууль бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шалгаж өгөх хүсэлтийг Үндсэн хуулийн Цэцэд гаргасныг Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэж, Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан юм.

Харин Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээж авахаас татгалзаад байсан юм. Энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж, шинээр У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд тэрбээр өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан Шүүхийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шалгах хүсэлт гаргаснаас У.Хүрэлсүх татгалзсан хүсэлтээ Цэцэд гаргасан. Харин Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр /2021.09.24/ хуралдаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гаргасан, Шүүхийн тухай багц хуулийн төсөл Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шалгуулах хүсэлтээс татгалзсаныг Их суудлын хуралдаанаар хүлээж авсан юм. Өөрөөр хэлбэл,  Ерөнхийлөгч Х.Баттулгын Цэцэд гаргасан хүсэлтээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх татгалзсан хүсэлтийг Цэцийн их суудлын хуралдаанаар хүлээж авсан юм. Тиймээс өнгөрсөн гуравдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжиж эхэлсэн Шүүхийн багц хуулийн төсөл хэвийн мөрдөгдөнө гэсэн үг.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ИХ СУУДЛЫН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР:

-Үндсэн хуулийн цэцийн өнөөдөр /2021-9-24/-ийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх асуудлаар гаргасан хүсэлтээс Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь татгалзсан хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хүчингүй болсонд тооцож, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй ”Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 2021 оны тавдугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж