Ногоон Хятад бодлого Монголд хэрхэн нөлөөлөх вэ? | News.MN

Ногоон Хятад бодлого Монголд хэрхэн нөлөөлөх вэ?

Ногоон Хятад бодлого Монголд хэрхэн нөлөөлөх вэ?

Ногоон Хятад бодлого Монголд хэрхэн нөлөөлөх вэ?

Ши Жиньпин байгаль орчны бохирдлын эсрэг дайн зарлаж, ногоон Хятадын бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Сүүлийн 30 жилд хүнд үйлдвэржилт нь хүрээлэн буй орчныг улс төрийн маш чухал асуудал болгосон. Байгаль орчныг хамгийн ихээр бохирдуулагчдын нэгээр нэрлэгдсэн ч Хятад улс чимээгүйгээр ногоон үйлдвэржилтэд хувьсаж байна. Нөгөө талд Монгол нь эдийн засгийн хувьд Хятадтай маш их хамааралтай. Монголын экспортын 90 гаруй хувь нь урд хилээр гарч, үүний ихэнх хувь нь Хятадын хүнд үйлдвэрүүдийг зорьдог. Тэгвэл Бээжингийн бодлогын шинэ чиглэл Монголын гол салбаруудад хэрхэн нөлөөлөх вэ?

НҮҮРС

Хятадын хойд нутгуудад 2018 онд уурхайнуудыг жилийн 276 өдөр ажиллахыг тогтоосон хязгаарлалт болон Хойд Солонгосын эсрэг шинэ хориг тавьснаар Монголоос БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний экспорт 26 хувиар нэмэгджээ. Түүнчлэн өнгөрсөн онд covid-19 цар тахлын гарал үүслийг судлах маргаанаас болж, Бээжин нь Австралитай харилцаа муудаж, импортын хориг тавьсан нь Монгол Улсын хувьд том боломж байсан. Гэвч тээвэрлэлтийн дэд бүтэц муу дээр нь цар тахлын халдвар нэмэгдсэнээс Монголын нүүрс Хятадын хил дээр олон хоног саатсан юм. Энэ хооронд ОХУ-аас Хятадад нийлүүлсэн нүүрсний экспорт өссөн дүнтэй гарчээ. Хэдийгээр нүүрсний нийлүүлэлтэд таатай нөхцөл байдал үүссэн ч Хятадын эрэлт ногоон шилжилтээ дагаад өөрчлөгдөж байна. Ши Жиньпин Хятадад бохирдол ямар эмзэг асуудал болсныг маш сайн мэдэж байгаа бөгөөд бохир түлшний хэрэглээг зогсоохыг эрмэлзэж байна. Үүний тулд дотоодын үйлдвэрлэлтийг хязгаарлах бодлого баримталж эхэлсэн. Тодруулбал, Бээжингийн эргэн тойрны Хэбэй, Шаньдун зэрэг мужуудад хүнд үйлдвэрлэлтийг хязгаарласан. Учир нь өвлийн цагт эдгээр хүнд үйлдвэрүүдийн бохир түлшний утаа Бээжин хотын тэнгэрийг бүрхэж, агаарын бохирдол ихээр үүсгэдэг юм. Энэ мэт эрс шийдэмгий арга хэмжээг эс тооцвол Хятадын ногоон шилжилт аажмаар үргэлжилнэ. Учир нь хүнд үйлдвэрлэл нь Хятадын ДНБ-ний нэлээд хувийг эзэлдэг. Тиймээс өвлийн хязгаарлалт илүү өргөн хүрээг хамрахгүй. Хятадын түүхий гангийн үйлдвэрлэл энэ онд 4.8 хувиар өсөх таамаглалтай байна.  Үнэн хэрэгтээ байгаль орчны эдгээр хязгаарлалтууд нь хүнд үйлдвэрлэлийг өөр газар, Хэйлунцзян, Юньнань гэх мэт аж үйлдвэр багатай бүс нутаг руу шилжүүлжээ.

Монголын өнцгөөс харахад энэхүү аажмаар шилжих шилжилтийг нөхөх алхмуудыг хийж болно. Нэгдүгээрт, Засгийн газар БНХАУ руу нийлүүлэлт хийх хилийн горимыг оновчтой болгохоор ажиллаж байна. Энэ нь Монголоос Хятад руу экспортоо нэмэгдүүлэх боломжийг нэмэгдүүлнэ. Үүний нэгэн адил, " бүс-зам" санаачилга болон санал болгож буй чөлөөт худалдааны хэлэлцээрт Хятадуудтай үр бүтээлтэй хамтран ажиллах нь энэ зорилгод хүрэхэд дөхөм болно.

ЗЭС

Зэсийн хувьд нөхцөл байдал Монголд таатай байна. Богино хугацаанд нийлүүлэлт тасалдсанаас болж зэсийн үнийн өрсөлдөөн үүссэн. Тодруулбал, зэсийн хамгийн том экспортлогч Чилийн уурхайд 2018 онд 43 өдрийн турш уурхайчид ажил хаяснаас дэлхийн зах зээлд нийлүүлэлт тасалдаж, үнийн өрсөлдөөнийг эхлүүлсэн. “Bloomberg Intelligence” мэдээлснээр үүнээс болж жилийн 22 сая тоннын зэсийн зах зээлийн 2.6 сая тонн нь тасалджээ. Нийлүүлэт тасалдсанаас үүссэн Хятадын эрүүл эрэлт нь Монголын талд ашигтай болж ирсэн. Хятад нь олон улсын зах зээл дэх зэсийн эрэлтийн 40 орчим хувийг эзэлдэг.  Энэ онд ДНБ -ий өсөлт ойролцоогоор долоон хувь орчим байгаа нь Хятадын боловсруулах үйлдвэрүүд Монголыг дэмжсээр байх болно гэдгийг харуулж байна. Олон улсын зэс судлалын групп (ICSG) -ээс гаргасан тооцоогоор энэ онд Хятадын зэсийн эрэлт гурван хувиар өснө.
Илүү сонирхолтой нь, Хятадын зэсийн эрэлт мөн адил өөрчлөгдөж байна. Хятадыг цэвэрлэх Ши Жиньпиний бодлого нь олон улсын цэвэр эрчим хүчний аж үйлдвэрлэлтэд түлхэц болно. Саяхан засгийн газраас санаачилсан “Хятадад үйлдвэрлэв 2025” хөтөлбөрийн хүрээнд БНХАУ нь цэвэр эрчим хүч, робот, дэвшилтэт технологийн цөм болгоход чиглэсэн аж үйлдвэрлэлд тулгуурлана хэмээн тусгажээ. “Ухаалаг үйлдвэрлэл” эсвэл цахилгаан автомашин гэж нэрлэгдсэн ногоон технологийг бүтээж, хөгжүүлэхийн тулд Хятадад их хэмжээний зэс хэрэгтэй болно.  Хятад нь 2017 онд 55 гигаваттын нарны эрчим хүч хураагуурыг суурилуулснаар дэлхийн хамгийн хүчирхэг нарны эрчим хүчний байгууламж болсон.
Үүний зэрэгцээ, Ши Жиньпиний байгаль орчны амбиц нь хог хаягдал боловсруулах үйлдвэрлэлийн гаргаж буй орчны бохирдлыг  хязгаарлах зорилгоор гадаадаас оруулж ирдэг 24 төрлийн хог хаягдлыг хориглосон байна. Ийнхүү Хятад нь гадаадаас оруулж ирдэг металл хаягдлыг хориглосноор дотооддоо үйлдвэрлэх шаардлагатай болсон. “Bloomberg” мэдээлснээр Хятадын түүхий зэсийн импорт өнгөрсөн тавдугаар сард 37 хувиар өссөн байна. Ерөнхийдөө Хятадын ногоон бодлого нь Монголын нүүрсний аж үйлдвэрлэлтийг шахах боловч зэсийн экспортын зах зээлд том боломж болно.
Оюутолгой болон Монгол Улсын дэд бүтцийг сайжруулах чиглэлээр Бээжинтэй идэвхтэй хамтран ажилласнаар Улаанбаатар нь БНХАУ -ын дотоод бүтээн байгуулалтыг амжилттай ашиглах боломж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-24 193.81.43.171

Zuv, bid dagah heregtei! Baigali orchnii asuudal uneheer togloom bish shuu… bidii ur huuhduud ireeduid yaj, yamar orchind amidrah tuhai asuudal!

Avatar

Зочин 2021-09-24 109.70.100.24

====== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-24 202.9.41.25

Нэг бүс нэг замд нэгдэхээс өөр аргагүй.

Avatar

иргэн 2021-09-24 192.82.68.183

Тэгвэл энэ талаарх ажлыг эрчимжүүлж говь талын бүсийн сумдад ойжуулах агро парк байгуулж тухайн бүс нутагт зохистой мод бутыг сонгох, мод бутны суулгац бэлтгэх хүлэмжүүд барих, суулгацыг талбайд суулгах ажлыг хөнгөвчлөн суулгацын нүх ухах, суулгаыг суулгах, услах хамгаалах ажлыг. механикжуулахад анхаарч байгаль орчны яамны харъяа аймгуудад ойн а/а -н байгууллага бий болгож тэд нь сумдынхаа ойн агро паркыг мэргэжлийн удирдлагаар хангадаг болье. Бэлчээрийн доройтол гэж ярих биш ажилльяа.

Avatar

Иргэн 2021-09-24 192.82.68.183

Ерөнхийлөгчийн НҮБ-ын индэрээс 1 тэрбум мод тарина гэсэн зорилт бол буруу зүйл бишээ.Тухайн үедээ ЗХУ тариалангийн талбайг хамгаалах ойн зурвас байгуулах зорилт тавьж ажилласнаар ЗХУ-ын европын хэсгийн өмнөд бүсийн ойн зурвас бий болж одоо хүртэл ашгаа өгч байна. БНХАУ хойт нутгийнхаа говь цөлийг элсний нүүдлээс хамгаалж ямар амжилтад хүрч байгааг бид харж л байна. Элбэгдоржийн ногоон хэрэм уриалга олигтой үр дүнд хүрээгүйч Өмнөговьд мод тарьж эхэлж байгааг СНН-ээр харуулжл байсан.

Avatar

Зочин 2021-09-24 66.181.180.108

Хувь хүний хувьд Монгол улсыг хамгийн их хоролсон баагий бол Женко

Avatar

Зочин 2021-09-24 103.26.195.203

элбэгдорж

Avatar

Зочин 2021-09-24 107.117.172.17

Олон долоон юм яарьж тойруулаад байлгүй урагшаа 1430 мм олон улсын стандарт царигийн төмөр замаа бариач дээ…..тэр женко хүүрийн ярьдаг 17 чингэлэг танк манкнаас айх хэрэггүй

Avatar

Зочин 2021-09-24 66.181.161.61

эргүү хүрэлсүг нь тэрбум мод суулгана гэж хуцаал байгаа биздээ, тэр чинь л хятадын бодлого шүүдээ. үхсэн ацаар хүрэлсүг тэрбум мод тарьхавдээ.

Avatar

Зочин 2021-09-24 202.55.191.130

донгио н**ш вэ. мод тарьбал сайн л биз дээ. уриалаад өгөхөд л мод тарих нь нэмэгдэнэ шүү. дандаа чам шиг амьсгаанууд биш, тарьдаг арчилдаг хүмүүс байна. тайрдаг шатаадгийг нь багасгахад ч нэмэртэй.

Avatar

Зочин 2021-09-24 115.130.130.195

Мэргэжлийн хүмүүс мод тарина уу гэхээс та нар шиг гөөгийнүүд мод тарина гэж байхгүй ээ. Хий дэмий ургасан ч юмгүй ухсан нүх л үлдээд улам сул шороо бужигнуулахын нэмэр

Avatar

Зочин 2021-09-24 193.81.43.171

Erguu gaihai, zaaval mergejliin hun mod taridag gej hen chamd helsen yum. Terenteigee holoo ochij h***. Hen ch mod tarij chadna. Gol ni daraa ni yaj archildagiig l sain taniulj uhuulj surtalchlah heregtei bgaa yum…

Avatar

enko 2021-09-24 192.82.65.182

ene suulchiin oguulberiig bi 3 unshaad ogt oilgosongui.er ni aguulga muutai,tun taaruu niitlel bna.medleg bolovsroloo deeshluuleh heregtei dee,duu ohin!

Avatar

Зочин 2021-09-24 202.131.225.197

Зэсийн үнэ өсөж байгаа болохоор ОТ-гоо сайн ашиглаад, дэд бүтцээ Хятадтай хамтарч шийдээд, Хятадын дотоодын хөгжилд хэрэгтэй түүхий эдийг нь нийлүүлээд ашиг олъё л гэсэн байна. Улаанбаатар гэдэг нь Засгийн газраа хэлж. Ойлгохооргүй юм ч алга л байна. Санаа нь бол маш зөв санаа.

Avatar

Bolij uz 2021-09-24 66.181.160.86

Chi ooroo niitlelee bich

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж